• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд анх удаа 3D хэвлэгчээр хүний зүрх бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Израйлийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд өвчтөнөөс авсан биологийн материалыг ашиглан гурван хэмжээст хэвлэх технологиор хүний зүрх бүтээжээ.

Судас, ховдол, тасалгаа, эсүүдээс тогтох иж бүрэн зүрхийг хэрхэн бүтээснээ эрдэмтэд “Advanced Science” сэтгүүлийн өчигдрийн дугаарт тайлбарласан байна.

Тэд эхлээд өвчтөний биенээс өөхлөг эдийг авсныгаа “бэх” болгон ашиглаж, хүний зүрхийг хэвлэжээ. Ийм аргаар гаргаж авсан зүрх нь одоогоор туулайн зүрхний хэмжтээтэй жижиг байгаа юм. Цаашдаа энэ технологиор хүнийхтэй ижил хэмжээтэйг бүтээж болох гэнэ.

Өвчтөнд өөрийнх нь эд эсээр бүтээсэн зүрх суулгах нь эрсдлийг багасгах ач холбогдолтой ажээ. Учир нь хүний бие өөрийн биш, гадны биетийг хүлээж авахгүй байх үзэгдэл түгээмэл байдаг.

Дараагийн ээлжинд эрдэмтэд бүтээсэн хиймэл зүрхээ жинхэнэ зүрх шиг ажилладаг болгох зорилго тавиад байна. Одоогоор гаргаж авсан зүрх нь агшиж чаддаг ч буцаад тэлэх чадваргүй байгаа ажээ.

Үүний дараа тэд 3 хэмжээст хэвлэх технологиор бий болгосон зүрхээ амьтны загварт суулгаж туршина. Дараа нь хүнд суулгаж үзэх юм байна.

Ойролцоогоор 10 жилийн дараа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүд зүрхний өвчтэй хүмүүст өөрийнх нь био материалаар бүтээсэн зүрхийг шилжүүлж суулгадаг болно гэж Израйлийн эрдэмтэд тооцоолжээ.

Хөгжингүй орнуудад өнөөдөр зүрх судасны өвчин нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Зүрхний өвчлөлийг бүрмөсөн эмчлэх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах юм байна.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.210] 2021/4/4
Хүн мичнээс пин гээд үүүсээгүй учир эрдэмтэдийн туршилт удаан байх тусам амжилттай болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2019/4/18
Еврей нар лут юм аа
1 | 0 Хариулах
ГАНЦ ШУДАРГА ЗҮЙЛ ҮХЭЛ [139.5.216.179] 2019/4/21
ҮХЭЛ БОЛ ҮЛДСЭН ГАНЦ ШУДАРГА ЗҮЙЛ. ХҮМҮҮС ҮХДЭГ НЬ ГАЙХАШИГТАЙ ЯЛАНГУЯА МУУ ХҮМҮҮС. ХҮНИЙ АДГУУД УРТ НАСЛАХ ХЭРЭГГҮЙ. ҮЙЛИЙН ҮР КАРМА.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.91] 2019/4/18
Manaihan bol gertee lam avchiraal urguulchiishdee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.196] 2019/4/17
Хиймэл оюун ухаанууд биотехнологуудыг эзэмшээд эхвэл ...?
0 | 1 Хариулах
Зочин [64.119.25.76] 2019/4/16
Hun turulhtun udaan naslaad 100-200 nasaldag boloh heregtei. Bid 1000 jiliin daraagaas ehleed narnii aimguudaa shavhaad nuuts duusaad ireheer yavaandaa Galaktik dotor zorchidog bolno. Bid gantsaaraa bish odooohondoo yahav oilgohgui bhaldaa uls undesteneeree huvaagdaad yavaandaa neg buhel hun gedgee oilgood ireheer delhii narnii aimguudaaraa huvaagdana....
5 | 1 Хариулах
Зочин [203.91.116.226] 2019/4/17
хаха
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.251] 2019/4/24
Haha gj bichsen chinii tarhi usreel unuu margaashaasaa tsaash setgehgui nuhur yaj 1000jiliin tsaadhiig tusuulhuvdee
0 | 0 Хариулах
zochin [103.212.119.14] 2019/4/16
manai shashniihan zalbiraad l urguuldag eddee. heheeeheheheehe
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2019/4/16
Одоо хүмүүсийн наслалт уртсах нь дээ. Зүрх нь муудлаа гэхэд өөрийнх нь эдээс зүрхийг нь авч ургуулаад буцааж суулгаад дахин эрүүлжинэ. Мэдээж гэхдээ насжилттай эдээс ургуулсан зүрх хурдан муудах гэх мэтчилэн маш олон саад тодгор урд харагдаж байгаа хэдий ч эдгээр нь шийдэгдэх асуудлууд. Эрүүл өөдрөг сэтгэхүйтэй, зөв амьдарч чадвал уг нь ирээдүй сайхан л байна.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2019/4/16
хууль бус эд эрхтний наймаа зогсох болтугай
15 | 0 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/4/16
аймаар байга шүү тээ ккк
0 | 0 Хариулах