ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мэргэн: Ц.Нямдорж сайдад бүлэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол байна уу гэсэн хардалт төрүүлж байна

Б.Ану
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газрын энэ Даваа гарагт олон нийтэд үзүүлсэн бичлэгүүд нийгэмд янз бүрийн маргаан дэгдээгээд байна.

Чухам яагаад тэрбум төгрөгийн авлига авсан хүн 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байна вэ?

Төрийн албан хаагчийн оймсны завсарт дундаж цалингаар тооцвол 2-3 хүний жилийн цалинтай тэнцэхүйц мөнгө явж байх жишээтэй гэх мэт иргэдийн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. 

Тэгвэл яагаад авлигачид өршөөгдөөд байна вэ.

Тэднийг өршөөгөөд буй хуулийг хэн баталсан тухай тодруулгыг хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнээс авлаа. 



- АТГ-ын Даваа гарагт авлигын ноцтой хэргүүдийн нотлох баримтуудыг танилцуулсан. Гэвч тэрбум төгрөгийн авлига авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвхөн торгоод өнгөрсөн тохиолдол байна гэж байгаа. Үүний учир шалтгааныг тодруулахгүй юу?

- АТГ-ын үзүүлсэн хэргийн тухайд хүмүүсийн дунд ойлголтын зөрүү байх шиг байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд торгох болон бусад ял оногдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох хуультай. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө торгоно гэсэн ойлголт байхгүй л дээ.

Зарим эх сурвалжид бичсэнээр Зөрчлийн хуулиар торгосон гэсэн мэдээлэл ч байсан. Зөрчлийн хуульд авлигатай холбоотой зохицуулалт байхгүй.

Авлигын хэрэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг.

Тэгэхээр Н.Баярсайханы хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ торгох гэсэн үндсэн, нийтийн албанд 5 жилийн хугацаанд ажиллахгүй гэсэн нэмэгдэл ял авсан гэсэн үг. Харин Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Агвандан нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон байгаа юм.

Авлигын гэмт хэрэг нь торгох, хорих, зорчих эрх хязгаарлах гэсэн ялын сонголттой.

40 сая төгрөг бол торгох ялын дээд хэмжээ юм.

Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмнө нь гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан эсэх зэрэг хувийн байдал, хохирлоо барагдуулсан эсэх гээд олон нөхцлийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүх яг аль ялыг сонгохоо шийддэг.

Хэрэгтэй танилцаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болохоор чухам яагаад торгох ял оногдуулсныг мэдэхгүй байна. Тохирох ял нь торгох байсан учраас л тэгж шийдсэн байх. Тэрнээс шүүх нөлөөнд автаж торгоод өнгөрсөн гэж бодохгүй байна.

Байгаа хуульдаа нийцүүлээд л шийдвэр гаргана шүү дээ. Харин хэрэглэх хуулийг нь шүүх өөрөө биш УИХ баталж өгдөг. 

- Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн зарим хэсэгт 2017 оны тавдугаар сард өөрчлөлтүүд оруулсан байна. Тодруулбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт орсон байна. Энэ өөрчлөлтийг тодруулахгүй юу?

- Эрүүгийн хуулийг 2015 оны 12-р сард баталсан.

Гэтэл 2016 оны сонгуулиар олонх болсон намын санаачилгаар уг хуульд 2017 оны 5-р сарын 11-н болон 18-ны өдрүүдэд нийтдээ 330 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал юм.

Ингэхдээ нэг мөр ойлгомжтой бус хоёрдмол утгаар оруулсан байдаг.

Тухайлбал, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй” тухай заасан. Энэ нь яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэсэн утгатай уншигдаж байгаа юм. Гэтэл 2 дахь хэсэгт нь “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гээд оруулчихсан.

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь яллагдагчаар татсаны дараа зогсох юм уу, эсвэл анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа зогсох юм уу гэдэг нь ойлгомжгүй зөрчилдөөнтэй 2 заалтыг нэг дор оруулчихсан.

Гэхдээ бодит байдал дээр 2 дахь агуулгаар нь хэрэглэж байгаа. Уг нь 2015 онд батлахдаа яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан байсан юм. Тэр нь ч зөв. Олон улсын жишиг нь ч тийм.

Харин дурдсан өөрчлөлт орсноор улс орон, иргэдэд хохиролтой олон хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болж байна.

Тэдгээрийн жишээ нь одоо яригдаад байгаа авлигын хэрэг.

Хэрвээ яллагдагчаар татмагц хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсан бол бичлэгт гарч байгаачлан АТГ-аас хэргийг илрүүлээд яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх этгээдүүд зохих хариуцлагаа хүлээх ёстой байлаа.

Цаашид ч ийм үндэслэлээр олон хэргүүд хэрэгсэхгүй болох боломжтой.

Учир нь гэмт хэргийг илрүүлээд цагдаагийн байгууллага шалгасны дараа прокурор хянаад, шүүхэд шилжүүлж хэргийг шийдвэрлэхэд нэлээдгүй хугацаа орно. Магадгүй шүүхээс хэргийг прокурорт буцаах, янз бүрийн шалтгаанаар хэрэг удаа дараа хойшлогдсон тохиолдолд тэр хэмжээгээрээ удааширна. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгтэн ял завших боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна цааш ярьвал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ойлгомжгүй, хуулийн хийдэл бүхий хэд хэдэн зохицуулалт байгаа бөгөөд тэдгээрийг прокурорын байгууллага болоод шүүхээс хэрэглэхэд эргэлзээтэй төвөгтэй байдлыг бий болгож, судлаачдын дунд ч маргаан дагуулсаар байна.

- УИХ-ын хэн гэдэг гишүүд энэхүү өөрчлөлтийг оруулсан бэ?

- Саяхан 6-р сард хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал нийгэмд нэлээн хүчтэй яригдсан.

Энэ үеэр Ш.Раднаасэд гишүүн уг өөрчлөлтийг оруулах санал гаргасан гэсэн яриа гарсан.

Өөрөө ч үүнийгээ үгүйсгээгүй бөгөөд яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг байхаар зохицуулвал яллагдагчаар татчихаад шүүхэд шилжүүлэхгүй удаан хугацаанд хүнийг шалгаж, залхаан цээрлүүлэх магадлалтай учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байхаар өөрчлөлт оруулсан гэсэн тайлбар хэлсэн байна лээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчид түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, эсхүл давах шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсвэл өөрчлөлт орсноор хуулийн хүчин төгөлдөр болдог.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн аваад 30 хоногт багтаан хурал зарлана, магадгүй хэргийг дахин шийдүүлэхээр анхан шатны шүүхэд эсвэл бүр прокурорт ч буцааж болно. Энэ тохиолдолд бүх зүйл шинээр эхэлнэ. Дахиад л хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Энэ хэнд ашигтай вэ гээд бодоод үзэхээр шийдвэр гаргагч түвшний эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөтэй хүмүүс л яв завшихад л хэрэгтэй учраас ийм зохицуулалтыг зориуд байлгаад байна гэсэн хардалт төрөхөөс аргагүйд хүрээд байна.

- Эрүүгийн хуулийг дахин өөрчлөх асуудлыг одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд өргөн барихгүй, дарчихаад байна гэсэн утгатай сэтгэгдэл та бичсэн байсан. Энэ ямар учиртай вэ?

- Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэд хэдэн ойлгомжгүй, хийдэлтэй зохицуулалт Эрүүгийн хуульд байна гэдгийг дээр дурдсан.

Уг асуудлыг засахаар Засгийн газраас өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахаар болж уг үүргийг Хууль зүйн яам хүлээсэн юм шиг байгаа юм.

Улмаар 2018 оны 6-р сарын 22-ны өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээс санал авах зорилгоор яамны цахим хуудаст хуулийн төслийг байрлуулсан байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа алга болчихсон.

Улмаар өнгөрсөн сард уг асуудал сөхөгдсөний дараа дахин байрлуулсан байна билээ.

Гэхдээ л Улсын Их Хуралд өргөн бариагүй хэвээр л байна.

Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар гишүүн яагаад өргөн барихгүй байгааг асууж шүүмжлэлтэй хандахад, асуудал хариуцсан сайд болох Ц.Нямдорж “Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн “алдарт” үгээ хэлсэн байдаг.

Бичлэгийг үзэх: 

(Бичлэгийг Mass телевизийн фэйсбүүк хаягаас ашиглав)

Ерөнхийлөгчийн зүгээс мөн л уг асуудлыг засаж өөрчлөлт оруулах шаардлагатай талаар сайдад албан бичиг хүргүүлсэн.

Сайд хуулийн төслийг жил гаруй ширээн дээрээ тавьж дарчихаад байна гэсэн утгатай жиргээг дэд сайдаар нь ажиллаж байсан Б.Энхбаяр твиттерт ч бичиж байлаа.

Яг ямар учир шалтгаантайг бол мэдэхгүй. Гэхдээ ингэж дарж, тодорхой бүлэг хүний хэргийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол байна уу гэсэн хардалт бол байна. Нөгөө талаар Х.Нямбаатар нарын гишүүд хий дэмий бухимдаж, Ерөнхийлөгч дүгнэлт хүргүүлж байхаар өөрсдөө ч гэсэн өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж болно шүү дээ.

Хууль санаачлах эрх тэдэнд байгаа. Гэвч бас л ямар ашиг сонирхол нуугдаад байгааг мэдэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
86 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.21.107.35] 2019/8/15
Сүүлийн 7 жил яам бүрийн дээр бүлэг авилгачид, доор нь захирал нэр зүүсэн архичин, хулгайч, бабникууд улсыг самарч, олны итгэлийг гонсойлгож байна. Юун яам, байгууллага удирдах өөрийгөө бусдад тээргүй аваад явж сураагүй лайнууд
0 | 0 Хариулах
Зочин [107.77.227.63] 2019/8/9
Энэ хулгайч урвагч нямдорж vxэж далд орох болоогvй юм байхдаа. Тамруу их л жинтэй явах гээд байх шиг байна
0 | 0 Хариулах
Goy goy [107.77.227.63] 2019/8/9
Urvagch buzar hulgaich nyamdorj radnaased metiin hulgaich nugeltnuudiig shuud tsaazlah heregtei. buzar joom hulgaich nyamdorj udahgui mao zedungiin araas tamluu yavna. nutgiin naiz ham heregten hulgaich tonuulchin buzar choijilsuren araas n yavna
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.51] 2019/8/6
Энэ Нямдорж дэндэж байна
1 | 0 Хариулах
d [202.9.42.214] 2019/8/6
гайгүй шударга товариш гээд ойлгоод байсан чинь бас нэг [хориотой үг] байсан юм уу. баабар, гүндалай, энхбаяр, элбэг нар ортой л үнэн царайгийг нь илчилж байжээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.168] 2019/8/6
Нямдорж ер нь зальт нохой шүү дээ гэнэн мартамхай хар толгойнууд хууртаж дуусахгүй мэнгэт ч заль нь дуусахгүй 30 жил боллоо
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.166] 2019/8/6
Алтан авгайн алны үс, хужаагийн тагнуул, С.Зоригийн аллагын хамжигч, том хар мэнгэтэй, хазгай хэлтэй, хар мөртэй; тэр юу вэ?
1 | 0 Хариулах
Зочин [107.77.227.63] 2019/8/9
ter bol buzar nyamdorj
0 | 0 Хариулах
Ц [202.9.42.249] 2019/8/6
Нямдорж балайгийн санаатай заналхийлснийг тэр муухай үгийг алдарт үг ч гэх шиг...сэтгүүлч хүн ийм увайгүй юм бичиж болдог юм уу
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.77] 2019/8/6
Раднаасэд Нямдорж нар хийсэн байна гээд илт ойлгогдоод байна даа. Үгүй мөн айхтар нөхдүүд юм. Хөнжилдөө зассан гээд буруутгагдаж байсан хүн бас хөөн хэлэлцэх дээр жого ургуулжээ дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.97] 2019/8/4
Ene uvgun huuheddee erdenetees tender avch uguud l, huuhdee elchin said bolgood l, altjingiin altangaas bair avch amidraad, tsagdaag baz hurgen baatarjavaaraa udirduulaad l, tegeed neeh shudarga tsarai gargaad l zailuulaach ene uvguniig...
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.18] 2019/8/1
Иргэд бид энэ шударга дүр эсгэгч НЯМДОРЖ ГЭГЧИД мөн ч олон хууртаж байна даа. Хуулийн байгууллагыг жинхэнэ дампууруулж байгаа хүн. Одоо цагдааг үгүй хийж байна
2 | 0 Хариулах
man [112.72.12.9] 2019/8/1
үхэр монголчууд Нямкаагаа сонгоод бай, ха ха
2 | 0 Хариулах
Bi Mongol [64.119.18.234] 2019/8/1
Хэлсэн үгний учир одоо бараг л тодорхой байх шиг. Дараад хир удаан хэвтэх юм бол Нямка гуай
1 | 0 Хариулах
Хуягаа [66.181.161.85] 2019/7/31
Арай ч дээ гэмээр биднээр тоглож байна даа. Үхэр Монголчууд доромжлуулж, хулхидуулж байхдаа таарсан таар шуудайнууд дөө. Гэмт хэрэгтнүүдийг төрийн толгойнууддаа залчихдаг. Хүртэх ёсиойгоо хүртэж байна даа.
0 | 0 Хариулах
Арай арай [103.10.21.46] 2019/7/31
Аминд чинь хүрнэ гэж аймаар заналхийлж байна шд.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.132] 2019/7/31
авилга өгөхгүй бол ажил амьдрал бүгд сүйрнэ энэ бол эрүүгийн хэрэг дээрмийн хэрэг,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.227] 2019/7/31
Нямдоржийг овоо төрийн түшээ гэж боддог байлаа... Ёстой удсан ч өмхийгөө нөөсөн [хориотой үг] юм гээч...
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.118] 2019/8/3
Угаасаа эх орныхоо эрх ашгаас урваж Хятадын тагнуулын бууны нохой болсон хүн гэдэгийг Тагнуулын байгууллагын дарга генерал хүн баримтаар нотлоод байгаа шүү дээ.Бууны нохой гэдэг үг нь аливаа нэг анг хуурч айлгаж ямарч аргаар хамаагүй анчин хүний бууны овоо хараанд аваачдаг нохойг хэлдэг л дээ.Монголын баялагыг Хятадуудад л өгөх гэж янз бүрээр оролдож худлаа шудрага дүр эсгэгч
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.22] 2019/7/31
Юуг нь мэдэж ядаад байдагийм. Нямдорж маш тодорхой хэлсэн байна ш дээ: энэ асуудлыг сөхөх гэж их зүтгэвэл Нямбаатар бацаан битгий хэл миний ч амь насанд а#ултай гэж...
1 | 1 Хариулах
Nyamdorj [202.126.88.205] 2019/7/31
Manaihan neg ih muuhai zan bnaa, yalanguya uls turchdud manai ard irgedees handaj bgaa bdliig n tsikleer n harval, hen ch bai neg amitniig nuhen dotroos n uhaj uhaj gargaj irj ehleed neeh agaart shidrhiin jishee n Huuk, menget, za ene Bayar ch ornodoo tgd baij bgaad 4 jilee ch guitseehgui uiddag yym uu yadgiin haraagaad shorootoi n hutgaad ergeed nuhend n bulah yymaa, hugjiltei ch yum shig hugiin ch yum shig, yamar ard tumen bn tiim l tur zasag bna tiimees uursduu songoi gargachihaad hun dagaj shuurch hoshuurdgaa boltsgoogooroi deneguudee
0 | 0 Хариулах
Nyamdorj [202.126.88.205] 2019/7/31
Er n bol huuchin huuliar hergiin huun heleltseh hugatsaag ene helbereer l shiidseer irsen, ter olon ulsiin yallagdagchaar tatmagts huun heleltseh hugatsaa duusdag zohitsuulalt uher mongol ter dundaa huuli hyamaltiin baiguullaga n uls turuus hamaaraltai bolson udii uyed hamgiin tohiromjgui zuil, harin ter huun heleltseh hugatsaagaa l yamar heregt urt baih alind n bogino baihaa uhaantai shiidetsgeedee malnuud min
0 | 1 Хариулах
Мэргэн [66.181.166.253] 2019/7/31
Мэргэн гуай хүн эрүүдэн шүүсэн хүмүүсийг өмгөөлж байгаа, 60 тэрбум тавиул шүү дээ.
7 | 5 Хариулах
Зочин [202.55.188.38] 2019/8/6
өмгөөлөгч хүн ажлаа л хийж байна
1 | 0 Хариулах
Зочин [175.38.157.122] 2019/7/31
Эрх мэдэл, албан тушаалын альбин чөтгөр мэнгэт харыг шоронд хатаах өдөр ирэх буй заа
3 | 1 Хариулах
Зочин [202.21.112.250] 2019/7/31
АТГ сайн ажилладагийг Монголчууд харлаа..их хурлын гишүүд нь өөрсдийнхөө хүмүүсийг хэрхэн хамгаалж хууль өөрчлөдгийг дэлхийд яригдаж эхэллээ...
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.235] 2019/7/31
Мэнгэт хуулиа засахгүй байхоо. Одоо буулгах цаг нь болсон шүү.
10 | 2 Хариулах
Зочин [77.247.181.162] 2019/7/31
ЭНЭ ХЭРГИЙГ ШҮҮСЭН ШҮҮГЧ НЬ ЗОРИГИЙН ДҮҮ ХАЛИУН.ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ АЗЗАЯА НАРТ ХОЛБОГДОХ ХАХУУЛИЙН ХЭРГИЙГ ШҮҮГЧ ХАЛИУН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ МӨНГӨ УГААСАН БОЛГОЖ ӨӨРЧЛӨӨД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН БОЛГОЖ БУДЛИАНТУУЛСАН ЮМ ДАА
4 | 0 Хариулах
ИРГЭН [113.30.28.106] 2019/7/31
ХУУЛЬД БИШЭЭ МЭРГЭН.ШҮҮГЧ НЬ ХАХУУЛ АВСАН ХЭРГИЙЙГ МӨНГӨ УГААСАН БОЛГОН ЗҮЙЛЧИЛЖ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН БОДГОСОН ЮМ.ШҮҮГЧ НЬ ХЭН ГЭЭЧ?
6 | 0 Хариулах
Зочин [192.42.116.24] 2019/7/31
ЗОРИГИЙН ДҮҮ ХАЛИУН
5 | 0 Хариулах
Зочин [150.129.143.137] 2019/7/31
Зориг гэдэг хэнийг хэлээд байнаа дээд шүүхийн дарга байсан Ц Зоригийг хэлээд байна уу
0 | 0 Хариулах
Зочин [176.10.104.240] 2019/7/31
МИЙД ХОШНOГДУУЛДАГ БАНДИ
5 | 4 Хариулах
Зочин [176.10.104.240] 2019/7/31
гэснээс энэ банди энд тэнд банди нарт one night гэж далдагнадаг гэсэн
3 | 2 Хариулах
яг тэгэж харагдаад байгаа [192.82.65.56] 2019/7/31
Мэргэн гэгч элий хулгайч 60тэрбүмаас яс горьдож амдьардаг [хориотой үг].
1 | 1 Хариулах
Зочин [103.229.123.228] 2019/7/31
Энэ Мэргэжлийн хяналтын Баярсайхан чинь Ц.Нямдоржийн туслахаар ажиллаж байсан шдээ
8 | 1 Хариулах
Зочин [150.129.143.137] 2019/7/31
Энэ Мэргэн гэгч өмгөөлөгчөөс ярьцлага аваха болимоор байна ер тэгээд өмгөөлөгч гэдэг хүн хэн ч бай юу ч хийсэн бай мөнгө ахиухан өгсөн байвал түүний зөв ч буруу бай өмгөлөх үүрэгтэй байхгүй юу тэгэхээр наад өмгөөлөгч нарт хуулийн цоорхой байвал ашигтай тийм учраас наад өмгөалөгч нарааасаа хуулийн талаар битгий асуулт асууж бай наалужл чинь мөнгөний хойноос явдаг хүмүшс аймаар шуналтай хэзээч шударга ёсны төлөө явахгүй ээ
3 | 4 Хариулах
мөнгө төлсөн [176.10.104.240] 2019/7/31
МАНАНгийн захиалгаар болохоор яаж ч болохгүй ээ хө
1 | 1 Хариулах
zochin [202.179.24.191] 2019/7/31
cheruulch ,mulguu Nymdorj dandaa ajliin sadaa boldog. Odoo tam ruu tonilj uz
3 | 1 Хариулах
Зочин [202.9.42.91] 2019/7/31
2 Нүүрт мэнгэт бидда зайлсан цагт монгол хөгжлийн замдаа орно
7 | 1 Хариулах
Зочин [180.149.93.98] 2019/7/31
Раднаасэдийн сонгуулийн мөнгө хүүлэгч нь Баярсайхан юм. Энэ 2 нэг нутаг гэж байгаа бас Раднааасэд Нямдорж 2 хэргээс мултлахын тулд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа засаад Раднаа нь хууль зүйн байнгын хорооны даргаасаа буусан эцсийн зорилго бол энэ юм. Нямка бол гол зохион байгуулагч нь юм
10 | 0 Хариулах
Зочин [103.50.206.78] 2019/7/31
Иймэрхүү хуулиарааа үндсэн мэргэжлээрээ олигтой өөрийгөө тэжээж чадкуу ярьхаас цаашгүй хэл ус муутай банди нар яриад яахавдээ
2 | 5 Хариулах
Зочин [202.9.43.49] 2019/7/31
yostoi yostoi
2 | 3 Хариулах
Зочин [103.26.195.113] 2019/7/31
Зөвхөн хуулиндаа ч бишлдээ бандиа шүүгч нарт бүрэн эрх нь байсан тэгээд яаж шийтгэсэн нь ил болмогц бидний буруу биш хуулийн буруу ч гэх шиг шүүгч нарт хэрвээ авлигын эсрэг тэмцэх эрмэлзлэл хүсэл зориг байсан бол гарц арга байж л таарна яагаав нөгөө нүүрсний гансүх дээр чичирсээр байгаад ял өгөө биздээ
3 | 5 Хариулах
Ж [51.75.95.168] 2019/7/31
Нямдоржын жинхэнэ төрхөн л энэ шүү дээ зарим нэг нь ардын баатар болгож шүтээд бдаг хууль зүйн салбарыг өчнөөн жил толгойллоо самарлаа одоо энэ хүнийг зайлуулж улс орныг минь авраач таминь ээ
9 | 0 Хариулах
Зочин [203.15.208.23] 2019/7/31
Ene Nyamdorjiig jilees jild songoj baidag teneguud bolioosoi. Ene hun ih hurald olon jil suusnii etsest iim teneg huulitai bolloo.
10 | 2 Хариулах
Зочин [66.181.161.100] 2019/7/31
Ахиад сонгоно:stuck_out_tongue::stuck_out_tongue_winking_eye:
4 | 3 Хариулах
Зочин [103.57.93.136] 2019/7/31
ухаан муутай увсынхан
5 | 1 Хариулах
gay [202.9.43.49] 2019/7/31
мэ овогтонд ийм л сэжгийн банди нар үйлчилнэ
2 | 3 Хариулах
зочин [202.179.25.32] 2019/7/31
Нямдорж үргэлж энэ чигээрээ УИХ-ын Гишүүн ХЗ-н сайд байгаад байхгүй болов уу Эрт орой хэзээ нэг цагт Нямдорж Гэмт хэрэгтэнгүүдэд Ял завших бололцоо олгосон гэдгээрээ Ял эдлэх болно
16 | 2 Хариулах
Зочин [202.9.43.49] 2019/7/31
танай раднаасэд үү?
4 | 2 Хариулах
Зочин [174.16.115.219] 2019/7/31
menge s.d.a
3 | 1 Хариулах
Зочин [64.119.24.145] 2019/7/31
Энэ хуулиа өөрчлөхгүй бол манай улс хөгжихгүй Ямар ч аргаар х амаагүй эрх мэдэлд гарсан улсууд ард түмний амьдрах гэж ядаж байгаа хэдэн төгрөгий нь хуу хамж аваад тэгээд хэдэн төгрөгөөр торгуулсан болоод өнгөрөх болждээ Тэгэхээр гэмт хэрэг ихээссэн ядуу дорой улс л болох нь дээ Манай улс
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.67] 2019/7/31
Torgohoo torgood horhio horiod ustgahaa ustgahgui bol ard tumen buhimdalaa gargahad gemgui ulsuud urtdugiinshdee
3 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/7/31
Сонин шүү, ийм хачин өвгөнийг сонгоод байдаг. Монголын төрд 30 жил ажиллалаа. Ёстой дурдах ч гавъяагүй хүн. Түүнийг нь хэлсэн хүнийг дарамталдаг. Тэгсэн хэрнээ хамгийн өндөр рейтингтэй улс төрч. Хийсэн бүтээсэн зүйлтэй улс төрч нар нь муу нэртэй яваад байдаг.
16 | 2 Хариулах
Зочин [195.206.105.217] 2019/7/31
бид сонгодог юм тэнэгээ
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.100] 2019/7/31
Чи өөрөө ч гэсэн нэг өдөр өвгөн болно. Аа үгүй юм байна ер нь 18 өнгөрцөн хүмүүсийг монголчууд өвгөнд оруулдаг. Адилхан хөгшин юм байж өвгөн гэчихжээ бас.
1 | 3 Хариулах
Зочин [107.77.227.63] 2019/8/9
Oo евген биш шvv дэ етний беес. Энэ нямдорж чинь. емеерегчид нь бегсийн долоож амьдарлаа залгуулдаг юм
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/7/31
Энэ баньд хөгшрөхгүй ээ. Машины аваарт ороод залуугаараа чад хийнэ. Баталгаатай.
1 | 1 Хариулах
Зочин [122.201.26.237] 2019/7/31
Хаха, Нямдоржийн фэн клубын Увсын архичин малчид ороод ирж. Өрөвдмөөр ч амьтад бол доо.
4 | 1 Хариулах
Зочин [202.131.247.150] 2019/7/31
үндэслэлтэй тэнэг хүнд ойлгогдохоор л тайлбарласан байна шд. Та нарын дуртай Еөкийг чинь ч сайнаар дурьдсан байна. Яаагаад л бачуурцгаагаад байдымдээ
4 | 2 Хариулах
Зочин [43.228.131.45] 2019/7/31
Танай сайт өөрсдөө тааж мэдээ бэлтгэх биш мэргэжлийн хүнээс нь ярилцлага авчихвал иргэдэд зөв мэдээлэл очих юм байна
3 | 0 Хариулах
Зочин [150.129.140.189] 2019/7/31
Энэ улс торд олон жил болсон хулгайчдыг хуухдуудийх нь омно буудаж [хориотой үг], ард тумний толоо ажиллаагуй!!! Хаана ашиг байна тэрлуу урваж ажил хийдэг байсан!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.227] 2019/7/31
Ene utgagui huulia hurdan zasaachee. Ingej ulsiin munguu huuli yosoor ideed bhar hen yum hiiye buteey gej bodhimbe
7 | 0 Хариулах
Зочин [77.247.181.162] 2019/7/31
НЯМДОРЖ САЙДАД МХЕГ-ЫН БАЙЦААГЧДЫГ ӨМГӨӨЛӨХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. РАДНААСЭД НЬ АНХЛАН ХАДАМ ЭЦЭГ ОСОРГАРАВЫН НӨЛӨӨН ДОР М.ЭНХБОЛДТОЙ ДОТНОСОЖ НАМД ШУРГАЛЖ ДЭВШСЭН. Б.ОСОРГАРАВ М.ЭНХБОЛД НАР НЬ БҮР СОЦ ҮЕД УБ ХОТЫН НААУГ-ЫН КОНТОРТ НЭГ ДОР АЛБА ХАШИЖ ГАНЗАГА НИЙЛЖ АВСАН ХУЛГАЙЧ НАР БАЙГААМ. ХОЖИМ УБ ХОТЫН ЗАХИРАГЧ БОЛООД ДОЙДГОР ОСОРГАРАВАА ХАЖУУДАА АВЧ ХОТЫН ЗАХИРГААНД ОЛОН ЖИЛ ЕРӨНХИЙ САНХҮҮЧ ХИЙЛГЭСЭНДЭЭ. РАДНААСЭД Л ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ.ӨӨР ХЭН Ч БИШ
5 | 4 Хариулах
Раднаасэд зайлаа [66.181.190.245] 2019/7/31
Зайл Ял завшигч
5 | 0 Хариулах
АРГАГҮЙ2 [77.247.181.162] 2019/7/31
ДАЛИМДУУЛЖ БҮР ГӨРДӨЖ БАЙХ ШИВ .НЯМДОРЖ ГУАЙ Л ТА НАРЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БОЛООД БАЙГАА Л ДА. ОТ ТТ ЭРДЭНЭТ САЛХИТ ЗОРИГ БАТХҮҮ ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ШҮҮГЧИД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГАЗРЫН НАЙМАА ГЭЭД ТОМ2 ХЭРГҮҮД ИЛРЭХ ГЭЭД АМЬ НААНА ТАМ ЦААНА БАЙХ ШИВ МЭЛЗЭЭ ЭНХБОЛДОД
9 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/7/31
Алтжингийн гэх мэт хэргүүд байгаа
5 | 0 Хариулах
Mөнх [182.160.32.99] 2019/7/31
Hямдорж их ноотой,зарим нэг хулгайч нарыг сүржин илчэлж шудрага дүр эсгэнэ, ихэнхи өөрт хамааралтай хулгайч нарыг хараагүй мэдээгүй юм шиг тас өөр юм ярьж зүтгэнэ. Mонголын гай гавьяа хоёрын аль нь илүүг цаг хугацаа л харуулах юм шиг байна.
13 | 2 Хариулах
Зочин [64.119.16.232] 2019/7/31
Nymka bol ochnoon oloon jil songogdson hiisen ym yu ch bhgui tsadahaa medehee bsan hogshon dogtsog
6 | 2 Хариулах
ДАмпуу Төр [66.181.190.245] 2019/7/31
Дампуурсан Монгол улс
2 | 4 Хариулах
иргэн [202.55.191.194] 2019/7/31
тэр үед мэргэжлийн хяналт хэний мэдэлд байв, одоо тэр хүн нь хаана юу хийж байна гд хөөвөл тодорхой л доо яагаад дарагдаад байгаа нь.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.43.93] 2019/7/31
Хар дэвтэр хөтлөгч Ц. Нямдорж гэж.
7 | 1 Хариулах
Зочин [195.206.105.217] 2019/7/31
зөвшд
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/7/31
Хонгилын хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн больж үз.
9 | 12 Хариулах
60 тэрүбмаас яс горьдогч [192.82.65.56] 2019/7/31
60 тэрүбмаас яс горьдогч МЭргэн зайл!!! Бузар хог!
1 | 1 Хариулах
Зочин [202.21.111.20] 2019/7/31
Эзэнтэй л хэрэг юм бна. Шүүгч рүү дайраад эрхэм хулхи гишүүдээ аварч бгаа алхам юм даа. Гишүүд нь хахууль авдаг түшмэдүүдээ ийм маягаар авардаг тогтолцоо. Тэгэхээр шүүгч биш хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулж өөрчилдөг гишүүд л хамгийн но-той нь юм бна. Тэр тусмаа хамгийн гэмгүй царай исгэдэгүүд.
15 | 0 Хариулах
Харин тийм [183.196.146.234] 2019/8/1
Раднаасэд гэж нэг пионер царайтай юм бнаа. Хийж бгаа нь эрүүгийн хүнд элемент хийнэ шдээ. Ах мэнгэт нь бөөн эх оронч. Тэгэхдээ яахав дээ бид л сонгосон юм чинь. Тэднийг сонгож гаргаж ирдэг Нийгмийнхээ сэтгэхүйг харалдаа. нийтээрээ ийм л бна шдээ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.124] 2019/7/31
Нямдорж гишууний шударга шударга бусыг харах ганцхан жишээ хеен хэлэлцэх хуулинд еерчлелт оруулах эс оруулах уунийг хийж чадахгуй бол еер ямарч гое шударга ес ярих хэрэггуй
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.100] 2019/7/31
Шижгийн царайтай заваан хүн байна даа
5 | 6 Хариулах
Зочин [202.9.43.49] 2019/7/31
naad chin manangin buunii nohoi
2 | 5 Хариулах
Зочин [27.166.30.154] 2019/7/31
одоо тэр манан чинь байхгүй болсон. бүгдийг унагаасан. Монгол одоо тээд баяжлаа юу чи баяжсан уу амьдрал чинь сайхан болов уу хаха
0 | 3 Хариулах
Зочин [202.55.180.58] 2019/7/31
"шижиг" гэж үг байхгүй. "сэжиг, сэжгийн, сэжиглэх, сэжигтэн"
9 | 0 Хариулах
Зочин [66.181.161.100] 2019/7/31
Шижиг гэж үг нэмж толиндоо оруул. Сэжиг гэдэг үгийн бүх утгыг харлаа. Миний хэлэх гэсэн санаа тэр дунд алга байна.
1 | 4 Хариулах
Зочин [103.177.29.148] 2019/7/31
нямдорж энэ төрийн жинхэнэ хутгуур,
10 | 3 Хариулах
нямдоржид хамаагүй [162.247.74.204] 2019/7/31
Раднаасэд гишүүн байнгын хорооны хурал дээр ЭНИЙГ Л ЯНЗАЛЧИХЪЛ Л ДАА гээд ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ БОГИНОСГОСОН гэлүү. Энийгээ тайлбарлахдаа төрийн албан хаагчдаа урт удаан хугацаанд хууль хяналтын дарамтад явуулахаас сэргийлсэн гэчжээ бас...хулгар хулгайч зайлаасай үхээсэй
10 | 1 Хариулах
Зочин [202.9.43.49] 2019/7/31
ми ие гийн банди амилаад гараад ирлээ
5 | 4 Хариулах