Хоёрдугаар сарын 28-нд болсон Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит Их хурлаар О.Амартүвшин шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Тэгвэл өнөөдөр шинэ Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах танхимын гүйцэтгэх захирлыг сонгосон байна. Санал хураалтын дүнгээр Т.Дүүрэн сонгоджээ. Түүнийг удирдах зөвлөлийн гишүүд 32:31 саналаар дэмжсэн байна.
Т.Дүүрэн нь UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!