Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бруней улс ижил хүйстнүүдийг чулуугаар цохиж цаазалдаг хуультай болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Эмнести Интернэшнл байгууллага Бруней улсад удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа Исламын хуулийг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

Зүүн өмнөд Азийн бяцхан хаант улс Брунейд дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн Исламын шариатын хуулийн шинэ нэмэлт заалт хэрэгжиж эхлэх гэж байгаа юм.

Хуулийн нэмэлт хэсэгт ижил хүйстэнтэйгээ явалдсан этгээдийг чулуугаар цохиж цаазлах, хулгай хийсэн этгээдийн гарыг тайрах зэрэг хатуу шийтгэлүүд багтаж байна.

Эмнести Интернэшнл мэдэгдэлдээ энэхүү харгис хуулиа цуцалж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг хүндлэхийг Брунейн эрх баригчдаас шаарджээ. Брунейн султан 2014 онд шариатын хуулийн эхний хэсгийг улс орондоо мөрдүүлж эхэлсэн юм. Энэ хуулийн дагуу гэр бүлгүй эмэгтэй жирэмслэх, Баасан гарагийн мөргөлийг алгасах зэрэгт эрүүгийн шийтгэл оноох болжээ.

Газрын тосны баялаг нөөцтэй, Исламын шашинт Бруней улсыг тусгаар тогтносон 1967 оноос хойш хэмжээлшгүй эрхт султанууд үе улиран захирч байгаа тул төрийн бодлогыг шүүмжлэх, эсэргүүцэх үзэгдэл маш ховор байдаг.

400 гаруй мянган хүн амтай, 5,765 км.кв нутаг дэвсгэртэй Бруней улс Борнео арлын нэг захад Малайз улстай хиллэн оршдог юм.

 

Эх сурвалж: Associated Press