Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан томилогдсон. Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч, 2019 оны хоёрдугаар сарын 2-ноос эхлэн үүрэгт ажилдаа оржээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
Эх сурвалж: ЗТХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!