Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"И Март" худалдааны төвд гарсан галыг унтраажээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт "И Март" худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна.

Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.