ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Конвенинс стор буюу ая тухтай дэлгүүр гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 25
Сурталчилгаа

Хотын амьдрал завгүй өрнөхийн хирээр их хотын иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэсэн нэгэн шинэ үйлчилгээ олон улсад хэдэн арван жилийн өмнөөс хэрэглээнд нэвтэрсэн нь хамгийн анх булангийн дэлгүүр нэрээрээ зах зээлд танигдаж байсан конвенинс дэлгүүрүүд юм. Монгол хэлэнд энэхүү дэлгүүрийг ая тухтай дэлгүүр хэмээн орчуулсан нь бий. Харин 1,7 сая орчим иргэд амьдарч буй Улаанбаатар Метрополитан хотын амьдралын хэмнэлийн зайлшгүй чухал хэрэгцээ болж эдгээр дэлгүүрүүд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод маань нээгдэх болсон билээ.   

Статистикийн төв газраас хамгийн сүүлд хийсэн хүн амын тооллогын дүнгээс авч үзвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2017 оны байдлаар 1,462,900 хүн байнга оршин сууж байна.  Нийслэл хотын хүн ам жил бүр дунджаар 5 с 8% р өсч байгааг тооцвол энэ тоо ойролцоогоор 2019 оны байдлаар 1,7 сая орчим болоод байна. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 50% орчимд хүрчээ. 

 

Түүнчлэн Мөн Монгол Улсад бүртгэлтэй 145.080 аж ахуйн нэгжийн 72 хувь буюу 104.477 аж ахуйн нэгж нийслэлд бүртгэлтэй байдаг аж. Урьдчилсан төсөөллөөр 2030 он гэхэд нийслэлийн хүн ам 2.2 сая, 2040 онд 3.1 саяд хүрэх таамаг байна.

 

Зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад 593 мянган хүүхдүүд суралцаж буй бол их дээд сургуулиудад нийт 205 мянга орчим оюутнууд суралцаж байна.

Тэгвэл өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын үйлчилгээний хэрэгцээг хэрхэн хангах вэ ?  Зам болгон нь түгжрэлтэй болсон энэ үед ажлаасаа гэр лүүгээ, гэрээсээ хүүхдийн цэцэрлэг рүүгээ, эсвэл оюутнууд болон сурагчид сургуулийнхаа хажууханд л үйлчилгээний цэгээр үйлчлүүлэхгүй бол Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа хүн  хаа байсан Зайсанд очиж үйлчилгээ авах ямар ч боломжгүй болжээ.

Конвенинс дэлгүүрүүд нь тухайн дүүрэг, оршин суугаа газрын иргэдэд зөвхөн хоол хүнс, ундаа, зайлшгүй шаардлагатай зүйлсээр үйлчлэхээс гадна байр, утас, цахилгааны мөнгөө төлөх боломж, АТМ, фото зургаа угаалгах, факсын үйлчилгээ, автобусны болон галт тэрэгний билетийн үйлчилгээг ч авах боломжтой байдаг. Гадны орнуудад бензин түгээгүүрийн газруудад  түгээмэл харагддаг билээ.   

 

Тренд Соурс компанийн 2018 оны олон улсад хийсэн судалгаанаас үзвэл нийт хэрэглэгчдийн 57% нь долоо хоногтоо нэгээс дээш удаа конвенинс дэлгүүрээр үйлчлүүлдэг байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг гэсэн бас их сонирхолтой баримт байх юм. 

Орлогын түвшингээрээ дэлхийд нилээн доогуур орох бидний Монголчуудын төсөв, карман дахь мөнгөндөө таарсан үйлчилгээг олно гэдэг бас л чанга даваа. Харин олон улсын конвенинс дэлгүүрүүд бидний энэхүү хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай. Завгүй амьдралын хэмнэлтэй нийцсэн 24 цагийн үйлчилгээ, жижиг ч гэлээ тухлан суух орчин, өндөр хурдны интернэтэд холбогдох боломж,  5,000 төгрөгөнд багтах хоол, ундааны сет,  кофены үйлчилгээ гээд л . Энэ төрлийн үйлчилгээ Монголд зайлшгүй шаардлагатай байна.

Орж ирсэн үйлчлүүлэгч бүрээ хурдан шуурхай үйлчлээд гаргах найрсаг дотно бас цэвэрхэн үйлчилгээ конвенинс дэлгүүрийнх. Удахгүй зун болж аялал жуулчлалын улирал эхлэх үед жуулчдын үйлчлүүлээд гарах олон улсын стандарт хангасан ийм дэлгүүрүүд хотын хаа сайгүй харагдах болсон нь олзуурхууштай. Ингээд Улаанбаатар хотод үйлчилгээгээ эхэлсэн конвенинс дэлгүүрүүдийн талаархи товч мэдээллийг хүргэе.

1. КАНАДЫН  СИРКЛ К СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Дэлхий даяар 24 оронд 28,000 гаруй дэлгүүртэй бөгөөд конвенинс дэлгүүрийн жагсаалтанд дэлхийд 2 р байранд эрэмбэлэгддэг энэ сүлжээ дараагийн 5 жилд 200 гаруй дэлгүүрийг Монголд нээх гэнэ.  Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэж, амьдралыг илүү хөнгөвчлөх уриатайгаар ажилладаг энэхүү дэлгүүрийн сүлжээ нь өнгөрсөн оны 4 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 20 салбартай болоод байна. Монголд нээгдсэн хамгийн анхны конвенинс дэлгүүр. Хэрэглэгчдийн зүй ёсны талархлыг хүлээдэг үйлчилгээ, ажилчдын найрсаг харилцаагаараа алдартай. Үйлчилгээний чанарыг холоос хайдаг байсан Монголчуудад шилдэг үйлчилгээг хүргэж чадаж буй энэ компанийн менежментийн баг, ажилладаг залууст талархахгүй байхын аргагүй.  Хот догийг тренд болгосон, кофег маш боломжийн үнээр санал болгодог. Залуучууд мөстэй ундаа буюу фростер ундаанд нь маш дуртай.   

 
 

2. СОЛОНГОС БРЭНДИЙН CU СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Солонгост 7000 гаруй салбартай, Солонгосоос гаралтай энэ сүлжээ мөн л дараагийн 5 жилд 200 гаруй дэлгүүрийг нээхээр зорьж байна. Өдөр тутмын амтдралын хэмнэлийг CU тэй хамт уриатайгаар ажилладаг энэ сүлжээ өнгөрсөн жилийн 5 сараас эрчимтэй үйл ажиллагаага явуулж мөн л 20 гаруй салбартай болоод байгаа. 1500 төгрөгөөр санал болгодог кинбаб, Солонгос бараанууд голдуу зардаг энэ дэлгүүр мөн л залуучуудад илүү чиглэсэн бодлого явуулдаг. Их сургуулиад болон 10 жилийн сургуулиудын дэргэд голцуу нээгддэг энэ сүлжээний түргэн шуурхай үйлчилгээнд залуучууд мөн их дуртай.

 
 

Эдгээр олон улсын сүлжээнээс гадна Максимус компанийн охин компани V POINT дэлгүүр, Номин сүлжээний ECO EXPRESS конвенинс сүлжээнүүд салбаруудаа байгуулаад эхэлсэн. Үндэсний сүлжээ гэдгээрээ онцлог энэхүү дэлгүүрүүд шил шилээ даран нээгдсээр буй.

Олон улсын ийм бизнесүүд  Монголд маань нэмэгдэхийн хирээр үйлчилгээний стандарт дээшилж, олон төрлийн мэдлэг, нау хауг авчирч байгаа нь нууц биш. Нийслэлчүүд бидний тухлан саатах бидэнд хэрэгтэй үйлчилгээ бол конвенинс стор юм.   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.