Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дүү нартаа хүргэх “Шүдний тухай сургамж”

ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд байхад ээжийнхээ авдарнаас яаж л чихэр хулгайлж идэх вэ гэж боддог байж дээ. Аливаа муу зүйл хийх бодол нь дүүтэйгээ нийлж авдарнаас чихэр хулгайлах санаанаас хэтрэхгүй, сайн зүйл хийх нь хичээлээ сайн хийж хичээх, гэрийнхээ ажлыг хийхээс хэтрэхгүй  тийм л амар амгалан хүүхэд нас минь тэр нэгэн өдөр шүд минь өвдсөнөөр өвдөлтийг мэдэрсэн юм. 

Яг  үнэндээ шүд минь чихэр идэхэд тэсэхийн аргагүй янгинаж өвдөж нулимас өөрийн эрхгүй урсах тэр өдөр хүртэл би бараг л шүдээ угаадаггүй хүүхэд байлаа. Дөнгөж 13-тай байхдаа дахиж хэзээч ургахгүй  хорхой идсэн араагаа авхууллаа. Магадгүй энэнд олон зүйл нөлөөлсөн байх. Жишээ нь манай сумын эмнэлэгт шүдний эмч огт байгаагүй, бас би аавын өгсөн мөнгөөр дандаа л чихэр авч иддэг байсан, бас ээж минь намайг шүдээ угааж байгаа эсэхэд тэгтлээ анхаардаггүй, сургуулийн эрүүл мэндийн хичээл дээр би нэг ч удаа шүдний эрүүл ахуй үзэж байгаагүй зэрэг нөлөөлсөн байх. Ингээд юу ч мэдэхгүй, ядаж л чихэр идэхийн хор уршиг, шүдээ сайн угаахын ашиг тусыг мэдээгүй чиглүүлэх анхаарах хүн  байгаагүйн улмаас хийж буй зүйлийнхээ үр дагаврыг ухамсарлах  бодол  төлөвшөөгүй  хүүхэд насныхаа золиосонд би нэг биш 2 араагаа өгсөн юмдаа. 

Мэдээж шүд өвдөхийн ямар аймарыг мэдсэн хүн учир дахиж хэзээ ч би шүдээ өвтгөхгүй гэж өөртөө тангараг өргөсөн юм. Тэгээд шүдний талаар уншиж аймагт сурч байхдаа  бүх л цоорсон шүдээ улсын үнэ төлбөргүй эмчилдэг эмнэлэгт өглөө эртлэн босч оочерт зогсож байж эмчлүүлсэн. 

Одоо би хоёр хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл нь угааж өгөхийг хичээж байна. Учир нь 6 хүртэлх насны хүүхдийн гарын хөгжил гүйцэт хөгжөөгүй байдаг тул шүдийг нь угааж өгч байхыг эмч зөвлөсөн юм. Хэдий  тогтмол шүдийг нь угаалгаж байгаа ч тэр хоёрын шүд эмчийн үзлэгээр  цооролттой гарсан. Тиймээс би шүдийг цооролтод хүргэх шалтгаануудыг судалж, шүдний цооролтод хүргэх хүнсний бүтээгдэхүүн аль болох идүүлэхгүй байх, бас  ааруул, ээзгий тараг сүү сайн өгөхийг хичээж байна.

Хөдөө мал малладаг төрлүүдийгээ зун хэсэхэд бүгдл том том ярайсан цагаан шүдтэй байдаг. Магадгүй тэдний хэрэглээ нь чихэр бага, цагаан идээ их байдагтай холбоотой  юм болов уу. 

Миний нэгэн танил охин байдаг. Тэр  жижигхэн авсаархан шүдний сойзыг  жижигхэн шүдний оо-ны хамт цүнхэлж явдаг байлаа. Өдөр гадуур хоолловол тэр нийтийн ариун цэврийн газар ороод шүдээ угаачихаад гараад ирдэг байв. Би түүнийг хараад боддог л байлаа. Ингээд шүдээ угааж болох л шүү дээ. Чамаас жаахан л хичээл зүтгэл гарвал эрүүл шүдтэй байх боломжтой гэж өөртөө хэлдэг байв. 

Аав минь шүдний  өвчлөлийн зовлонг дэндүү их мэдэрсэн. 70 дөхөж яваа аав маань бүх шүд нь цоорч дараа нь бүх цоорч, үйрч унасан шүдний таваа нэг бүрчлэн авахуулж хиймэл шүд хийлгэсэн. Дуртай зүйлээ зажлаад идэж чадахгүй байгаа аавыгаа би дотроо их өрөвддөг байлаа. Аавынхаа ийм байдалд хүрсэнд аавыгаа буруутгадаг ч аавын минь насны бүх л хүн ийм асуудалтай байгааг хараад би Монгол Улсын хүний төлөөх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хүн амаа өвдөхөөс урьчдилан сэргийлэх талаар анхаардаггүйг буруутгаж байсан юм. Учир нь Хүн бүр, хүүхэд бүрийн шүд цооролттой, айл бүрт анги бүрт шүдний цооролт байгаа нь шүдний өвчлөл бол өрхийн хэмжээнд шийдэхээс  хэтэрсэн асуудал болсныг харуулна. 

Одоо энэнхүү сургамжийг дүү нартаа  бичин сууж байхдаа ч шүдний талаарх хэд хэдэн судалгааг харлаа. 

Нэгэн ЕБС-ийн сургуулийн 2 дугаар ангийн 36 хүүхдийн бүх шүд өдсөн буюу бүгд 2-8 шүд цооролттой гэж  судалгаа гарсан байна. 2018 оны байдлаар Монгол Улсын бүх хүүхдийн 95 хувь шүдний цооролтой байгаа судалгаа гарсан байна.

Яг ийм  үед Монгол Улсын Засгийн газраас  цаг үеээ олсон нэгэн шийдвэр гаргасан нь 2018 онд  “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан байна.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд 199 эмнэлэгт хүүхдийн шүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийхээр  эмчлэх болсон байна.

Шүдний өвчлөлийг анхаарч эмчлүүлэхгүй удвал  идээт  үрэвсэл болох төдийгүй хүндэрч ясны үрэвсэл болох бүр үхэлд ч хүргэх  хортой үр дагавартай юм байна. Шүдний үрэвсэл, цооролт хүүхдийн оюун ухаан, өсөлтөд нөлөөлдөг талаар Японы эрдэмтэд судалгаа гаргасан байна. 

Шүдийг зөвхөн эмчлүүлээд зогсохгүй  эмчлүүлсний дараа шүдний цооролд хүргэх бүх төрлийн хүнсийг багасгах, тухайн хүнсийг идсэний дараа шүдээ тогтмол угааж хэвших хэрэгтэй. Хүүхдүүдээ шүдээ эрүүл байлгах наад захын мэдлэгтэй мөн жаахан л хичээх юм бол эрүүл шүдтэй байх  боломжтой юм. 

 

С.Энхтуяа