Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхүү мужийн 42 хүүхэд "Найрамдал" зусланд амарч байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Эрхүү мужийн 42 хүүхэд "Найрамдал" зусланд амарч байна
Sara, ikon.mn - text to speech

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд зургаадугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас Эрхүү мужийн олон мянган  айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учирсан.

Иймд үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Тус аяны хүрээнд гэр орноо алдсан хүүхдүүдийг Монголд авчран амраах ажил албан ёсоор эхэлж, 9-17 насны 42 хүүхдийг өчигдөр Монголд авчиржээ.

Эдгээр хүүхдүүдийг Улаанбаатар Төмөр Зам үнэгүй тээвэрлэсэн бөгөөд хүүхдүүд наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 40 хоног "Найрамдал" зусланд амарна.

Хандивын аянд нэгдэж сайхан сэтгэлийн тусламж үзүүлсэн та бүхний оролцоо эдгээр хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй зүйлд зарцуулна гэж Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөлөөс мэдээллээ. 

Хандивын аяныг дэмжихийг хүссэн байгууллага, иргэд, Иркутскт төгсөгчид болон хүмүүнлэг сэтгэл, буяныг эрхэмлэгч хэн бүхэн 99081118, 80006007, 99064204 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой.