“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хааж, засварын ажил хийгдэх тул тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо.
Налайхын автобусны чиглэлд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн дараах хоёр чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.
Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.
Богино эргэлтээр явах чиглэл:
Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Үйлчилгээний газраас мэдээллээ.