2019/11/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.74₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
00:00
S29
-15°
01:00
S29
-15°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-13°
08:00
S29
-14°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: УИХ-ын гишүүний үйл ажиллагаатай холбоотойгоор намын Хяналтын хороо ёс зүйн дүгнэлт гаргах ёсгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
www.mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл яг одоо болж буй УИХ-ын чуулганы хуралдаан дээр дээрх гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Д.Дамба-Очир: Нэртэйгээр нь хөөчихөөч, МАН коммунист нам болчихсон юм уу

УИХ-ын гишүүний асуудлыг нам дээр татаж авч, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болох шийдвэр гаргажээ. 

Нэртэйгээр нь хөөчихөөч. МАН коммунист нам болсон юм уу. Байнгын хорооны даргын үүргээ гүйцэтгэсэн. ТЕГ хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. УИХ-ын гишүүдэд танилцуулаагүй материал биш, хоёрдугаар сарын 2-ноос хойш Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаад тараасан шүү дээ. "Оюу толгой" компани Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар албан ёсоор тайлбар өгөх хүсэлт ирүүлсний дагуу явуулсан. Энэ бол Байнгын хорооны өдөр тутам явагддаг л үйл ажиллагаа.  Төрийн ажил явж байна шүү дээ. УИХ-ын дарга анхаарахгүй бол болохгүй гэсэн юм. 

Ш.Раднаасэд: Тойрог булаах гэж байгаа бол ингэж хүч түрж болохгүй

Энэ нам төрийн үйл ажиллагаанд ордог, УИХ-ын гишүүнийг намын Хялатын хороо хянадаг, Байнгын хорооны дарга нь шийддэг болсон юм уу?

Тойрог авах санаархал байгаа бол авч болно. Говь-Алтайг надаас авч болно, ингэж хүч түрж, балмад авир гаргаж болохгүй гэсэн бөгөөд "Нэгдүгээрт, би тийм шийдвэр бүхий бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт, тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна" гэв.

Гишүүдийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа "Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг шалгаж, Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлнэ. Нууц задруулсан эсэх талаар ТЕГ дүгнэлтээ өгөх байх. 

Төр, ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой УИХ-ын гишүүний үйл ажиллагаатай холбоотойгоор намын Хяналтын хороо ёс зүйн дүгнэлт гаргах ёсгүй. Асуудал байвал Ёс зүйн хороо, хууль хяналтын байгууллага холбогдох шийдвэр гаргах ёстой" гэлээ.

x