2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
14:00
S30
24°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Газрын тосны үйлдвэрийн менежментийн зөвлөх энэтхэг компанийн төлөөлөгчид энэ сард Монголд ажиллана"

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлд энэтхэгийн талтай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Элчин сайд М.П.Сингх энэтхэгийн тал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, анхаарч байгааг онцлоод, төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид энэ сардаа багтаан Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

“Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэр яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр талууд тогтов.

Энэтхэгийн тал газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэтхэг компаниудын үзэсгэлэнг 2019 оны 5 дугаар сарын дундуур Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд

Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд эхлүүлсэн билээ.

Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит  Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оноос Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн юм. Нарийвчилсан ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавьж дүгнэлт гаргах компани нь Италийн Кинетикс Текноложи.

Харин Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд“ компани шалгараад байгаа. Ингэснээр тус компани манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болсон юм.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. 

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил.

x