2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
06:00
S30
07:00
S30
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
20°
15:00
S30
21°
16:00
S26
21°
17:00
S26
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчинд ээлтэй аялж амрахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг

Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялж зугаалахдаа анхаарах асуудлууд болох хатуу болон шингэн хог хаягдлын менежмент болон усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох, шийдлийг тодорхойлох зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал” сэдэвт зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгууллаа.

 

Уг зөвлөгөөнд БОАЖЯ, Монгол улсын 33 тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, сав газрын захиргаад, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөр болон аялал жуулчлал эрхлэгчид зэрэг 250 орчим төлөөлөгч оролцов.

Монголын улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, хамгааллын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэн тэргүүнд тавихын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аялж амрах, хандлагаа өөрчлөх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x