Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн ажилтнууд хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалтанд хамрагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалтанд хамруулжээ.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвтэй хамтран энэ сарын 11-13-ны өдрүүдэд уг сургалтыг зохион байгуулж байна.

Энэ нь хар тамхи хэрэглэгч, тээвэрлэгчийг таних, тэдгээрийн ачаа тээш, биеэс тусдаа ачаа, шуудан илгээмжийг шалгах, мансууруулах бодисын сэжиг бүхий эд зүйлийг тусгай техник, хэрэгслээр тогтоож, илрүүлэх болон мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, илрүүлэх арга техник, олон улсын туршлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх мэдлэг, мэдээллийг алба хаагчдад олгоход чиглэгдсэн сургалт ажээ.

Дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийг эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх практик дадлага хийлгэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гаалийн алба, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын төлөөллүүд цаг үеийн мэдээлэл, танилцуулга хийж хамтран ажилласан тухай Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.