Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг гарсан байна. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр тэрээр амиа хорлосон байж болзошгүй гэв.
Тэрээр 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гаран "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.
Ажилласан байдлыг үзвэл:
-1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,
- 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,
- 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,
- 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,
-1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,
-1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
-2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,
-2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
-"Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байсан байна.
Түүний хүү мөн шүүгчээр ажилладаг юм. Чухам ямар хэрэгт холбогдон хоригдож байсан тухай, мөн Л.Бямбаагийн амь насаа алдсан асуудлаар одоогоор Цагдаагийн Ерөнхий Газар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Зарим эх сурвалж түүний баривчлагдах болсон хэргийг Авлигатай Тэмцэх Газар мэдэж байгаа гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!