Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

EZNIS Airways Улаанбаатар Хонг Конгийн чиглэлд хуваарьт нислэгээ эхлүүллээ

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 3-ны өглөөний 07:50 цагт EZNIS Airways компанийн Улаанбаатар - Хонг Конг - Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийн хамгийн анхны нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Монгол Улсын Гавьяат нисгэгч, агаарын хөлгийн ахмад З.Энхбаяр даргатай Боинг 737-700 онгоц 12:05 минутад Хонг Конгийн олон улсын нисэх буудалд бууна. Ийнхүү Монголын иргэний агаарын тээврийн салбарт төдийгүй нийт зорчигчдын хувьд нэгэн чухал баярт үйл явдал болж, олон улстай холбогдох нэгэн шинэ гүүр нээгдлээ.

 

Хонг Конгийн олон улсын нисэх буудал өдөрт 1,100 нислэг, жилд 74,7 сая зорчигчийг дэлхий даяар 220 чиглэлд нисгэж, хүлээн авдаг дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг юм. Азийн бусад орнуудыг дэлхийтэй холбох цэг, эдийн засгийн төв болсон Хонконгтой холбогдох шинэ, ухаалаг сонголт бий болсноор Монголчуудад олон улсын аялал илүү хүртээмжтэй, дөхөм болоод зогсохгүй, Монголыг зорих бизнесийн болон аялал жуулчлалын зорчигч урсгал нэмэгдэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёр талын нислэгийн үнэ өнөөдрийн байдлаар 1,091,210₮-өөс эхэлж байна.

 

“Цаашид шинэ чиглэлүүдэд нисэж эхлэхээр ажиллаж байгаа. “Баджет” нислэгийн компанийн гол зарчмуудын нэг нь цаг хугацаа хэмнэж, нислэгийн зардлыг аль болох бууруулах явдал байдаг. Мэдээж нислэгийн аюулгүй байдал, дүрэм, журам хэзээд нэн тэргүүнд тавигдаж байх ёстой. Үнийн хувьд ирээдүйд нислэгийн чиглэл болон давтамж нэмэгдэх тусам нислэгийн үнэ өртөг дахиад буурах боломжтой. Олон улсын аяллыг хүн бүхэнд хүртээмжтэй, уян хатан сонголттой болгох нь бидний туйлын зорилго” хэмээн компанийн Чиглэлийн стратеги, хамтын ажиллагааны захирал Э.Төгсбуян онцоллоо.

Анхны нислэгийн зорчигчиддоо зориулан EZNIS Airways-ийн зүгээс бүтэн жилийн турш, уг компанийн бүх нислэгээр 15% хөнгөлөлттэй нисэх эрхийн бичгээр бэлэг барих юм байна.

Тийз борлуулалтын төвийн утас 11-333311.

Туулах тэнгэр нь цэлмэг, тухлах зорчигч нь амгалан байх болтугай.

 

 

Эх сурвалж: EZNIS Airways