Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд ӨДӨРТ дунджаар 311 суудлын, 50 ачааны машин импортоор орж ирж байна

Б.Ану
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны нэгдүгээр сарын импорт 504.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 142.8 сая ам.доллараар буюу 39.6 хувиар өссөн байна.

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 16 хэсгийн барааны импорт өсч, 5 хэсгийн барааны импорт буурсан байна.

Үүнээс,

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 30.0 сая ам.доллараар;
  • машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 25.6 сая ам.доллараар;
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 5.9 сая ам.доллараар;
  • авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 70.3 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Харин:

  • ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 5.6 сая ам.доллараар,
  • аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 1.5 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 120.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 30.0 сая ам.доллараар буюу 33.2 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 88.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 

2019 оны 1-р сард 106.5 сая ам.долларын 176.0 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.3 мянган тонноор, үнийн дүнгээр  31.5 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 93.5 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.3 хувийг автобензин, 64.7 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Хүснэгт 1, Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян.ам.доллар

Барааны нэр

Импорт

Өөрчлөлт

Бүтэц

2018.01

2019.01

мян.$

%

01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

4,345.6

6,211.4

1,865.9

42.9

1.2

02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

12,387.6

6,735.8

-5,651.8

-45.6

1.3

03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

2,985.5

3,159.1

173.6

5.8

0.6

04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

29,711.3

30,904.8

1,193.5

4.0

6.1

05 Эрдэс бүтээгдэхүүн

90,444.0

120,429.7

29,985.6

33.2

23.9

06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

22,829.9

23,533.8

703.9

3.1

4.7

07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

15,404.9

21,300.3

5,895.4

38.3

4.2

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

572.5

458.1

-114.5

-20.0

0.1

09 Мод, модон эдлэл

1,491.8

2,455.7

963.9

64.6

0.5

10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

4,404.7

4,208.9

-195.8

-4.4

0.8

11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

6,256.1

8,305.3

2,049.2

32.8

1.6

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

1,019.3

1,211.0

191.7

18.8

0.2

13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

6,392.4

9,495.2

3,102.9

48.5

1.9

14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

234.4

173.2

-61.3

-26.1

0.0

15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

25,288.5

31,190.9

5,902.4

23.3

6.2

16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

80,147.1

105,784.4

25,637.3

32.0

21.0

17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

43,277.5

113,553.8

70,276.3

162.4

22.5

18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

5,292.7

7,654.4

2,361.7

44.6

1.5

19 Зэвсэг, галт хэрэгсэл; тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл

136.8

180.1

43.2

31.6

0.0

20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

8,509.8

7,026.8

-1,483.0

-17.4

1.4

21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

0.6

2.6

2.0

316.4

0.0

ДҮН

361,132.9

503,975.3

142,842.4

39.6

100.0

2019 оны 1-р сард 58.1 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 32.1 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 669.6 ам.доллар байсан бол 2019 онд 549.3  ам.доллар болж 18.0 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 106.4 мянган тоннд болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 25.4 мянган тонноор өссөн байна. 2018 оны 1-р сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 628.3 ам.доллар байсан бол энэ онд  620.3 ам.долларт хүрч 8.1 ам.доллар буюу 1.3 хувиар буурсан байна.

Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 сая ам.доллараар нэмэгджээ.

 Бусад барааны импорт   

2019 оны 1-р сард 105.8 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 25.6 сая ам.доллараар буюу 32.0 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 113.6 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 70.3 сая ам.доллараар өсчээ.

 
Тайлант хугацаанд суудлын автомашин  9,343, ачааны автомашин 1,507 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 4,633-аар, ачааны автомашины импорт 340-өөр тус тус нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл суудлын машины импортын тоо ширхэг хоёр дахин нэмэгджээ.

Зөвхөн нэгдүгээр сараар үзвэл Монголд өдөрт дунджаар дунджаар 311 суудлын машин, 50 ачааны машин импортоор орж ирж байна.

2018 оны жилийн дүнгээр суудлын автомашин 64,039, ачааны автомашин 22,257 орж ирсэн. Энэ нь өдөрт дунджаар 175 суудлын машин, 60 ачааны машин орж ирсэн үзүүлэлт юм. Тэгэхээр энэ оны нэгдүгээр сард орж ирсэн суудлын машины тоо өнгөрсөн жилийн өдрийн дунджаас 1.7 дахин илүү байна. 

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 9 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 0.9 мян.ам доллараас 686.3 мян ам доллараар өсч, 5 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 57.6 мян.ам доллараас 1428.1 мян ам доллараар буурсан байна. 

2019 оны 1-р сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр:

  • хуурай сүүний импорт 686.3 мянган ам.доллараар,
  • алим лийрний импорт 430.0 мянган ам.доллараар,
  • шар будааны импорт 520.1 мянган ам.доллараар,
  • элсэн чихрийн импорт 441.5 мянган ам.доллараар тус тус өссөн байна.

Харин:

  • цагаан будааны импорт 1,428.1 мянган ам.доллараар;
  • шахмал ногоон цайны импорт 194.0 мянган ам.доллараар,
  • байхуу цайны импорт 145.5 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Дор үзүүлсэн хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 5 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2,200.1 тонноор, шахмал ногоон цайны импорт 261.6 тонноор, байхуу цайны импорт 63.3 тонноор  тус тус буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад шар будааны импортын тонн тутмын дундаж үнэ 286.7 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 4,368.5 ам.доллараар тус тус өссөн бол, цөцгийн тосны импортын дундаж үнэ 1,751.2 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 444.6 ам.доллараар тус тус буурсан байна.

Барааны нэр

Импорт

2018.01

2019.01

Өөрчлөлт

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

Тоо хэмжээ, тн

Үнийн дүн /мян.$/

Дундаж үнэ /$/

 Хуурай сүү

349.5

1,174.5

3,361.1

638.1

1,860.9

2,916.5

288.6

686.3

-444.6

 Цөцгийн тос

25.9

178.0

6,862.5

23.6

120.4

5,111.3

-2.4

-57.6

-1,751.2

 Төмс

1.0

0.5

468.6

6.0

1.4

228.5

5.0

0.9

-240.1

 Сонгино, сармис

2,280.5

385.4

169.0

2,578.8

318.7

123.6

298.3

-66.7

-45.4

 Байцаа

2,268.8

386.4

170.3

2,335.9

490.5

210.0

67.1

104.1

39.7

 Лууван, манжин

781.3

117.6

150.5

754.9

147.4

195.3

-26.4

29.8

44.8

 Алим, лийр

427.9

200.2

467.8

871.8

630.2

722.8

444.0

430.0

255.0

 Шахмал ногоон цай

426.6

340.0

797.0

165.0

146.0

884.6

-261.6

-194.0

87.6

 Байхуу цай

82.0

294.0

3,587.7

18.7

148.5

7,956.1

-63.3

-145.5

4,368.5

 Цагаан будаа

3,661.4

2,266.4

619.0

1,461.2

838.4

573.8

-2,200.1

-1,428.1

-45.3

 Шар будаа

350.6

108.8

310.4

1,053.3

628.9

597.1

702.7

520.1

286.7

Ургамлын тос

2,002.0

1,971.3

984.7

2,533.0

2,157.6

851.8

530.9

186.3

-132.9

 Маргарин

306.1

331.7

1,083.7

637.2

560.8

880.2

331.1

229.1

-203.5

 Элсэн чихэр

3,806.6

1,844.4

484.5

5,163.4

2,285.9

442.7

1,356.7

441.5

-41.8

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны 1-р сарын гүйцэтгэлээр дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 79.7 хувийг эзэлж байна.

Үүнд,

  • эрдэс бүтээгдэхүүний импорт 23.9 хувийг,
  • машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.0 хувийг,
  • бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 22.5 хувийг,
  • хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 6.1 хувийг,
  • үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 6.2 хувийг тус тус эзлэж байна.

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар