ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграмын дагагчдынхаа хүсэлтээр амиа хорлосон хэрэг Малайзад гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Инстаграм сүлжээнд дагагчдынхаа дунд санал асуулга явуулахад 70 орчим хувь нь үхэхийг зөвлөсний улмаас 16 настай охин амиа хорлосон хэрэг Малайзад гарчээ.

Тус улсын зүүн бүсийн Саравак мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нэрийг нь нууцалж байгаа талийгаач охин дагагчдадаа хандаж “Үнэхээр чухал шийдвэр. Үхэх, амьдрах хоёрын нэгийг сонгоход туслаач!” гэж бичсэн байна. Дагагчдынх нь ихэнх хэсэг “үхэх” гэсэн сонголтыг хийсний дараа охин амиа хорложээ.

Малайзын зарим хуульчид охиныг амиа хорлоход хүргэсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Манай улсын залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд би үнэхээр их санаа зовж байна. Энэ бол үндэсний хэмжээнд авч хэлэлцэх ёстой чухал асуудал юм” гэж Малайзын залуу үе, спортын асуудал хариуцсан сайд Саид Саддик Саид Абдул Рахман хэвлэлд ярьжээ.

Британийн 14 настай Молли Рассел охин 2017 онд амиа хорлосныг Инстаграм сүлжээнээс өөрийн амь нас, бие махбодод гэмтэл учруулах агуулгатай зураг олноор үзсэний уршиг гэж эцэг эх нь тухайн үед тайлбарлаж байв.

Үүний дараа Инстаграм үйлчилгээ “sensitivity screen” нэртэй агуулгын шүүлтүүр нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарласан юм. Малайзад гарсан хэрэгтэй холбогдуулан Инстаграм сүлжээний Ази, Номхон Далайн бүсийн салбараас эмгэнэл илэрхийлж, хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байгаа аливаа үзэгдэл илэрвэл зохих байгууллагад мэдээлж байхыг хэрэглэгчдэдээ уриалжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.12.4] 2019/5/16
Malaysia bol laliin shashintai uls ! Tend emegteichuudiig delbelj aldag! Altantuyag malaysuud delbelj alsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.184] 2019/5/16
Za yu geel poll hiigeed tuugeeree uhie geel shiidehvede! Ugaasa er n l uheh geel zorig hurehgui shiidej chadahgui bsn hun l bn. Ternees bish amia taslah shiidveriig ig aar hiiv l gej
0 | 0 Хариулах
улсын шийдвэр [119.40.98.162] 2019/5/15
үхэхээс хойш түрүүлээд үхэг л дээ
0 | 7 Хариулах
Зочин [66.181.161.15] 2019/5/15
haha medreldee ymtai [хориотой үг] amia horloj ntr
0 | 2 Хариулах
Зочин [103.26.193.92] 2019/5/15
Малайз угаасаа эмэгтэйчүүдэд ээлтэй орон биш исламын улс шүү дээ Тэнд эмэгтэй хүн сүнсгүй гэж үздэг балиар новшнууд
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.201] 2019/5/15
Black Mirror дээр #Deathto гээд хүмүүсийг үхэхийг хүсч, санал өгсөн хүмүүс сүүлд нь өөрсдөө үхдэг шиг карма гэж байдаг болоосой. Иймэрхүү мэдээ харахаар Thanos-ийн зөв ч байсан юм шиг бодогдох юм.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.161.1] 2019/5/15
Олон нийт угаасаа стресстэй бухимдалтай дарамттай нийгэмд ихэнхи нь ажлын зомби аятай амьдардаг болохоор юу гэж ч санал өгч болно шд. Асууж байгаа хүн өөрөө буруутай. Өөрөө сэтгэлзүйн эмгэгтэй юм бол мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй. Олон нийтээс иймэрхүү юм асуугаад үхнэ гэдэг бас нэг төрлийн террор. Нэгэнт үхцэн хүнтэй хариуцлага тооцож болдоггүй нь харамсалтай. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг сошиал сүлжээнд оруулдаггүй байх хууль гаргавал таарна.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.1] 2019/5/15
16хан нас
4 | 0 Хариулах