2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
07:00
S32
10°
08:00
S32
12°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг

2018 онд Канад улс дэлхийн бүх улсуудаас хамгийн олон цагаач хүлээн авч, АНУ-ыг анх удаа ардаа орхисныг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн онд тус улс 28,100 цагаач хүлээн авсан нь цагаачдын тоог бүртгэж эхэлсэн 1980 оноос хойш анх удаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн тохиолдол болсон байна.

Харьцуулбал Канадаас ойролцоогоор 10 дахин их хүн амтай АНУ өнгөрсөн онд 23,000 цагаач хүлээж авчээ. Гэтэл 2016 онд тус улс 97,000 цагаачийг гадаад орнуудаас хүлээн авч байв.

АНУ-ын огцом уналт нь Дональд Трампын засаг захиргааны хатуу бодлоготой холбоотой ажээ.

Хүн амтай нь харьцуулбал хүлээн авсан цагаачдын тоогоор Канад улс мөн дэлхийд тэргүүлсэн байна. Нэг сая иргэнд ноогдох цагаачдын тоо энэ улсад 756 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Канадын дараа Австрали 510, Швед 493, Норвеги 465 цагаачтай удаалжээ.

АНУ-ын нэг сая иргэнд оногдох цагаачийн тоо 2018 онд дөнгөж 70 хүрсэн байна.

Дэлхий даяар өнгөрсөн онд дайн самуун, хавчлагын улмаас нийт 70 сая гаруй хүн амьдарч байсан газраасаа дүрвэж явсныг өчигдөр танилцуулсан НҮБ-ын тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x