Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

2040 онд бүх мах, махан бүтээгдэхүүний 60 хувь нь мал амьтны гаралтай байхаа болино

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2040 онд хүн төрөлхтний хүнсэндээ хэрэглэх махны ихэнх хэсэг амьтны гаралтай бус, харин лабораторид ургуулсан мах, ургамлаас гаргаж авсан орлуулагч байхыг шинэ гаргасан судалгааны тайланд өгүүлжээ.

Тодруулбал дэлхийн нийт махны хэрэглээний 60 хувь нь мал амьтны гаралтай байхаа болихыг AT Kearney байгууллага тооцоолсон байна.

Үүнд уламжлалт мал аж ахуй эрхэлснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар, хүн төрөлхтний амьтанд хандах хандлагын өөрчлөлт голлон нөлөөлөх гэнэ.

Өнөөдөр Beyond Meat, Impossible Foods, Just Foods зэрэг малын махыг орлуулах хүнс бүтээгч компаниуд хурдацтай өсөн хөгжиж, хөрөнгө оруулалтыг амжилттай татаж байгаа.

Ийм төрлийн компаниудад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар $1 тэрбумыг давсан бөгөөд цаашдаа уламжлалт мах үйлдвэрлэлийн салбарыг гүйцэж түрүүлэх нь цаг хугацааны асуудал болоод байгааг AT Kearny компанийн судалгааны тайланд өгүүлжээ.

2040 оны байдлаар нийт махны хэрэглээний 35 орчим хувийг тусгай технологиор ургуулсан мах эзлэх бол 25 хувь нь ургамлын гаралтай мах орлуулагч байна гэж судлаачид тооцоолсон байна.

 

Эх сурвалж: The Guardian