2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
14:00
S30
24°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш дугаарын хязгаарлалт ЗУНЫ БҮСЧЛЭЛД ШИЛЖИНЭ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 14
iKon.MN

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.

Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. 

Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байдаг.

Зуны бүсчлэлд шилжихээр буюу 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг.

Харин өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.

Тухайлбал, өвлийн бүсчлэлд таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх юм.

Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.

x