Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр “Инженерс Индиа Лимитэд“ шалгарчээ

ikon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар тус улсын ерөнхий сайд Н.Модид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Мөн БНЭУ-ын нэг тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг уламжлан төслийн  хэрэгжилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудыг товч танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вижей Такур, “Экзим Банк”-ны Ерөнхий менежер Надим нартай тус тус  уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй талаар ярилаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд  байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа Лимитэд“ компани шалгарчээ. Ингэснээр тус компани  манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар боллоо.

 

Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэлээ.

 

“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6,000 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсны зэрэгцээ дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд өөрсдийн санал бодлыг хуваалцав.

Сайд Д.Сумъяабазар “Хиндустан Петролиум”, “ОНГС”, “Палуужи энд Шапунжи” зэрэг  компаниуд болон Дханбад дахь Энэтхэгийн Технологийн Их Сургуулийн Уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг Энэтхэг улсад газрын тосны гүн боловсруулалтын чиглэлээр сургаж, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцов.

 

 


Эх сурвалж: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.36] 2019/2/12
Оросууд Энэтхэгээс зээлж байгаа 1 тэрбум $ оо Ангарскын нефтын уйлдвэрт хоронго оруулалт хийж хувьцаа эзэмшуулэх санал тавьсан гэдэг унэн уу. хэзээнээс нааш Оросууд эрчим хуч нефтээр хараат байлгахыг зорьсоор ирсэн. Ялангуяа хорш орнуудаа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.164.135] 2019/2/12
Энэ нэфтийн үйлдвэр нь тэгээд ямар стандартын бензин/түлш хийх юм болоо, африкаас бусад улс Евро-5 ын цэвэр бензин рүү аль хэдийн шилжсэн байхад манайх тэнэгтэж Евро-2 ийн үйлдвэр нээж балрах вий дээ кккк
0 | 0 Хариулах
Зочин [185.9.19.143] 2019/2/12
Neftiin uildver barihtai zeregtseed Orosuud Mongold niiluuleh shatahuunii unee nemej Mongoliin shatahuun importlogchidiin ner hundiig unagaj bgaad deerees ni manai Orosiin hurgeneer Rosneftiin 100 kolonkiig oruulaad irvel Mongolchuud hyamd shatahuun ugjuulna, dotoodiin shatahuun importlogch oligarhuudiin handiig ni darsanaar Mongol yalna hemeen har massiin tarihiig ugaaj ene neft bolovsruulah uildveriin tusuliig zogsooh sanaa bii shu! Manai jaahan sagsuu Erunhii said maani neeree l Rosftiin 100 kolonkiig oruulaad irvel shatahuun haymdrana hemeen tenegleed ehluulsen ajilaan uneguiduulej medeshgui l hun shu!
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/12
Хойд айлын хүргэн,Нарийн төмөр замын танкчин төрийн ордон дотор ороод суучихсан баатарлаг тууль хайлуулаад сууж байхад.....одоо юу ч гэмээр юм бэ дээ.....Монгол ялжугаа нь л энэ юм байх даа....нохой ох
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.25] 2019/2/12
ЭНЭ БОЛ ГЕОПОЛИТИКИЙН АСАР ТОМ ЯЛАЛТ ЮМАШД. ЭНТХЭГИЙН 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ОРОСУУД САЛХИНД ХИЙСГЭЖ ЗҮРХЛЭХГҮЙ Л ДЭЭ.
1 | 1 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/2/12
за яахав тийм байж Аравдаан, бишээ Хоривдоон. Гэхдээ түүхий нээфтээ Оросоосоо л гуйна биздээ бид ингэхэд
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/12
Хэнийг хэн ялаад байгаа юм бэ дээ хөө...?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.229] 2019/2/12
Роснефть болон европын бусад компанууд 1 тэрбум $ оос гадна санхуужилтээр дутагдах 700 орчим сая $ гаргахгуй хусэхгуй гэдгийг эрхэм сайд ойлгож байгаа болов уу. оросуудтай хутгалдвал наад ажил чинь ТУМБЭРЖУРЖИГ болно
3 | 0 Хариулах
зочин [182.160.36.217] 2019/2/12
энэтхэгчүүд газрын тос боловсруулалтыг мэддэг болоо юу, ядаж туршлагатайгаар нь том компаниудыг биш ч гэсэн оросын компанийг оруулахгүй дээ, тэд чинь энэ тал дээр дутахгүй бас арай хямд шд, энэтхэг хямд байлаа гээд салбартаа олигтой хөгжөөгүй орон шд
0 | 2 Хариулах
Зочин [203.217.138.1] 2019/2/12
эсгий таавчиг хийгч чи дугай л бай
0 | 0 Хариулах
dondog [64.119.17.116] 2019/2/11
энэ гарын үсэг зурж буй эмэгтэй хэн гэдэг эрхэм бэ?
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Монголд РОСНЕФТЬ орж ирэхээр болсон бололтой....наад нефть боловсруулах үйлдвэр чинь одоо нэг их удахгүй бүтэхгүй ажил болно....
0 | 6 Хариулах
Зочин [43.242.243.83] 2019/2/11
Эрхэм Энэтхэг найзууд маань болон манай улс эрх ашигаа бодож хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй !!!!
3 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2019/2/11
Орос ах нар чинь Монголд нефьт боловсруулах үйлдвэр баригдаад эхлэхтэй зэрэг шуурхайлж байгааг нь ойлгохгүй байна уу? Жилд нэг тэрбумын ашиг олох бизнесээ алдахыг хүсэх хэн байна.
3 | 0 Хариулах
Зочин [203.169.49.97] 2019/2/12
Түүхий нефтьээ хаанаас авах гээд байгаа юм бэ?
0 | 0 Хариулах
ДАНРАВ [202.179.27.79] 2019/2/11
ЗА ЯМАР Ч БАЙСАН БОДИТ АЖИЛ Л БОЛГОЖ ҮЗЭЭРЭЙ... АМЖИЛТ!
5 | 0 Хариулах