Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ээжүүд хүүхдээ хөхүүлэхэд аавуудын оролцоо яагаад ЧУХАЛ ВЭ?

Б.Ану
2019 оны 8 сарын 2
iKon.MN

“Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог серитонин (Аз жаргалын гармон гэж зарим хүн нэрлэдэг) болон неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг билээ.

Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг” гэж сэтгэл зүйч Т. Хонгорзулын нийтлэлд дурджээ.

Иймээс ч төрөөд удаагүй байгаа ээжүүдэд анхаарал, халамж тавьж, тэдний сэтгэл зүйн байдлыг ойлгож, эерэгээр хүлээн авч туслан дэмжихийг аавуудад болон гэр бүлийн бусад гишүүнд зөвлөдөг билээ.

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдийг дэлхий даяар Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног хэмээн зарладаг.

 
Энэ жилийн хувьд эхийн сэтгэл амар байх нь хөхний сүүний гарцад нөлөөлдөгтэй холбоотойгоор аавуудын танин мэдэхүйг дээшлүүлэх зорилгоор “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор ээжүүдийн сэтгэл санааг ойлгож, туслан дэмжихэд нөхрүүдийн оролцоо ямар байх ёстой талаар дараах видеог НҮБ-ийн Хүүхдийн Сангаас бэлтгэжээ.

Видео, Аавуудын дэмжлэг яагаад чухал вэ?

https://www.facebook.com/unicefmongolia/videos/362667607745450/

Хэрвээ хүүхдээ төрүүлээд удаагүй ч ээжид тодорхой шалтгаануудын улмаас туслах хүн үгүй бол ээжүүд сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд “Стресс ядаргааг тайлахад хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг, дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аеробек нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэй гэдгийг баталсан.

Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish Oil буюу Омега 3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай” гэж сэтгэл зүйч Т.Хонгорзул зөвлөж байна.

Мөн хүүхдээ салхилуулах үедээ, олон нийтийн газраар явахдаа аль болох нийгмийн харилцаанд орох, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөхийг хичээх хэрэгтэйг зөвлөжээ.

"Төрсний дараах сэтгэл гутрал ба нөхрүүдийн дэмжлэг" сэдвээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндийн зөвлөмжийг үзнэ үү.

Видео, Төрсний дараах сэтгэл гутрал ба нөхрүүдийн дэмжлэг

https://www.facebook.com/iKonNews/videos/518250032002852/

Монгол ээжүүдийн хүүхдээ өөрийн сүүгээр хооллох статистик үзүүлэлтүүд, Эх сурвалж: ҮСХ,