Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад хэлний сургалтын төвийн багш шуудангаар хар тамхи оруулж иржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирсэн хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дөнгөж сая илрүүллээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигери улсын иргэнийг уг хэрэгт холбогдуулан ажлын байран дээр нь баривчилсан байна.

Уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээллэх болно. 

Ташрамд дурдахад, цагдаа, гаалийн байгууллагууд улс хоорондын шуудан илгээмж ашиглан Канад, Их Британи, Нидерланд, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.