Улсын хэмжээнд 2018 онд 29,474 зам тээврийн осол бүртгэн шалгасны 85.5 хувь нь эд материалын хохиролтой осол байхад 14.5 хувь нь хүн гэмтсэн /хүний амь нас, эрүүл мэнд хохирсон/ зам тээврийн осол байна.
Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос гадна, эд материалын хохирол учирдаг ба хохиролгүй зам тээврийн осол гэж байхгүй юм.
Зам тээврийн ослын улмаас 2018 онд нийт 5,323 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үүнээс 562 хүн амь насаа алдсан нь өмнөх оноос 55 хүн буюу 10.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 2018 оны Тээврийн салбарын тайланд зам тээврийн гэмт хэрэгт холбогдогчдын нас, эрхэлдэг ажил, боловсролоор нь задлан харуулжээ.
Насны ангиллаар нь авч үзвэл 18-34 насны залуу хүмүүс 56.3 хувийг буюу дийлэнх хэсгийг эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдогчид, насны ангиллаар,
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг авч үзвэл, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд 43.4 хувь буюу хамгийн их байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 20.5 хувь, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч иргэд 11.6 хувь, төрийн албан хаагч 8.6, малчин иргэд 8.5 хувь, бусад иргэд /оюутан, сурагч/ 7.3 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдогчид, нийгмийн байдлаар,
Нийгмийн байдал | Эзэн, холбогдогчийн тоо | Эзлэх хувь | ||
2017 он | 2018 он | 2017 он | 2018 он | |
Төрийн албан хаагч | 90 | 78 | 7.1% | 8.6% |
Хувиараа хөдөлмөр эрхлэгч | 221 | 185 | 17.4% | 20.5 |
Хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч | 150 | 105 | 11.8% | 11.6% |
Төрийн бус байгууллагын ажилтан | 37 | 38 | 2.9% | 4.2% |
Ажилчин, малчин | 108 | 77 | 8.5% | 8.5% |
Ажилгүй | 620 | 392 | 48.7% | 43.4% |
Оюутан | 39 | 24 | 3.1% | 2.7% |
Сурагч | 3 | 4 | 0.2% | 0.4% |
Бусад | 5 | - | 0.4% | -% |
Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг боловсролын хувьд авч үзвэл, 52.2 хувь нь бүрэн дунд боловсролтой, 22.8 хувь нь дээд боловсролтой байна.
Гэмт хэрэгт холбогдогчид, боловсролын түвшингээр,
Боловсрол | Эзэн, холбогдогчийн тоо | Эзлэх хувь | ||
2017 он | 2018 он | 2017 он | 2018 он | |
Бүрэн дунд | 614 | 471 | 48.2% | 52.2% |
Дээд | 313 | 206 | 24.6% | 22.8% |
Бага | 81 | 42 | 6.4% | 4.7% |
Тусгай дунд | 60 | 45 | 4.7% | 5% |
Боловсролгүй | 21 | 19 | 1.6% | 2.1% |
Бүрэн бус дунд | 183 | 120 | 14.4% | 13.2% |
Техникийн болон мэргэжлийн | 1 | - | 0.1% | -% |
Статистик эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!