• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 3 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

1999 оноос хойш анх удаа Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах гэж байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон учир ажлын хэсэг байгуулагджээ. Шинэчлэн найруулсан төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, ажлын хэсэг Засгийн газар гэсэн бүрэлдэхүүн оролцлоо.

Хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн л бол хуулиар эрхээ хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгаж байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол хуулиар зохицуулалт хийж, эрхээ хамгаалуулах эрх үүсэж байгаад ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал ажил олгогчдын зүгээс болгоомжтой хандах, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа холбоотой асуудлыг хуульчилсан нь буруу гэдгийг шүүмжилж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

-Хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон шинэ харилцааг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм.

Түүнээс гадна хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан хууль. Тиймээс бид аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлсан эсвэл дордуулсан зүйл байхгүй. Одоогийн хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг.

Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцааны хэв шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан.

Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

 
Гэрэл зургийг mpa.mn

-МҮЭХ ажил хаях онцгой эрхтэй байх эв санааны ажил хаялтын заалтыг оруулахыг санал болгосон ч Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсад МҮЭХ-ны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Монголын маш олон аж ахуй нэгж үйлдвэрчний эвлэлгүй байгаа. Байхгүй газруудад үйлдвэрчний эвлэл ажил хаяж болно гэсэн заалт үйлчлэхгүй болж байгаа юм.

Эсвэл заавал бүх аж ахуй нэгж хүчээр үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн хуулиудын суурь зарчмыг муутгахгүйгээр гэрээгээ сайжруулаад явах ёстой гэсэн зарчим барьж байна. Түүнээс гадна хуулиас сануулах, цалингийн торгууль, ажлаас халах үндсэн сахилгын шийтгэлүүдээс цалин хасан сахилгын шийтгэлийг бүрэн хассан.

Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авах ёстой, зөрчил гаргасан бол зөрчлийн шийтгэлээрээ явна. Хүн ажил хийснийхээ төлөө цалин авдаг. Гэтэл хийсэн ажлын урамшууллыг хасна гэдэг нь нэг талаас буруу, сахилгын шийтгэл биш гэж үзэж хуулиас хассан. Харин ажил олгогч, ажилтан хоёр яг тэгш эрхтэй гэдгийг тодотгож өгсөн. Хуулиараа ажил олгогчид илүү шаардлага тавьж, хоорондын гэрээгээрээ ижил эрхтэй байхаар тусгасан. Хоёулаа л хариуцлага хүлээнэ.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.ГАНБААТАР:

-Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болсон. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцлийг арилган баталгаажуулж, хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг энэ хуулиар зохицуулах хэрэгтэй.

Түүнчлэн ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог бий болгох хуулийг батлуулахыг дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нара [66.181.188.211] 2019/3/15
Байнгын ажлын байран дээр угаасаа хугацаагүй байгуулдаг шүдэ
0 | 0 Хариулах
samdan [202.131.243.190] 2019/3/15
Ajiltan ooriin huselteer garbal baiguullaga 2 sariin tsalin ogdog bolgoojee Shuud halahgui halahdah hurtel daramtlaad bna Stres gedeg chn daramt bz dee
1 | 0 Хариулах
erdene [202.131.243.190] 2019/3/15
1990-1995 ond hiisen ajluud min NDaatgal ajil olgogch toloogui tul hohirson Eniig yah gej bna aa Saidaa
0 | 0 Хариулах
боолын хөдөлмөр [103.111.68.3] 2019/3/15
Монголд ихэнх аж ахуйн нэгжүүд боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлжээ. Ганц ажилтныг ажил олгогч хүч далайлган эрхэндээ оруулдаг зэрлэг капиталист зарчмаас эвлэлдэн нэгдсэн ажилтнууд хамгаалагдах гэж үйлдвэрчний эвлэлийг байгуулсан түүхийг мартах учиргүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага заавал байх ёстой, үгүй бол бүгд цувж явсан бар лугаа болно
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.45] 2019/3/15
Хуучин төрийн байгууллага анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ хийгээд тэр нь сунгагдаад, ажлаас халагдана гэсэн айдасгүй ажилладаг байсан. Сүүлийн үед хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гээд л их халдаг боллоо. Тогтвор суурьшилтай ажиллана гэсэн зарчим алдагдсан.
0 | 0 Хариулах
зочин [202.131.228.20] 2019/3/15
Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно гээд юугаа донгосоод байгаа юм бэ. Та нарынхаар бол компанид ажилд орсон этгээд ажил хийсэн хийгээгүй насаараа уг компаниас цалинжих болох уу. Битгий дэмийрээд бай.
1 | 0 Хариулах
хаха [202.131.226.221] 2019/3/15
тэнэгдээд байл даа цуцлах эрх нь 2 талд хэвээр л байгаа штээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Жирэмсэн эмэгтэйчүүдтэй зэрлэг харьцдаг газруудыг хүнд яллахаар заасан ч болно. Ямар ч тохиолдолд жирэмсэн эмэгтэй аль ч хуульд эмзэг субьект. Жирэмсэн эмэгтэйг жирэмсэн гэж дээрэлхэж халдаг халсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хүний бас хүүхдийн эрх маш бүдүүлгээр зөрчихөөс гадна жирэмсэн эмэгтэй ба түүний хүүхдийн хуулийн хамгаалалтыг авч хаяж байна. Тэр хүн төртлөө төрсний дараа юугаа идэж ууж амьдрах вэ? Халсан хүнд 6 сар тэнсэнгүй хорих ял өгөх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Мөн ажилд авахдаа хүний оригиналь бичиг баримт авч хадгалахыг хуулиар хориглох хэрэгтэй. Зөвхөн оригиналиа эзнийх нь дэргэд хараад хуулбар хийж авч болно. Заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. өөрөө оргиналиа хараад сууж буй учир. Одоо хүртэл хүмүүсийн диплом авчихаад ажлаас нь гаргахгүй гэж бүдүүлэгтдэг газрууд байна. Хөдөлмөрийн гэрээ ч хийгээгүй байж. Тийм л сайн бол гэрээгээ хийх нь яасан? Тэгсэн бол тэр сайн ажилтан чинь гэрээндээ баригдаад тийм амархан гарахгүй байх байсан. Гэрээгүй болохоор л гарч байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Түрүүнд дурдагдсан эмэгтэйчүүүдийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Хөдөлмөрийн гэрээг бүгдийг нь хугацаагүй болгох боломжгүй. Ажил чиглэл шаардлагаас шалтгаалан хугацаатай богино хугацааны ажил хийлгэх хүн авч болно. Гол нь ямар ч ажил байсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс яс хийхийг шаардах. Гэрээ хийснээс хойш ажиллах эхний өдөр байхаар. Манайд хүнийг нэгээс гурван сар гэрээгүй ажиллуулаад яваад байгаа нь буруу юм. Хэн ч хянадаггүй Хөдөлмөрийн хэлтэс гээд баахан олон юмнууд юу ч хийдэггүй л гэсэн үг. Та нар хийхгүй бол наад яамаа тараагаад татвар төсвийн мөнгө хэмнэмэээр байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Уг нь манай соц үеийн хууль зөв, барууныхтай яг таардаг. Миний ажигласнаар Монголд илүү цаг хэт их шаарддаг харагдсан. Илүү цаг ажиллуулж болно шахаж болно гэж хууль гаргах зохимжгүй. Үсрээд л нэг цагилүү ажиллаж болно биз. Гэвч илүү цагийн МӨНГӨӨ төлөх ёстой . Гэтэл хувийнхан хэт бага цалин өгөөд нийгмийн даатгалд ч бүртгүүлэхгүйгээр хүнийг боолчилж байна. Жишээ нь нэг манаач гэхэд гэр бүлээрээ 24/7 боолчлуулж байна. 300 мянган төгрөгийн төлөө. Миний бодлоор хүн хуулийнхаа дагуу 8 цаг ажиллаад л 300 000 авах ёстой юм. Гэтэл манаач 2 дахин их ажиллаж байна. 8х8х8. Тэгээд зогсохгүй авсан цалинг нь цааш нь бүртгүүлдэггүй хоорондоо өгөлцөж авалцаад таардаг энэ бол буруу. Ажил олгогч татвар төлөхгүй ч заавал цалинг мэдэгдэх үүрэгтэй. Мөн хувийн дэлгүүр гэх мэт газарт энд нэг хүний бичсэнээр 6 өдөр өглөөнөөс орой болтол ажилладаг гэсэн. Ингэж болохгүй. Төрийн байгууллагад ажилладаг хүмүүс өөрийн сайн дураар биш байнга л хагас сайнд буцаж явж ямар нэг юм хийх нээнтэгт өртдөг. Хууль бол хууль
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/15
Соц үеийн зөв хууль өөрчилнө гэхээр хувийнхний хүсэлтээр олон цагаар нэмэгдэл буюу илүү цагийн хөлсгүй ажиллахыг дэмжих гэж байна гэж хардаж байна. 8 цаг өдөрт ажиллахад хангалттай гээд наана чинь ШУ амьдралын туршлага хоёр хэлээд харуулчихсан байна.
0 | 0 Хариулах
zochin [66.181.171.34] 2019/3/15
Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй болно гэсэн ойлголт байдаггүй юм. Тэгвэл хөдөлмөрийн гэрээ гэдэг ойлголт байхгүй болно. Тодорхой ба тодорхой бус хугацааны асуудал л байдаг юм. Хууль зүйн бараг зүй тогтол болсон зүйлийг нийтэд таалагдах гэж ингэж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.237] 2019/3/15
Хамгийн их хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа газар нь төрийн байгууллага. Жишээ; энгийн нэгэн цэцэрлэг 20 хүүхэд байх ёстой бүх хуулиар. Хувийн хэвшлийнхэн яах вэ ганц хоёр өдрийн мөнгөн дээр унжна
0 | 0 Хариулах