Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт болох байсан.
Гэвч НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дуусаагүй байгаа учир тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргах байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|