2019 онд гарсаар нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, "Singapore school of Mongolia" гэсэн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогийн байдлаар "Singapore school of Mongolia" сургуулийн 30 гаруй хүнд/багш, ажилчид, сурагчид/ хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна.
Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь:
Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!