Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баясгаланг саатуулжээ

Б.Ану
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас Голомт Банкны үүсгэн байгуулагч Д.Баясгаланг баривчлан саатуулсан байна.

Энэ тухай Голомт Банкнаас тодруулахад "Түүнээс тайлбар, тодруулга авсан нь үнэн. Үүнээс илүү мэдээлэл бидэнд байхгүй байна. Энэ нь банкны үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөлөл байхгүй" гэж байв. 

Д.Баясгаланг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, "Алтан Дорнод Монгол"-ын ТУЗ-ийн дарга Т.Ганболд нарын хэвлэлээр ярьсан мэдээллүүдтэй холбоотойгоор байцаалт авч баривчилсан бололтой. 

Д.Баясгалангаас өчигдөр байцаалт авч орой нь баривчилсан талаар Авлигатай Тэмцэх Газрын албаны эх сурвалж мэдээллээ.