ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дэлгэрхүү: Зардал хэмнэх ажлын хүрээнд ажилчдын цалинг хассан гэж үзэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” ХХК 2017 оны зургаадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбартаа АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэжээ. Гэтэл энэхүү үнэлгээний тайланг үндэслэн тэдний хэвийн бус нөхцөлд ажиллаж буй нэмэгдлийг цуцалсныг тус компанийн ажилчид эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд нийт 90 ажлын байранд ажиллаж буй 329 ажилтан хамрагдсанаас 200 гаруй хүний хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хэвийн гэж дүгнэснээр нэмэгдлийг нь хассан. Гэтэл энэхүү институт нь хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх эрхтэй байгууллага биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд судлалын төв нь ганцаараа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг хийх эрхтэй гэдгийг холбогдох тогтоомжид заасан. Энэхүү нөхцөл байдлыг "Оюу толгой" ХХК-д албан ёсоор мэдэгдэн хүнд хортой нөхцөл нь хасагдсан ажилчдад нь хэвийн бусыг нөхцөлийг нь буцаан олгох, нэмэгдэл ороогүй хугацааныхыг нь нөхөн олгохыг хүссэн. Гэвч компанийн зүгээс Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан, хүлээж аваагүй” гэлээ. 

Хүнд хортой нөхцөлд ажиллаж буйн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцдэг бөгөөд ийнхүү хасагдсанаар "Оюу толгой"-н Ил уурхайн ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг тэрбээр мөн дурдаж байв. 

Тиймээс Үйлдвэрчний эвлэлийнхэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлтийг гарган хөдөлмөрийн зуучлагч томилуулсан боловч хөдөлмөрийн зуучлалын хуралд Оюутолгой ХХК-ийн зүгээс оролцоогүй байна. Зуучлал амжилтгүй болсон тул Хөдөлмөрийн арбитр томилуулжээ. Гэтэл энэ бүх үйл ажиллагаанд "Оюу толгой" ХХК оролцоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн засаг даргын зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтэд хандаж, үнэлгээний тайлангийн талаар тайлбар хүсэхэд тус байгууллагын дүгнэлт нь ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй ба хөдөлмөрийн нөхцөлийн тайлан гэжээ. Тиймээс ажилчдын хэвийн бусын нэмэгдлийг хассан нь зардал хэмнэх ажлын хүрээнд монгол ажилчдын цалинг хассан гэж харагдаж байна хэмээн Ц.Дэлгэрхүү хэллээ. 

Мөн тэрбээр “Өмнөговь аймагт байрлах Оюу толгойн төслийн Байгаль орчин менежментийн тайлан, Төлөвлөгөөт тайлан гэж бий. Үүнд сүүлийн долоон жил Оюу толгойн уурхайн талбарын тоосжилтын хэмжээ дундаас дээш буюу хүнд хортой байсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Талбар нь хүнд хортой байхад тэнд байрлах ажлын байр нь хэвийн байх үндэслэл байхгүй” хэмээв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч Б.Тунгалагнаран “Мэргэжлийн бус байгууллагаар хөдөлмөрийн байрны үнэлгээг хийлгэж, хүнд хортой нөхцөлийг нэмэгдлийг хассан нь хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн. Тодруулбал,  

  1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны “Тэтгэврийг Хөнгөлөлттэй тогтоох Газрын доор болон хөдөлмөрийн хортой ,халуун ,хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай 77 дугаар тушаалыг зөрчсөн. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж тогтоосон ажлын байрыг хэвийн болгосон.
  2. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-р зүйл: Хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж , дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв нь хариуцаж гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан” гэв. 

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүүгээс "Оюу толгой" компани ямар байр суурьтай байгааг тодруулахад "Эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээг хийлгэе, харин хасагдсан хугацааны нэмэгдлийг нөхөн олгохгүй гэж байгаа. Харин манай Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвийн бусыг нь буцаан олгохын зэрэгцээ хасагдсан хугацааных нь нөхөн олговрыг олго гэсэн байр суурьтай байна" хэмээлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сүнс [192.82.66.93] 2019/2/21
Хөгийн болдоо... урдах ажлаа л хийцгээе... их мэддэг царайлахаа больцгоо... чаддаг нь чадвараа үнэлүүлдэг газар даа...
2 | 5 Хариулах
Tyngaa [103.212.118.15] 2019/2/23
Harin ch esregeeree chadvarlag humuusee zailuuldag gazaer
1 | 0 Хариулах
UE [66.181.183.186] 2019/2/21
Ta buhend amjilt husii. Ta buhnii hiih daraagiin alham: 1. Hund hortoi nuhtsuliig sergeej nuhun olgoh 2. Undsen bolon gereet ajilchidiin tsaling oirtuulah (1 ijil tusul hernee asar ih yalgaatai baidliig arilgah. OT gereet kompanitai baiguulah gerendee Oyu tolgoi tusliin ajiltanii tsalingiin dood hemjeeg tusgaj uguud hyanaad yavah bolomjtoi) 3. Mongol ajilchidiin tsaling delhiin busad uurhain zeregt hurgeh (tuhailbal chiliin ali neg uurhaid ajilladag Chile hun Oyu Tolgoi tosold ajildag mongol hun adilhan tsalin avdag boloh) 4. Ur chadvar medleg turshlagaaraa manlailsan uuliin engineeruudiin tsaling gadaad (expat) ajiltnii tsalintai adil bolgoh. Uuruur helbel Australia enginer sariin dundjaar 30 myangan dollar avdag bol mongol engineer mun adil avdag baih. Tegeed ter gadaad engineertei ursuldsuur baigaad iluu garch gadaad ajiltan gertee harih. 5. Deerhi bugdiig mongoliin uul uurhain jishig bolgoh Ta buhend amjilt husie. Buteh boltugai. Mongol bol afrika bish gedgiig gadniihand oilgulah
1 | 0 Хариулах
Baatar [202.131.225.197] 2019/2/21
Сонин ойлголттой хүмүүс байх юм даа, яг ижил 2 хүнг зэргэцүүлж зогсоож байгаад, яг ижил ажил хийлгуулж байгаад л гадаад монголоор нь ялгаварлаж цалингийн ялгааг бий болгодог мэтээр бусдад ойлголт төрүүлэх юм. Тэр гадаадийнхнийг чи хүссэндээ урьж дуудаж аваачааад мөнгөөр цутгаад байгаа зуйл биш шүүдээ. Олон зуун залуусийг дэлхийн хэмжээний ур чадвартай боловсон хүчин болгохын тулд тэр мэргэжилтнүүдийг чинь гадаадаас өндөр цалингаар дуудаж авчирч байгаа шүүдээ. Жил ирэх бур л гадаад мэргэжилтгнүүдийн тоо тогтмол буурч байна. Тэдний хийдэг байсан ажилд Монгол залуус очиж ажиллаж байна. Энэ чинь л бидэнд хангалттай бус уу.
2 | 4 Хариулах
Okey [66.181.183.186] 2019/2/21
Tanitai sanal neg bainaa. gants tegshitgel l bodmoor sanagdaad baigaa yum. 95 huvi mongol ajilchidiin niit tsalin = X 5 huvi gadaad ajilchidiin niit tsalin=Y tgheer x=y bolowuu esvel x>y bolowuu eswel y
0 | 0 Хариулах
tegshitgeliin hariu [66.181.183.186] 2019/2/21
y = 1000 x
0 | 0 Хариулах
Зочин [81.183.174.46] 2019/2/21
1000 хан доллар авдаг уурхайн ажил гэж монголоос өөр улсад байхгүй шүү. Гэхдээ энд бас л нөгөө манайханы биe биeдээ атаархдаг зан нь нөлөөлж тэр нь гадныханы олз болж анхнаасаа цалинг нь багаар тогтоосон гэдэг
5 | 0 Хариулах
Baatar [202.131.225.197] 2019/2/21
Хүн бүр л өөрийн мэдлэг чадвар болоод хийж буй ажилаа үнэн зөвөөр шудрага үнэлүүлж л тэр цалинг авч байгаа шүү дээ. Үнэхээр хамгийн багадаа 1 мянга доллар, 2 сая 700 мянган төгрөгийн цалинг олгож байгаа бол Монголд өөр ямар уурхай тэгж цалин олгодог юм бол доо. Очоод нэг ажиллах юм сан. Урдах ажлаа ч төгс сайн хийхгүй байж цалингаа голж хэдэн арван сая төгрөгийн цалин авах хүсэлтэй. Хэн хийж чадаж байна тэр хүн өснө дэвшинэ, үүнийгээ дагаад ч мөн цалин нэмэгдэнэ
1 | 4 Хариулах
Зочин [202.131.236.122] 2019/3/10
Чи чинь ёстой эргүү ац байнашд... Тэр мөнгө тэртэй тэргүй гадны олон зуун сая доллар олдог, цаашдаа олох компаниас гарах юм чинь аль болох өндөр цалинтай ажиллавал монголчуудад өлзийтэй зүйл бус уу? Хөгийн ийм өөрийгөө л бодсон чам шиг хулгайчууд болон шуналтай туслан гүйцэтгэгч компаниуд нь монгол хүнийхээ үнэлэмжийг бүүр хог шиг болгочихсон...цуцу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.170] 2019/2/21
Хөдөлмөрийн бүтээмжид нь тааруулж цалин өгдөг номтой!!!! Би мэддэгсэн бол дахиад нэмж хасна!!!!
1 | 3 Хариулах
Зочин [202.21.106.106] 2019/2/20
Ajil hayalt zarlahgui uu daa.
2 | 0 Хариулах
Зочин [213.171.196.51] 2019/2/20
Оюутолгойн хөдөлмөр зуучлагч гэж ажилтнуудын төлөө юу ч хийдэггүй гэж хэлж болохор SCC компани зүгээр л үндсэн ажилтантай адил ажил хийж байгаа хүний цалингаас хумсалдаг гэж үзэж байна. Үүгээр зөвхөн цалин л дамжуулж авдаг хүмүүс үндсэн ажилтнуудтай яг адил ажил хийдэг ч хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхгүй хохирч байна.
9 | 1 Хариулах
BOLD [103.212.118.15] 2019/2/20
УИХ энэ асуудлыг анхааралдаа авна уу
2 | 1 Хариулах
Baatar [202.131.225.197] 2019/2/21
Таарч дээ У ИХ нь энэ мэт аар саархан хэрүүл, тогой тойорсон хэрүүлээсээ ховхорч чадахгүй улсыг чиглүүлэх үндсэн ажлаа хийж чадахгүй байх болж байна уу? Инээдтэй юм ярих юм.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.44.24] 2019/2/22
SCC tsalin her ve
0 | 0 Хариулах
tungaa [202.131.254.202] 2019/2/22
Талаас илүүг нь авчихаар маш бага цалин ажилтанд очдог
2 | 0 Хариулах
tungaa [202.131.254.202] 2019/2/22
Цалингаас илүү хохирч байга юм нь гэрээ нь дандаа хугацаатай, дуртай үедээ хална
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.34] 2019/2/20
Энэ монголд болж бүтэж байгаа юм нэг ч алга... Ганц Энхболд болохгүй байсан... Буулгаад хаячихлаа... Одоо тэгээд часан? Өнөө үзүүлээд өгдөг гарууд өмдөө татаад хаачсан бэ?...,
4 | 0 Хариулах
Зочин [211.36.148.30] 2019/2/20
Zuv shuu zuv zuil shaardah heregtri tegej bj l ulam saijirnaa
1 | 1 Хариулах
Зочин [202.21.113.110] 2019/2/20
ОТ ажилчид насаараа тийм байх юм шиг хэдэн шарыг долоож байдаг тэнэг юмнууд бас нэг муу хэлний хугастай дороо байгаа муу хар бор ажилчадаа муу хэлж амиа тээдэг муу зуршилтай муухай амиа бодсон улс ( хүний газар байгаа юм шиг хүйтэн улс бас ӨМ хан гэж давуу эрхтэй тэнэг улс бий)
3 | 4 Хариулах
Baatar [202.131.225.197] 2019/2/21
Өөрийнхөө мэдэхгүй зүйийг яаж ингэж өөртөө итгэлтэй бичиж чаддаг байна аа. Жинхэнэ баялаг бүтээгчид л тэнд ажиллаж байна. Гэсэн ч зарим нэгэн илүү харсан шуналтай этгээдүүд энэ мэт ажлаа биш хэрүүлээ хөгөөд явж байх гэж.
1 | 2 Хариулах
Зочин [59.100.168.81] 2019/2/20
Үнэлгээг итгэмжлэл авч бүртгүүлсэн өөр байгууллага хийж болно шдээ. Хуулиндаа тэгж байгаа. Сайдын 77-р тушаал зөвхөн тэтгэвэр хөнгөлөлттэй тогтооход ашиглана. Журам болон тогтоолоо хэсэгчлэн авч яриж болохгүй л дээ
4 | 5 Хариулах
Зочин [59.100.168.81] 2019/2/20
Үнэлгээг
0 | 0 Хариулах
Зочин [59.100.168.81] 2019/2/20
Үнэлгээг итгэмжтэй авч бүртгүүлсэн өөр байгууллага хийж болно шдээ. Хуулиндаа тэгж байгаа. Сайдын 77-р тушаал зөвхөн тэтгэвэр тогтооход ашиглана.
0 | 1 Хариулах
Nara [202.131.254.202] 2019/2/20
Mongolchuudiig urund oruulaad deer n altiig n avaad bas ajiltnuudaa daramtlaad arai l davarsan bn
2 | 2 Хариулах
Зочин [64.119.25.174] 2019/2/21
hehe chi harsan yum uu ?
0 | 0 Хариулах
NRa [202.131.254.202] 2019/2/20
OT ees ushuu ikh yum garnaa. Udahgui il garna. Mash ikh zurchiltei huuli bus hudulmuriin gereenuud bga shu. SCC enter geed
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.114] 2019/2/20
Харин тийн... SCC гэж хогийн зуучийн компани яагаад заавал цалингаас нь цавчаа хийгээд байж байх ёстой гэж... Яагаад шууд үндсэн ч юмуу ажилтан болоод гэрээ хийчихэж болдоггүй юм... Хөгийн хулгайчууд...
6 | 0 Хариулах
Nara [202.126.89.60] 2019/2/20
Tsaana n ali alindaa ashigtai business hiij bga uchraas ajiltnuudiig zoliosolj bga yum
2 | 0 Хариулах
Mongol ajiltan [202.126.89.174] 2019/2/20
Rio tintogiinxon ix novshirno. Mongol ajilchdiig dord uzsen turemgii xaritsaatai xogiin shaarnuud bdag. Ix olon yum yariad Baival shuud xalaad xaydag, tetgevert garaxad 2 xon sar uldsen xuniig geree duussan neriir jiigeed xaydag xuiten tsevdeg yargachin zolbin ediin zasgiin aluurchin company shte
7 | 2 Хариулах
Зочин [59.153.112.191] 2019/2/20
Манайхны хийж буй үйлдэл үнэн онигоотой! АУИС-ийн нѳхцѳл тодорхойлох институт ч тэр,хаа хамаагүй юманд оролцоо л! ОТ -н гадаад эзэд мэдээж мѳнгѳѳ хэмнэхийг бодохоос монгол ажилчдын эрүүл мэндийг бодох уу?
9 | 0 Хариулах
зочин [202.131.229.94] 2019/2/20
хэдийн цалин авах нь хэнд хамаатай юм. нэг ч гэсэн монгол хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд тохирсон цалин хөлсөө авч байх ёстой биш үү. атаархуу оркууд
13 | 6 Хариулах
Зочин [202.9.42.151] 2019/2/20
13% нь тэгээд хэд vv, хэвлэлийн бага хурал хийж бгаа нэртэй, хvмvvсийн анхаарлыг хандуулж дэмжлэг хvсээд бгаа юм бол тоогий нь тодорхой хэлээч, нуугаад бvрхэг юм ярихын
6 | 4 Хариулах
Зочин [103.229.123.212] 2019/2/20
Шунал ихэдвэл шулам болно. Олсноо дуугүй хүртэцгээ.
7 | 15 Хариулах
Uurhaichin [202.126.89.26] 2019/2/20
Bitii sh.a.a ataarhuu [хориотой үг] min
2 | 5 Хариулах
Зочин [202.126.89.26] 2019/2/20
S.d.a min
0 | 2 Хариулах
Xun [202.126.89.174] 2019/2/20
Mal mini gadnii companias neg ch gesen Mngl xun xeden tugrug avax ni chamd padgui. Ataarxuu ats ve
1 | 1 Хариулах
Зочин [202.9.42.151] 2019/2/20
За Оюу Толгойн vндсэн ажилчид та нар боль доо, хамгийн багадаа 4 саяас дээш цалин авдаг байж. Авах тусам улам шунах юм. Тэгэхэд гэрээт компанийн энгийн ажилчид 1 сая - 2 саяын хооронд л авдаг
8 | 12 Хариулах
Зочин [202.126.89.26] 2019/2/20
Za.i.laa ataarhuu har sh.e.e.s we
0 | 2 Хариулах
Зочин [103.229.123.212] 2019/2/20
ХОХЬ НЬ ЭД НАРЫНХЫГ ЧИГЭЭР НЬ ХАСААРАЙ.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.42.151] 2019/2/20
Ац минь чи ар еврийн хаалгаар ОТ-д ажилд орж хэдэн тегрег маниусаас илvv авдагдаа их эрдэж хараалыг урсгадаг бололтой. Хэрэв цалингаа нэммээр бгаа юм бол хэдийг авч байгаад хэд болж багасаад одоо хэдийг авч байгаагаа тодорхой хэлчих
5 | 5 Хариулах
Зочин [202.126.89.26] 2019/2/20
Hasaad hasaad ta nariin ene yawaa nasandaa muruuduj ch chadku tsaling awch bga l daa xaxa
1 | 1 Хариулах
Зочин [202.21.127.164] 2019/2/20
дунджаар хэдийг авдагийн хэлч л дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.212] 2019/2/20
Тэгээд үхсэндээ гоньгоноод байгаа юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.26] 2019/2/20
Toog ni helj ta nariig tsus harvuulaad yaahaw. Ta nar duugui l urdahaa hii.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.114] 2019/2/20
Адилхан монголчууд л юм байж нэгнийгээ дээш гарах гэхээр ийм хогийн зантай... Адилхан сайн цалин аваад явахад юу нь болдоггүй юм... Заавал туслан гүйцэтгэгч гэхээрээ хүн биш юм шиг цалин авч явах ёстой юмуу... Энд бол үнэнг нь л хэлсэн байна... Өөрсдөө гайгүй цалин аваад болоод байгаа болохоор туслангийн гарууд хэд авах нь падгүй л дээ... Хувиа хичээсэн монгол зан... Адилхан л ажил хийгээд явж байгаа хүмүүс... Нэг их тэнгэрийн амьтад хийдэг ажил бол биш л байх зүгээр... Туслангийн ажилчид цалин малин ярьсан бол энэ үйлдвэрчний эвлэл нь тоох ч үгүй дээ... Танай тэр шүтээд байдаг гадаадад чинь цэвэрлэгч нь хүртэл өндөр цалинтай байдаг гэж экспат нь өөрөө хэлсэн удаатай юм шүү...
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.56] 2019/2/20
Gereet kompanii ajilchid bas urugdul gargaj erhee hamgaaluulah bolomj ni neelttei baigaa shu dee.
3 | 0 Хариулах
хэхэ [66.181.161.67] 2019/2/20
ийм зардалыг хэмнэж асуудал уусгэж байхаар Оюу толгой дээдчуудийнхээ тансаглалын зардалаасаа танасан бол дээр байх байсан. Дарга нар бол аймаар л тансаг ш дээ
9 | 1 Хариулах