ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг бизнес эрхлэгчдийн гаргадаг 10 алдаа ба засах арга

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн үед жижиг дунд болон гарааны бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс ихэссэн. Гэхдээ бизнес эрхлэгчид илүү чадавхжих, эдийн засгийн хувьд өргөн хүрээний ойлголттой байх нь нэн чухал зүйл юм.

Тэгвэл  "Нью Медиа" группийн дэргэдэх Эрхэт онлайн санхүүгийн програм нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг асуудлыг олж харан гарааны бизнес болон жижиг, дунд аж ахуйн нэгжийн удирдлагуудад зориулсан цуврал арван арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Анхны арга хэмжээ нь "Санхүүгийн боловсрол" сэдвийн хүрээнд энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд тавигдсан илтгэлүүдийн онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.

Орлого боловсролыг дагадаг
 
Гэрэл зургийг MPA.mn

“GBC” компанийн захирал, эдийн засагч, мотиватор Т.Түвшинжаргал “Сүүлийн үед гарааны бизнес /start up/ эрчээ авч байна. Хүн тус бүр өөрийн гаргасан шинэ санаагаараа амжилтад хүргэхийг оролдсоор байна. Миний хувьд өрх толгойлсон аав. Хүүхдээ нэгдүгээр ангид орох жил нуруу өвдөөд гурав хоног хэвтсэн юм. Тэр үед нэг зүйл бодсон нь хэдхэн хоног хэвтэхэд л миний хүүхэд санхүүгийн ямар их эрсдэлтэй орчинд амьдарч байгааг би олж харсан. Түүнээс хойш өөрийн жижигхэн бизнесээ эхлүүлэхээр зүрх шулуудсан юм.

Мөнгө хүнийг өөрчилдөггүй зүгээр л мөс чанарыг нь ил гаргаж өгдөг хэрэгсэл юм.

Мөн ихэнх хүмүүс сэтгэлгээнээсээ хамаараад мөнгийг нь буцааж авдаг зүйл рүү татагдаад байдаг. Мөнгө ядуу, чинээлэг, баян гэсэн гурван урсгалаар урсдаг. Жишээ нь  та iphone 8 барьдаг байж арвыг нь заавал авах гээд байвал энэ нь ядуу сэтгэлгээ юм.

Та одоо олж буй орлогоо голж байна уу та тэр орлогодоо яг таарсан хүн” энэ үгийг байнга санаж явах хэрэгтэй. Учир нь орлого боловсролыг дагадаг учраас илүү боловсор.

Төгсгөлд нь хэлэхэд хэн нэгэн гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол өөдрөг байж, өөрийгөө дайчлаарай” гэв.

Хүн бүр санхүүч

“Нью медиа групп”-ийн санхүү эрхэлсэн захирал Б.Наран "Хүн бүр санхүүч байдаг ба энэ нэрнээс сүрдэх хэрэггүй. Жижиг бизнес эрхлэгчдийн гаргадаг 10 алдаа болон түүнийг засах арга:

  1.   Анхаарлаа чин үнэнээсээ хандуул
  2.  Би санхүүгийн биш гэх бодлоо хая
  3.  Би ердөө амжихгүй юм шиг байна гэхээ боль
  4.  Хоосон ярихын оронд хий
  5.  Гаднаас ид шидийн санаа битгий хай
  6.  Зөв хүнээ сонгоод тэр хүнтэйгээ өдөр бүр ажилла
  7.  Сонс/цаг гарга/ хөгжүүл
  8.  Алдахаас битгий ай
  9. Сурахдаа үргэлж цаг гарга
  10. Ажил амьдралаа тэнцүүл

Эдгээр зүйлсийг байгууллагадаа  хэвшүүлж чадвал тулгамдаж буй асуудлаа толинд хардаг шиг харах болно.