ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч ЭМ-ийн сайдад даалгавар өгч, ДЭМБ-ын төлөөлөгчдийг нягт хамтын ажиллагаатай байхыг хүсэв

ikon.mn
2019 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такаши Касай, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд шинээр томилогдсон Др.Такаши Касайд ажлын амжилт хүслээ.

Др.Такаши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.

Үүнд, халдварт өвчин, амиа хорлолт, хавдар, бэлгийн замын өвчлөл, шүдний өвчин нэмэгдэж буйг дурдаад агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал муу, урьдчилан сэргийлэлт дутмаг зэрэг учир шалтгааныг тодорхой дурдав.

Тухайлбал, агаарын бохирдол нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй, хавдар нь хоол хүнсний чанар, баталгаагүй байдалтай холбоотой ч Засгийн газар, УИХ тодорхой бодлого гаргахгүй байгаа тул ДЭМБ-ын тайлан дүгнэлтэд тодорхой судалгаа, шинжилгээтэй дурдаж, хамтын ажиллагааны гол цөм болгохыг хүслээ.

Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [180.167.64.78] 2019/6/25
Setguuulcheer EM iin Said hiilgedeg oron manaihaas uur baihgui . Uneheer doromjilj hanahgui yum . Zugeer l zailaad uguuchee please
0 | 0 Хариулах
чаваас [182.160.35.219] 2019/6/25
сэтгүүлч сайд хийнэ гэж юу байхав дээ чаваас даа
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.144] 2019/6/25
Энэ хулгайч бөх, тв-н нэвтрүүлэгч 2-той уулзаад хөх инээд нь хүрч, дотроо пяаздааа гэж бодсон байхдаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2019/6/25
Энэ нэг балай зураглаач еерее больчиж болдоггvй юм байх да. Олон тvмнийг ч зовоогоод, еерее ч эрvvл мэндийг мэддэг ухаантай царай гаргах гж зовоод. Мэрэгжлийн хvнийг энэ чухал салбарт тавимаар бгаам да
1 | 0 Хариулах
ДАНРАВ [150.129.140.123] 2019/6/24
Сэтгүүлч, үгүй сэтгүүлч ч гэж дээ, ТВ-ийн диктор авгайг Улсын Эрүүл Мэндийн Сайд болгодог ёс МАНгаруудын ёс уу? Нийт үмбүү бидний ёс уу?
3 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/6/24
sarangerel avgai hunii dyrgui hurtel hudlaa ineedeg bna shuu bi lav baisan bol ene avgai chin medrel muutai ymuu gej semhen orchuulagchaasaa asuuh bailaa gej
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/6/24
genko 6 jil tur barichih geed l uzeed bainaa da
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.141] 2019/6/24
фсда энэ тор засаг алба хашиж байгаа амьтдыг харахаар боолжис цутганам
2 | 0 Хариулах
ХУУРАМЧ АВГАЙ [66.181.191.31] 2019/6/24
хуурамч худлаа царайлсан.
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/6/24
Хоёр үл бүтэх кулгайч гарууд нэг нь нөгөөдөө үүрэг өгч байгаа юм уу....
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.34] 2019/6/24
Энэ Сарангэрэл гж естой ес зvйгvй шантаажчин балиар авгай бна лэ шд. Дэд сайд, терийн нарийн 2-оо яамны ажилчдынхаа емне дурак, хонгио гээл загнадаг. Тэр муу мэрэгжилтэнvvдийг бол бvр хvн гэж тоохгvй гахай нохой шиг л харьцана. Ямар аашгvй дээ л сайд хийсэн 1 жил 6 сарын хугацаанд 4 терийн нарийн солих вэ дэ!!!?? Сайд нь еерее яаман дээрээ ирдэгчгvй, дарга нар нь сайдтайгаа уулзана гээд ордонд енжецгеене, ажилтнууд нь аруур нь амар тайвандаа жаргаад ажлаа хийдvvлнэ. Тэр ямбий авгай егзгее ендийлгеед яаман дээгvvрээ ороод гарах нь амар уу, яамны 100 хvн ордон руу цувах нь амар уу?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.199] 2019/6/24
Салбарт нь гамшиг нvvрэлсэн байхад энэ саадыг нь болиулдаггvй ямар учиртайм бэ? Негее сэлэм жад нь яасан бэ ЕСаа до? Сараагаас ТВ5-ын хувьцааг нь авсан болохоор амаа таглуулчихсан уу? Бас бус но-г чинь мэддэг болохоор таг уу? Сvvлийн 20 жил буурч бсан эхийн эндэгдэл Сараагийн ахуйд есев, сайдын туслах хахууль авч бгаад АТГ-д баригдав, хоер ээж терехийн цонхоор нисч vхлээ, сургуульд сvрьеэгийн дэгдэлт гарсныг 2 жил нууж ямар ч арга хэмжээ аваагvй, зvрхний хагалгаа хийдэггvй газарт сайдын гарын vсэгтэй лиценцтэй гадаад эмч нар хагалгаа хийж бгаад 2 хvнийг хагалгааны ширээн дээр явуулсан, Н1N1-р олон хvн нас барсныг хатгаа гэж худлаа мэдээлж нуув, фандем хэмээх цоо шинэ вирус гарахыг дехев, АТГ-с хvртэл эмнэлэгvvд нь дайны байдалтай бна гэв
4 | 0 Хариулах
Зочин [90.196.189.244] 2019/6/24
Тэр дарвайсан авгайн маасайтлаа инээж бгааг нь, бүх юмны буруутан байж, маанаг юмуу тэнэг юмуу
6 | 0 Хариулах