ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүдийн хэрэглээний усны үнэ тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болжээ.

Энэ талаар Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тодруулахад "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийсэн. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болох валютын ханш, инфляц, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэн юм. 

Улаанбаатар хотын хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдсэн. 

Харин Налайх дүүргийн хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлсэн. 

Шинэ тариф 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө" гэлээ. 

Улаанбаатарын хэрэглээний усны одоо мөрдөгдөж буй болон 5 дугаар сарын 1-нээс нэмэгдэх үнэ: /Өрхийн хэрэглээний/

Үйлчилгээний төрөл   Хэмжих нэгж  Одоо мөрдөгдөж байгаа үнэ Шинэ үнэ
1 Цэвэр ус  Тоолууртай төг/л 0.62 0.71
Тоолуургүй  төг/л 0.90 0.99
2 Бохир ус  Тоолууртай  төг/л 0.47 0.58
Тоолуургүй  төг/л 0.65 0.76

 

 

Эх сурвалж: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ТЭНЭГЛЭЛ
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
БУРУУ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг