Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт" үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:21 2019/03/06

ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулахгүйгээ хэлээд, албан тушаалаас нь чөлөөлж буй дарга нарын өрөөг битүүмжилсэн юм.

ФОТО

Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn/

18:07 2019/03/06

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрийнхэнд танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2293307250887658/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, надад тусгай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийг миний бие ахалж ирээд байна. Та бүхэнд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцуулъя.

Гэрэл зургийг mpa.mn

Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. 

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг надад даалгаж, сар бүр Засгийн газарт тайлагнах болсон.

Тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж шаардлагатай боллоо.

Мөн есөн өрөөг битүүмжлэхээр болж байна" гэлээ.

Эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлнө

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат "Засгийн газрын тогтоолоор онцгой дэглэмийн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрт зарим арга хэмжээ авахыг албан тушаалтнууд зөвшөөрсөн. 

Үүний хүрээнд компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгсөн.

Ингээд үйлдвэрийн захирал тушаал гаргаж, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлнө. Үүнд:

  1. Тэргүүн дэд захирал
  2. Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
  3. Хөгжлийн бодлогийн газрын дарга
  4. Хуулийн хэлтсийн дарга
  5. Хуулийн хэлтсийн даргын орлогч
  6. Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
  7. Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлнө" хэмээн танилцууллаа.

13:32 2019/03/06

ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт хотод ирлээ

Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан.

Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор онцгой дэглэм тогтооно" гэснээр Эрдэнэт хотод ирлээ.

"Эрдэнэт" үйлдвэрт очиж онцгой дэглэм тогтоож буйг ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

https://www.facebook.com/iKonNews/videos/261767644725043/

"Эрдэнэт" үйлдвэрийн байранд ирсэн даруйдаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж мэдээллээ солилцож байна.

Дараа нь тэрбээр үйлдвэрийн байр руу очиж, Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор танилцуулах аж.