Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ажилд орох анкет бөглөхдөө гаргадаг түгээмэл 9 алдаа

ikon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
  1. Үг, үсгийн алдаа гаргах: CareerBuilder-ээс явуулсан судалгаанд оролцогч ажил олгогчдын 58% нь үг, үсгийн алдаатай анкетыг шууд жагсаалтаас хасдаг байна. 
  2. Буруу мэдээлэл өгөх: Хуучин ажлын газрынхаа утас, албан тушаал зэргээ худал бичихгүй байх хэрэгтэй.
  3. Яг адилхан бөглөсөн анкет өөр өөр газруудад өгөх: Анкет бөглөж буй албан байгууллагууд нь өөр, өөр ажил үүргийн хуваарьтай, төрөл бүрийн албан тушаал дээр ажилтан хайж байгаа учир тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн өөрийн туршлага, чадварынхаа алийг нь хаана тодотгох вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй.
  4. Харагдах байдалд хэт их анхаарах: Өөрийн туршлага, чадвараа илэрхийлэх үгийн сонголтдоо анхаарлаа хандуул. Анкетын үсэг болон фонтыг өнгө алагласан, стандарт бус байхаас сэргийлээрэй.
  5. Тодорхой биш байх: Хаана, хэзээ ямар амжилт  гаргасан, хуучин ажилдаа  яаж хувь нэмэр оруулсан зэргээ аль болох тодорхой бичих, жишээ дурдаж болно.
  6. Нэг хуудсанд хэтэрхий олон үг бичих: Дээр дурдсан судалгаанд оролцогчдын 66% нь дөнгөж их сургуулиа төгсөгчид нэг хуудсаас илүүгүй, 77% нь тодорхой ажлын туршлагатай өргөдөл гаргагчдын анкет хоёр хуудаснаас багагүй байх нь зохистой гэж үзжээ. 
  7. Ажилласан хугацаагаа тодорхой бичихгүй байх: Хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар багагүй хугацаанд ажил хийлгүй завсардсан бол түүнийгээ анкетдаа бодитоор нь тодорхой тусгаж байх хэрэгтэй. 
  8. Өөрийн чадваруудаа бичихгүй байх: Хаана хэдэн жил ажилласан гэдгээс илүү яг ямар чадварыг давуу эзэмшсэн нь ажил олгогчдод илүүтэй чухал мэдээлэл юм. Жишээлбэл “Хэлэлцээ хийх” зэрэг чадвараа ямар байдлаар ашигласнаа жагсаах байдлаар харуулж болно. 
  9. Тухайн ажлын байр танд ямар нөлөөллийг үзүүлэх талаар дурдах: тухайн ажилд чамайг авснаар тэр байгууллагад чи хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодотгож өгөөрэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Эх сурвалж: biznetwork.mn