2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
17:00
S32
18°
18:00
S32
18°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-аас Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намаас ирэх таван жилд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна

Ш.Раднаасэдийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал оруулж, өөрчлүүлсэн нь ийнхүү хариуцлага тооцуулах үндэслэл болсон бол Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа өгөхийн өмнө Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн хураангуйг Рио Тинто компанид хүргүүлсэн гэх асуудалд холбогдсон нь үндэслэл болжээ.

Ийнхүү дээрх гишүүдэд намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргаснаар Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа аж. 

 

x