Улаанбаатар хотын орчимд газар хөдлөлийн идэвхтэй зургаан голомт бий. Харин өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.
Энэ талаар НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж "Баянзүрх дүүргийн Хонхороос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худаг хүртэл хөндлөн үргэлжилсэн газар хөдлөлийн хагарлыг илрүүлсэн. Голомтыг идэвхтэй эсэх болон газар хөдөлбөл хэдэн магнитудын хүчтэй хөдлөх зэргийг холбогдох мэргэжлийн байгууллага буюу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судалгааны баг ажиллаж байгаа" гэлээ.
Нийслэл орчмын газар хөдлөлийн идэвхтэй хагарлууд:
Зураг, Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлал
Францын газар хөдлөлтийн судалгааны багийн 2010 онд гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотод 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж дүгнэсэн байдаг. Хэрвээ энэ хэмжээний газар хөдөлбөл ямар эрсдэл учрахыг ЖАЙКА олон улсын байгууллага 2013 онд судлан гаргахдаа нийслэлийн барилга байгууламжийн 50 орчим хувь нь нурна, 60 орчим мянган иргэн шууд хохирогч болно гэсэн эрсдэлийн үнэлгээ байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!