ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

50,000 канад долларын санхүүжилттэй Канад Сангийн төслийн уралдаан зарлагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг билээ.

Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 7 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийжээ.

Ингээд 2019-2020 оны төслийн уралдааныг танилцуулж байна.

Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  1. Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах. 
  2. Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс.  
  3. Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл. 
  4. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 4 сарын 1-ний 17:00 цаг
Төсөл хэрэгжих хугацаа: 2019 оны 6 сарын 1-нээс 2020 оны 2 сарын 15. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2021 оны 2 сарын 1-ний өдөр дууссан байх.  
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50,000 канад доллар

Төслийн өргөдөл англи эсвэл монгол хэлээр байж болно. Төслийн удирдамжөргөдлийн маягт, төсвийн задаргаа болон төслийн хураангуйг бичих маягтуудыг  www.canadafundmongolia.mn  цахим хаягнаас авна уу.

Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2019 оны 6 сарын 1-ний  дотор эргэж холбоо барина. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдах журамтай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ГАЙХМААР
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Sansara [66.181.161.74] 2019/6/4
saihan bolomj bjee.Daanch hotsorch medlee.
0 | 0 Хариулах
o Canada [185.153.179.39] 2019/3/15
1. First item looks like trying to spread Justin's feminist thing.
0 | 0 Хариулах
P.Enkhbayar [202.21.106.110] 2019/3/12
Tetgevert baidag ajlin bairtai baij olon hiihdiig eruuljuuleh ajlaa hiij zuvlulguu ugch ajillaj boloh sanagdlaa... ene TUSUL TAAlAGDAA
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.120] 2019/3/11
Zaawal alban baiguullaga ymu zaawal hariu ilgeegeerei
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.120] 2019/3/11
Huwi hvn bj bolohgvi yu
3 | 0 Хариулах
Зочин [202.21.106.123] 2019/3/11
Ждү авж чадаагүй гишүүд маань үзээд алдана байгаа
4 | 0 Хариулах
zochin 22005 [128.199.130.200] 2019/3/10
oyutan hamtarch oroltsoj boloh ymu, zaaval baiguullaga bh ymu?
2 | 0 Хариулах
dorjoo [202.9.44.20] 2019/3/10
eruul mendiin chigleleer ajilladag HHK oroltsoj bolohuu
3 | 0 Хариулах
Зочин [202.9.42.113] 2019/3/10
Хүүхнүүд нь л зүтгээд байдаг. Эрчүүдийг ажилтай болгох төсөл хэрэгжүүлээсэй. Ажилгүй эрэгтэйг эхнэр нь удаан тэсэхгүй хөөж явуулдаг. Тэгээд өрх толгойлсон эмэгтэй, архичин эрэгтэй 2 монголоор дүүрэн
6 | 0 Хариулах
Зочин [212.123.28.162] 2019/3/10
emegteichvvd geed erchvvdiig ni zolig gargaad geriin hoimor heden emegteichvvdiin hunjild baihan shar tolgoi bii bolgoj gej bna uu? mongoliig muhvvlj baina mongold naaldah yuch baihgvi hvved tever nuhurgvi emegchvvd l nemegdene san tegj ugdugvi yum shuud l vildver barij ugch ajiliin bair bii bolgodog yum
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2019/3/10
эрэгтэй хүүхдээ өөр шигээ тэнэг болгохгүйн төлөб хичээгээрэй гэж таньд зөвлөе дөө вхаха.
1 | 0 Хариулах
Оюунчимэг [66.181.160.68] 2019/3/10
Канадчууд болон энэ төслийн хамт олонд сайн сайхныг хүсье.
2 | 0 Хариулах
Оюунчимэг [66.181.160.68] 2019/3/10
Чингтс бондын 1151 төслөөс 95-д ороод төсөл авч чадаагүй юм. Энэ удаад дэмжигдэнэ гэж найдаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.242] 2019/3/10
bidend oldoh ymuu dooo deegvvree abaad duusah bhoo
2 | 3 Хариулах
Зочин [66.181.161.53] 2019/3/10
Бичээд явуулаад үзнээ. Ажил гайгүй ачаалал багатай байгаа юм чинь. Канадчууд туслая гээд байхад яаж зүгээр өнгөрүүлэхэв.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.193] 2019/3/10
bidend tuslaaal...
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/3/10
“Нүүдэлчний”, “феодалын” түүх маань угаасаа монгол хүнийг бүрэн төлөвшүүлж чадахгүй явж иржээ. Заавал хэн нэгнээс хамааралтай, эзэн ноён, лам багш, дарга даамал, нэгдлийн дарга, намын дарга, багш, эцэг эх, орчин цагт захирал, ерөнхийлөгч, бөө, үзмэрч, засал хийгч, ивээн тэтгэгч, хандивлагч, улс төрийн нам нь ... гээд хөвөрч өгнө. Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулахгүй л бол амьдрал байхгүй гэсэн шиг. Хүн дээр авч ярилтгүй, өөрөөр бас жишээ олж болно. Нүүдэлчний аж ахуй маань байгалиас нэн ихээр хамааралтай, хар зөнгөөрөө байгальд өөрийгөө ба малаа даатгачихна. Тэнгэр бүү муухайраасай гэж араас нь залбирна, аз түшнэ.
2 | 9 Хариулах