Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярын "Жаран хоног, "Жаран"-ы бутархай"

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын "Жаран хоног, "Жаран"-ы бутархай" номын нээлт өнөөдөр боллоо. 

1,000 хувь хэвлэгдсэн ч нээлтээсээ өмнө дуусаж, уншигчдын сонирхлыг хэдийнэ татаад буй энэхүү номонд өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримтуудыг нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинтай хослуулан хоёр хэсэгт багтаан өгүүлжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

"Жаран хоног" нэртэй эхний хэсгээс Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид түүний өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэлийг уншиж болно. Хорих газар өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл гэхээсээ илүү үйл явдалд холбогдох дурсамж, баримтуудыг зохиогч энэ хэсэгт өгүүлжээ. 

Харин хоёрдугаар хэсэг нь "Жаран"-ы бутархай". Энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жараныг туулахдаа уулзаж нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэлээ сийрүүлжээ. 

Номын хуудаснаа зохиогчийн өгүүлсэн дурсамж, баримт болон тэнд нэр дурдагдсан хувь хүмүүстэй холбогдох 30-аад гэрэл зургийг хавсаргахдаа тус бүрийн түүхийг өгүүлсэн тайлбарыг тусдаа агуулга болгон оруулсан аж.

Номын нээлтэд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар, сэтгүүлч, нийтлэлч Б.Цэнддоо, шог зураач С.Цогтбаяр болон бусад олон зочин хүрэлцэн иржээ. 

"Жаран хоног, "Жаран"-ы бутархай" номыг ирэх Даваа гарагт дахин хэвлэх юм байна.