Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх хурал маргааш болно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. 

Уг хэргийн шүүх хурал маргааш буюу наймдугаар сарын 28-ны 12:00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцох юм байна. Холбогдогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгасан юм. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. 

Харин талийгаачийн ар гэрийнхэн олон тооны хөхрөлт, зулгаралттай цогцосны зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, дэглэлт, зодуурын улмаас нас барсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэвч задлан шинжилгээгээр талийгаач А-гийн үхэлд гадны нөлөө байгаагүй гэсэн дүгнэлт гарсан билээ.