Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн ажилтнууд дахин хар тамхи тээвэрлэсэн иргэн илрүүллээ

Б.Ану
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээдийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна.

Сүүлийн үед хар тамхитай холбоотой томоохон хэргүүд ар араасаа илэрсээр байна. 

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд АНУ-аас 500 сая төгрөгийн өртөг бүхий их хэмжээний хар тамхийг илгээмжээр хүлээн авсан хэргийг Гаалийн Ерөнхий газар, ЦЕГ хамтран илрүүлсэн тухай мэдээлж байсан билээ.