ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ёс зүйн долоон дүрэм нийт хүн төрөлхтөнд ижил үйлчилдгийг судлаачид тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цаасан дээр бичигдээгүй хууль дүрмүүд хүмүүсийн амьдралд нөлөөлж байдгийг ёс зүй гэж нэрлэдэг.

Тэгвэл хэсэг судлаачид бүх хүн төрөлхтөнд ижил үйлчилдэг нийтлэг ёс зүйн дүрмүүд байдаг эсэх, ер нь ёс зүй юуны тулд оршдогийг тогтоохоор ажиллажээ.

Ингээд Оксфордын их сургуулийн антропологичид үндэс угсаа, соёл иргэншил, шашин шүтлэг хамаарахгүйгээр хүн төрөлхтөнд үйлчилдэг нийтлэг долоон дүрэм байгааг олж тогтоосон байна. Мөн эдгээр дүрмүүд байх болсон үндсэн шалтгааныг нэг зорилгын төлөө нэгдэх, хамтрах хэрэгцээ гэж тодорхойлжээ.

Ингээд тэдний тодорхойлсон долоон ёс зүйн дүрэм нь:

  • Гэр бүлээ тэтгэх, халамжлах
  • Таньдаг нэгэндээ туслах
  • Тусыг тусаар хариулах
  • Зоригтой байх
  • Удирдагчид захирагдах
  • Нөөц баялгаа тэгш хуваалцах
  • Бусдын хувийн хэрэгт хүндэтгэлтэй хандах

“Сайн үйлийг дэмжиж, нэг зорилгын төлөө нэгдэх, хамтрах нь эдгээр дүрмүүд бий болох үндсэн шалтгаан болж байна” гэж судалгааг ахалсан доктор Оливер Скотт Карри ярьжээ.

Ёс зүйн нэгдсэн дүрмийг тодорхойлохын тулд түүний баг дэлхийн 60 ялгаатай соёл иргэншил, угсаа гаралтнуудын 600 орчим эх сурвалжаас баримт, мэдээлэл цуглуулж, боловсруулсан байна.

 

Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.57] 2019/3/8
shaal hudloo
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.14] 2019/3/8
divide resources fairly - нөөц баялгыг шударга хувиарлах
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.54] 2019/3/7
Chapavyu pidka hoert
1 | 1 Хариулах
Зочин [202.72.245.203] 2019/3/7
МОНГОЛД БОЛ: 1.БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ХҮМҮҮС ИХСЭЖ БАЙНА 2. ХҮНЭЭСЭЭ Л ШАЛТГААЛНА 3. БАС АДИЛХАН 4. ГАНЦХАН ОЮУНЭРДЭНЭ Л БАЙХ ШИВ ДЭЭ 5. БӨГСИЙГ НЬ Л ДОЛООДОГ БОЛСОН ДОО 6. ОГТ БАЙХГҮЙ 7. ТИЙМ ХҮН ТУН ХОВОРХОНДОО
1 | 0 Хариулах
МОЯА ОМОГ МАНДТУГАЙ [58.108.22.92] 2019/3/7
5-ААС ХОЙШ МОЯА ОМОГИЙХОНД МАРТАГДСАН ЗҮЙЛС БАЙНА ШҮҮ...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.143] 2019/3/7
7 дахийг нь монголчууд мартаад удаж байна saihan hellee andaaa
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.63] 2019/3/7
3,6 хоёр энэ хүмүүст үйлчилдэггүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2019/3/7
7 дахийг нь монголчууд мартаад удаж байна.
1 | 0 Хариулах
Маргад Ochirvaani [106.186.233.133] 2019/3/7
Хүмүүст сургамжтай мэдээлэл юм
1 | 0 Хариулах
Zochin [202.131.227.42] 2019/3/7
Удирдагчдаа харин манайхан захирагддаг билүү.... хэцүү шүү дээ
0 | 0 Хариулах
Davdan [106.72.213.224] 2019/3/7
Sudalgaand ni Mongol hun oroltsoogui baih. Oroltsson bol esregeer garah baisan baih.
0 | 0 Хариулах
asd [188.216.213.213] 2019/3/7
oroltsson ch 1/60 gej uzvel ur dund neg ih nuluuluhgui bh
0 | 0 Хариулах