2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Өөрчлөгддөг хорвоо"

Б.Ану
2019 оны 7 сарын 4
iKon.MN
00:00 00:00
"Өөрчлөгддөг хорвоо"
Sara, ikon.mn - text to speech

Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран хоног - "Жаран"-ы бутархай" ном хэвлэлтээс гарч олон хүний ярианы сэдэв болоод байна.

 

Номын нэгдүгээр хэсэгт тэрбээр хорих 461-р ангид өнгөрүүлсэн 60 хоногийн тэмдэглэлээ оруулсан бол хоёрдугаар хэсэг болох "Жаран-ы бутархай" нэрийн дор "Хэдэн дурсамж халаасанд орхисон бутархай мөнгө шиг шажигнана. Санагалзан тэмтрэх бүрийд аль нэг зоос заавал атгагдана. Он дарааллаар нь биш атганд орсон хэдийг нь асгав" хэмээн бичжээ.

Түүний номын нээлт маргааш болох юм.

С.Баярын номоос бид хорих 461-р ангид 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр бичсэн товч тэмдэглэлээс нь хүргэж байна.

 
www.mpa.mn

ӨӨРЧЛӨГДДӨГ ХОРВОО

2018 оны 5-р сарын 7

... Юм юм өөрчлөгдсөн. Х.Баттулгын санаа бодол ч хувирсан бололтой. Нөгөө сайн хэлээд, магтаад байсан надтайгаа бол тэрсэлдэж муудаагүй. Тэгсэн хэрнээ үе үе сөрөг хандах болсон нь мэдрэгдсэн. Шууд биш, дам байдлаар. Нөгөө л цензуртэй, цензургүй багийнхаа сурталчилгаа болон нөмөр нөөлгөнд нь явдаг шадар хэдийнхээ дайралтаар дамжуулж.

Харин нэгэн цагт дээрэлхүүлж, дарамтлуулж явсан Энхбаяртайгаа тэр учраа олсон шиг байна. Яг яаж, ямар асуудлаар түүнтэй учраа олсныг нь би мэдэхгүй. Ямар ч байлаа намайг муулах, баалах, гүтгэх чиглэлд тэр хоёр сүрхий хамтардаг, хүчээ хавсардаг болж ирсэн байдаг.

Н.Энхбаяр яагаад ингээд байдгийг нь мэднэ. Зөвхөн би биш, олон хүн мэднэ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний “өрөөлд байтугай өөртөө итгэдэггүй” зан нь хөдөлсөн. Тэгээд намынхаа штабын чиглэлээс тас зөрдөг болоод, тусдаа штаб, сурталчилгааны баг маягийн юм байгуулж мугуйдлан зүтгээд эхэлсэн. Олон жил төрд явж, олны танил болсон хүнд хурц үг, огцом үйлдэл огтхон ч зохидоггүй. Гэтэл мань хүн нөгөө “дооз” хэтрүүлдэг сурталчилгааны ажлаа ил, далд хийгээд унасан. Үүнийг нь хорих гээд бид дийлээгүй. Үүнээс болж сонгуулийн штаб дээр хэчнээн их зөрчил, маргаан гарч байсныг манай намынхан сайн мэднэ. “Хар-цагаан” хоёрхон өнгөтэй, болхи тэр сурталчилгаа нь олны дургүйг хүргэсэн. Харамсалтай нь, маш энгийн ийм зүйлийг Н.Энхбаяр ойлгодоггүй. Бурууг ямагт өөрөөсөө биш, өрөөл бусдаас хайж явсаар түүндээ шатаж, өс хонзон зангидаж яваа хүн. Зөвхөн намайг биш, хамт зүтгэж явсан олон нөхдөө тэр занаж, зүхэж, гүтгэж явдаг болсон нь харамсалтай.

Гэхдээ Н.Энхбаяр яаж ч гүтгэж мууллаа гээд намайг шоронд суулгах ажлыг “захиалсан” байлаа ч, гүйцээж арай л барахгүй. Тэр өөрөө хуулийн байгууллагад ороогдож, халгаж яваагаас гадна түүнд өнөөдөр тийм эрх мэдэл, албан тушаал нь алга.

Х.Баттулга ч гэлээ хуулийн байгууллагад ороогдож, халгаж явсан нь саяхан. Гэхдээ төрийн тэргүүн болсон тэрбээр шаардлагатай гэж үзвэл аль нэгэн иргэнээ ялаас чөлөөлдөг, уучилдаг онцгой эрхтэй хүн. Ийм практик дэлхийд ч түгээмэл. Харин манайд бол эсрэгээрээ шахуу эргэж байгаа аж. Төрийн тэргүүн нь шаардлагатай гэж үзвэл аль нэгэн иргэнээ ялаас чөлөөлөх биш ялд унагадаг болсон гэх. Ийм байх ёсгүй ч ийм болсон гэдэг.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга намайг яланд унагах гэж зорих хүн мөн үү? Надад муу санаад, хонзон өвөрлөөд байх учир шалтгаан түүнд бий юу?

x