• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Суурь боловсролын 42,140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17,222 үнэмлэхийг шууд хэвлэн олголоо

ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар анги төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгож эхэлсэн. Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42,140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17,222 үнэмлэхийг шууд хэвлэж олголоо. 

Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл үгүй болж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, явдал чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу тал бий болж байна. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг