ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хүүхэлдэй химийн хорт бодистой байжээ

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 21
iKon.MN

Америкийн хүүхдийн тоглоомын дэлгүүрүүдэд баярын бэлэг болон худалдаалагдах байсан Хятадад үйлдвэрлэсэн 200 мянга гаруй хүүхэлдэй буцаагдахаар болжээ.

Ийнхүү охидын тоглох дуртай хүүхэлдэйнүүдийг худалдаанд гаргахыг хориглосон нь тоглоомонд химийн хортой бодис агуулагдсан болох нь батлагдсан хэмээн Америкийн эрх бүхий байгууллагаас мягмар гаригт мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр аливаа материалыг зөөлөн, уян хатан болгоход ашигладаг фталат бодисын хэмжээ нь маш өндөр байгаа гэнэ. Конгрессоос баталсан журмаар хүүхдийн тоглоомонд химийн бодис агуулагдсан байхыг хориглодог юм.

Бүтээгдэхүүний хяналтын комиссийн тэргүүн Инес Тененбаумын өгүүлснээр дэвшилтэт технологийн тусламжтайгаар хэрэглээний шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүнүүдийг Америкийн эрэгт хүрэхээс нь өмнө буцаахаар болжээ.

Нийтдээ 500 мянган ам.долларын өртөгтэй 10 нийлүүлэлтийг

  • Чикаго,
  • Даллас,
  • Лос-Анжелес,
  • Норфолк,
  • Виржиния муж,
  • Мемфис,
  • Теннесси муж,
  • Нью-Ард,
  • Нью Жерси,
  • Портленд,
  • Орегон муж,
  • Савана,
  • Жоржия муж зэрэг газруудад саатуулаад байгаа юм байна.

Түүнчлэн Бүтээгдэхүүний хяналтын агентлаг, Гаалийн болон хилийн байгууллагууд хамтран томоохон боомтууд дээр импортын аюултай бүтээгдэхүүнэд эрсдлийн удирдлагын систем ашиглан хяналт тавьж байжээ. Энэхүү ажиллагааны дүнд сүүлийн санхүүгийн жилд 1.1 сая аюултай бүтээгдэхүүнийг хураасан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Chaga [202.70.36.52] 2013/11/21
mash sain baina, Manaid bol yamarch hyanaltgui baahan horduulagch orj irj bgan bn daa
1 | 0 Хариулах