Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох 22 цэцэрлэг

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил 130 гаруй цэцэрлэгийг ашиглалтад оруулна хэмээж байв.

Уг ажлын биелэлт хэдэн хувьтай байгааг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Отгонжаргалаас тодрууллаа. 

-2019 онд багтаан 130 гаруй цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна хэмээн БСШУСЯ-наас мэдэгдэж байсан. Энэхүү төлөвлөгөө хэдэн хувьтай байна вэ?

-Улсын хэмжээнд энэ онд 132 цэцэрлэгийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байсан. Үүнээс урьдчилсан байдлаар 93 цэцэрлэг нь 2019 ондоо багтаж ашиглалтад орно. 
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэг ашиглалтад орохоос есдүгээр сарын 1-нд 22 цэцэрлэг ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болно. Харин арванхоёрдугаар сарын 31-ний дотор 15 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм.

-Шинэ хичээлийн жил эхлэхээс урьтаж 22 цэцэрлэг ашиглалтад орно гэлээ. Ингэснээр хэдэн хүүхдийн ор нэмэгдэх вэ?

-Нийтдээ 3,905 хүүхдийг шинээр элсүүлэх боломжтой болно.

-3,905 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулснаар хэдэн хороо хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургах боломжтой болох вэ. Энэ тухай мэдээлэл бий юу?

-Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл, хяналтын тооноос давсан тохиолдолд сугалааг явуулдаг. Тиймээс энэ талаарх мэдээлэл бидэнд байдаггүй. 

-Нийслэлд газар нь шийдэгдээгүйн улмаас энэ онд барихаар төлөвлөж, төсвийг нь суулгасан 11 цэцэрлэгийн ажил эхлээгүй байгаа. Нэгэнт нийслэлд газрын асуудал хамгийн их учир тулгамддаг тул нэгэнт шийдэгдсэн газар дээр хоёроос дээш давхар цэцэрлэг барих нь оновчтой гэж ярих хүмүүс бий. Энэ боломжтой юу?

-Барилгын тухай хуульд цэцэрлэгийн барилга хоёр давхраас илүүгүй байна гэж заасан. Тиймээс хуульдаа захирагдаж байгаа. Энэ нь аливаа гамшиг эрсдлийн үед болзошгүй аюулаас сэргийлэх, авран хамгаалах зорилготой. 

Улсын хэмжээнд гурван давхар болгож өргөтгөсөн хоёр л цэцэрлэг бий нь 77, 95 дугаар цэцэрлэг юм.

-Дээр дурдсанчлан нэлээд тооны цэцэрлэг энэ онд багтан ашиглалтад орохооргүй болж буй шалтгаан юу вэ?

-Хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь ажиллах хүчний дутагдал. Зөвхөн цэцэрлэгийн барилга биш сургууль, соёлын төв, спорт цогцолбор гээд яамнаас хэрэгжүүлж буй олон төсөл дээр ажиллах хүч хангалтгүй байна. Мөн өөрийн тань хэлснээр нийслэлд газар төлөвлөлтийн асуудал чухал байгаа. 

Дүүрэг Төсөл арга хэмжээний нэр Хэрэгжих хугацаа /он/ Батлагдсан төсөвт өртөг /сая.төг/ Гүйцэтгэгчийн нэр 2019.07.25 Барилын явц /хувиар/
Нийт 22
Баянгол дүүрэг  /2/ Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих 240, ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 34 дүгээр цэцэрлэг/ 2018-2019      2,265.4  "Бизнес фокус" ХХК  92%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 100 дугаар цэцэрлэг/ 2018-2019      1,515.0 "Сити ландмарк" ХХК  90%
Баянзүрх дүүрэг  /2/ Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих 240, ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 50 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,160.2  "Билэгт багана" ХХК   92%
Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо/ 2018-2019      4,000.0 "Хаппи бюлдинг" ХХК  78%
Сонгинохайрхан дүүрэг  /5/ Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 55 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,500.0  "Рендербау" ХХК  85%
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо/ 2018-2019      1,500.0 "Энэрэлт их эрдэнэ" ХХК  100%
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/ 2018-2019      1,500.0 "Глобал рост" ХХК  90%
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо/ 2018-2019      1,500.0 "Түмэн-Алт" ХХК  70%
Цэцэрлэгийн барилга, 200 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо/ - 1 2018-2019      1,900.0 "Инжхами" ХХК  70%
Сүхбаатар дүүрэг  /1/ Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо/ 2018-2019      3,500.0 "Сан-Эрчим" ХХК  97%
Хан-Уул дүүрэг  /4/ Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 28 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,200.0 "Морин сувд" ХХК  95%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 73 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,000.0 "Грейт майнинг" ХХК  75%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 49 дүгээр цэцэрлэг/ 2018-2019      1,200.0 "Мөнхийн үргэлжлэл" ХХК  80%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 53 дугаар цэцэрлэг/ 2018-2019      1,200.0 "Хорго групп" ХХК 80%
Чингэлтэй дүүрэг /6/ Цэцэрлэгийн барилга, 175 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 11-р хороо/ 2018-2019      1,500.0  "Ноён трейд" ХХК   80%
Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 33 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,000.0 "Ус орчин" ХХК  95%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 74 дүгээр цэцэрлэг/ 2018-2019      1,200.0 "Грийн ресурс констракшн" ХХК  80%
Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 103 дугаар цэцэрлэг/ 2018-2019      1,500.0 "Глобал рост" ХХК  75%
Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр цэцэрлэг/ 2018-2019      2,000.0 "Олон тоосго" ХХК  88%
Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 240 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 43 дугаар цэцэрлэг/ 2018-2019      2,047.9 "Өсөх урам" ХХК 90%
Налайх дүүрэг  /2/ Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо/ 2018-2019      1,200.0 "Оточ ноёдууд" ХХК  70%
Цэцэрлэгийн барилга худалдан авах, 120 ор /Улаанбаатар, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо/ 2019-2019      1,500.0 Ж.Дамбасүрэн  95%