ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчлав
iKon.MN
Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг Гаалийн Ерөнхий Газрын ажилтнууд илрүүлснийг дөнгөж сая Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.
"19-32 насны гурван этгээдийг баривчилсан /нэг нь эмэгтэй/. Ойролцоогоор хар тамхины зах зээлд хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний мансууруулах бодис хураан авсан. Уг хэргийг Гаалийн ерөнхий газартай хамтран илрүүлсэн" хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

