• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батчулуун: Төр бол “necessary evil” буюу гарцаагүй байх ёстой ад зэтгэр

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аливааг бодитоор хардаггүй, муу хэлүүлэхээс айсандаа дүр эсгэдэг буюу үнэн төрхөө илчилдэггүй, бодож санаснаа нээлттэй хэлдэггүй, танил тал хөөж, нутгархах, хэн нэгнээс хамааралтай байх буюу бусдад найдах, өөрөө өөртөө эзэн болж чаддаггүйгээр зогсохгүй худлаа ярьдаг зэрэг монголчуудын дунд нийтлэг илэрдэг хамгийн дутагдалтай чанаруудыг философич Б.Батчулуун хариулт бүртээ тодотгож байв. Энэ болгон монголчуудын ёс суртахуун доройтож, нийгэм ялзарсны нэгэн том илрэл гэдгийг либертари үзлийн Монгол дахь томоохон төлөөлөгч тэрбээр шулуухан хэлсэн юм. 

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 


-Либертари үзлийн талаар та хамгийн их дуугардаг. Гэвч хүмүүсийн дундах ойлголт тийм ч сайн байдаггүй мэт. Надаас эхлээд либертари үзлийг либерал үзэлтэй андуурч байх жишээтэй. Та либертари үзлийн талаар жаахан ойлголт өгөхгүй юу?

-Монголд янз бүрийн үзэл, онол олон болсон байна л даа. Шашны үзэл л гэхэд буддизм, христ, исламист, түүгээр зогсохгүй бахайн шашинтнууд ч байдаг бололтой юм. Улс төрийн үзэл гээд ярихаар манайд социалист угшилтай үзэлтнүүд байхад феодализмын үеийн үзэл санаа ч нэлээд байна. Үндэсний үзэл, эх оронч гэх далбаан дор явдаг консерватив үзлийг орхиж болохгүй. Тэр ч бүү хэл, фашизм, нацизм ч “үнэртэх” болж. Тэр ёсолгоо, өмссөн хувцас, хэлж ярьж байгаагаас нь авахуулаад ганц Монголоос бусдыг үзэн ядсан залуус харагдах болов. Миний хувьд либертари үзлийг их сонирхож, судалдаг хүн. 

Энэ бол либерализмаас тэс өөр. Улс төрийн үзэл ч бас биш. Хувь хүний эрх чөлөөг хангасан тийм л үзэл. Стэйтизмийн эсрэг, анти стэйтизм буюу төрийн эсрэг зогсдог зарчим. Төр ямар байх нь хамаагүй. Тэр тусмаа социалист, коммунист, фашист маягийн төрийг бүр ч үзэн ядна. Либерал, консерватив төрийг хүлээн зөвшөөрөхгүй. Товчхондоо төрд дургүй, хувь хүнийг дээдэлдэг л үзэл. 

-Тэгвэл либерал буюу чөлөөт нийгмээс тэс өөр гэдгийг та илүү тодруулахгүй юу. Манай улс ардчилсан, чөлөөт, хамгийн таатай нийгмийн тогтолцоотой гэх зонхилох үзэл өрөөсгөл болж таарч байна уу?

-Либерал үзэл бол улс төртэй их холилддог. Тэгвэл либертари үзэл нь улс төр, нам хүчнээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Учир нь улс төртэй холбогдсон бүхэн худал, улстөрчдийн үг, үйл хэрэг нь хожим үргэлж зөрсөн байдаг нь илчлэгддэг.  

Либертари үзлээр бол улстөрчдөөс бусад бүх хувь хүн өөрөө төв цэг нь. Үнэндээ нэг эмч, малчин, багш хүн төргүйгээр амьдарч чаддаг л байхгүй юу. Төр байсан, байгаагүй тэд мэс заслаа хийж, малаа маллаж, тариагаа тарьсаар л байна. Харин “Төрийн сүлд минь өршөө” гэх мэт санаа либертари зарчимд хамгийн хуучинсаг үзэл. 

Одоо бол хувь хүн өөрөө ямар нэгэн байдлаар хөдөлмөрлөж чадаж л байвал түүгээрээ амьдарч болох цаг шүү дээ. 

-Гэвч Монголд ихэнх нь төр рүүгээ л хардаг шүү дээ. Гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй, ажилгүйдэл, ядуурал газар авахуулсан нь төрийн чадамжгүйнх хэмээн өнөөдөр ч буруутгаж буй. Энэ буруу юу?

-Өөрийнх нь амьдрал төрөөс хамааралтай гэж боддог хүмүүс л “Энэ яриад байгаа хүмүүс улс төрд гарчихвал миний амьдрал сайхан болчихно” гэж үздэг. Энэ нь ч манай нийгмээс харагддаг. Уг нь Та ажил хийж байгаа бол түүнийхээ хөлсийг авч л таарна, амьдарч болоод л байна. Төр бол таны хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс тодорхой хувийн татвар авдаг, өөр нэг их ашиггүй эд гэдгийг ойлгомоор байгаа юм.

Ингэж ойлгосон иргэд сонгууль гэж нэг их гүйгээд байдаггүй. Барууны орнуудад яг л ийм хандлага давамгайлдаг. Тухайлбал, европчуудын 50 орчим хувь, америкчуудын 56 орчим хувь нь, Герман, Франц зэрэг хөгжсөн орнуудад боловсорсон иргэд сонгуульд ер нь оролцдоггүй. 

-Монголд бас сонгуульд оролцох залуучуудын идэвх суларсаар байгаа. Энэ үзэгдлийг та тийм ч буруу гэж боддоггүй байх нь, тийм үү?

-Бидний хувьд үүнийг эерэг үзэгдэл гэж харж байгаа. Сонгууль гэдэг чинь төрийг босгох, бий болгох үйл ажиллагаа. Либертари үзэлтэй би жишээ нь надаас зөвхөн татвар л авдаг төрийг төлөөлөх хүнийг гаргаж ирэх гэж тийшээ гүйж очихгүй шүү дээ. 

Эс сонголт гэдэг өөрөө сонголт мөн

Хоёрдугаарт, очоод саналаа өгнө гэдэг нь сонгуулийн үр дүн минийхээр ч байсан, чинийхээр ч байсан би үг дуугүй хүлээн зөвшөөрнө хэмээн би гэрээ хийсэнтэй ялгаагүй гэсэн үг. Тийм учраас өнөөдөр Төрийн ордонд заваарч байгаа тэр хүмүүсийг бий болгосон улсууд нь сонгогчид та нар шүү.

Би 1996 оноос хойш нэг ч удаа сонгуульд оролцоогүй. Тэд сонгуулийн үеэр бараг л саранд аялуулах ухааны юм ярьдаг. Харин дараа нь гавьяатайдаа гарсан мэт, хороон дээр ирээд уулзаж байгаад минь баярла гэсэн янзтай таахалздаг. 

Нөгөө талаар, сонгохгүй гэдэг өөрөө сонголт. Гурван төлөөллийн нэгийнх нь нам таалагдахгүй, нөгөөгийнх нь хувь хүний чанар санаанд хүрэхгүй, гурав дахь хүнийх нь мөрийн хөтөлбөр дулимаг байвал “Алийг нь ч сонгохгүй байх” гэсэн дөрөв дэх сонголтыг хийж болно шүү дээ. “Эс сонголт гэдэг өөрөө сонголт мөн” гэж Нобелийн шагналт философич Жан Поль Сартр хэлсэн байдаг. 

-Манай сайт 2016 оны сонгуулиар “Цагаан сонголт”-ыг олон нийтэд таниулах ажлыг анх санаачилж, таны саяын хэлсэнчлэн эс сонгох боломж байгааг, үүгээр дамжуулан “Сонголт алга!” гэдгийг улстөрчдөд илэрхийлэх хөдөлгөөнийг амжилттай өрнүүлсэн. Үүний үр дүнд 100 орчим мянган хүн цагаан сонголт хийсэн байсан.

-Тэр зөв. Ингэж л улстөрчдөд юм бодуулах хэрэгтэй. Энэ бол хамгийн боловсон хувьсгал. Гудамжинд биш, тархинд гарсан бослого гэж үүнийг л хэлдэг. Тэр сонгуулийг хүчингүй болгож, ард түмэн ингэж бухимдаж байна, сонгох хүн байхгүй болж гэдгийг илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. 

Ингээд хөндөхөөр улстөрчид “Тэгээд өөр дэвшчих хүн байхгүй, яах юм бэ” гэсэн халхавчаар өнөөх л хуучин байсан хүмүүс нь дахин дахин гарч ирж, ужгараад байгаа юм. Жишээ нь, би өнөөгийн парламент, ерөнхийлөгчийг хараад яахаараа ийм хүмүүсийг сонгодог байна аа гэж боддог. 

Энэ тухай танай сайт шиг, над шиг ярьдаг хүн ер нь маш цөөн. Манай либертари үзэлтнүүд бол Монголын нийгэмд цөөнхийн цөөнх шүү дээ. Гэхдээ ярихаас яах билээ. Чи, бид хоёр ингэж ярина гэдэг нь бага ч гэсэн оролдлого хийж байна гэсэн үг.  

Ер нь хүмүүс өөрсдийгөө төрөөс дээгүүр гэдгээ ухамсарлах хэрэгтэй. 

-Төрөөс дээгүүр гэдэг нь ямар утгаар хэлж байна вэ?

-Хувь хүн төрөөс хоёр шалтгаанаар дээгүүр байх ёстой. 

Нэгдүгээрт, төрийг барьж буй хүмүүс бидний зөвшөөрлийг гуйж гарч ирдэг. Хоёрдугаарт, бидний өгсөн мөнгөн дээр тогтдог байгууллага байхгүй юу. Улс даяар бий болж байгаа бүх баялгийг хамгийн ихээр, ямар ч ашиггүй үрэн таран хийдэг институт бол төр. Төр ямар ч баялаг бүтээдэггүй, зөвхөн хэрэглэдэг.

Зарим хүн боловсрол, эрүүл мэндийн салбарыг зөвхөн төрөөс хэрэглэгч салбар гэх гээд байдаг. Үгүй юм. Хүн эрүүл, боловсролтой байснаар хожим нь нийгэмдээ баялаг бүтээгч болдог тул энэ хоёр салбар эргээд хөрөнгө оруулалтаа нөхдөг. Харин төр хийсэн хөрөнгө оруулалт элсэнд ус асгасантай ижил. 

Хувь хүн төрөөс хоёр шалтгаанаар дээгүүр байх ёстой

Тухайлбал, парламентын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэг өдөр амьдарч буй зардлыг аваад үзвэл энгийн иргэд биднийхээс хавь илүү өндөр байгаа. Ерөнхийлөгч л гэхэд жолооч, 3-4 бие хамгаалагчаас эхлүүлээд баахан орон тоо бий болгодог. Тэр хүмүүс нь зүгээр шахам цалин аваад л сууж байдаг. Харин тэр бүх зардлыг нь бид гаргадаг. Нийгмээс цуглуулсан татвар дээр шигж амьдардаг, төрд шургалсан маш олон хүн байгаа. Үүнийг л либертари үзэл иргэдэд ойлгуулахыг чармайдаг. 

-Бидний өгсөн мөнгөн дээр төр амьдардаг гэж та хэллээ. Гэтэл бидэнд татвар төлөхгүй байх сонголт бас алга. Тухайлбал, нийгмийн даатгал төлж төлчихөөд тэтгэвэрт гараад жил ч бололгүй нас барж байгаа олон хүн бий. Тэтгэврийнхэн бүгд л зээлтэй байдаг. Харин өнгөрөөд өгөхөөр нь ар гэрийнхэн нь тэтгэврийн зээлийг төлж байж тэр хүн хорвоог “албан ёсоор” орхих эрхтэй болж байна. Олон хүнийг бухимдуулдаг энэ жишээн дээр либертари үзэлтнүүд ямар байр суурьтай байдаг бол?

-Маш харамсалтай. Хөгжсөн орнуудад бол тэтгэврийг нь ар гэрийнхэнд нь өгч байгаа шүү дээ. Манайд энэ тухай нэг хэсэг яригдаад таг болсон. Одоогийн хууль нь ямар байгааг уншаагүй учраас сайн мэдэхгүй байна.

Ерөнхийдөө либертари үзэлтнүүдийн яриад байдаг зүйл яг энэ л байхгүй юу. Чи өөрөө хөдөлмөрч,  хариуцлагатай байгаад төрөөс хараат бус байя гэж бодвол нийгмийн даатгалыг төрд тушаах биш, өөрөө л хуримтлуул. НД-д төлсөн мөнгөө тэтгэвэрт гартлаа авч чаддаггүйтэй адил тэр болтлоо мөнгөндөө огт бүү гар хүр. Энэ нь таныг эрх чөлөөтэй бөгөөд хариуцлагатай иргэн болгож байгаа юм. 

Эрсдлээс хамгаална гэж мөнгийг нь 20-30 жил авчихаад хариу үзүүлэхгүй байвал нийгмийн даатгал төлөхийн утга учир юу байна

Учир нь хүн тэтгэвэрт гарсан хойноо төрөөс халамж авахгүйгээ мэдэж байгаа тохиолдолд амьдралдаа илүү хариуцлагатай ханддаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягтаа анхаарч, архи, тамхи зэрэг муу хэрэглээнээсээ аль болох зайлсхийж, эрүүл байхыг эрмэлздэг юм байна. Учир нь өвдчихвөл бүх эрсдлээ тэр хүн өөрөө даана шүү дээ. Харин өнөөгийн нөхцөлд хүмүүс бүхнээ төрд даатгачихаж байна. 

Хөгжсөн орнууд иргэддээ энэ эрхийг нь олгодог. Тухайн иргэн даатгалаа өөрөө хуримтлуулах, эсвэл санаа нийлсэн бусадтайгаа нийлж, дундын сан үүсгэх ч боломжтой байдаг. 

Нөгөө талаар манай иргэд даатгал гэдгийнхээ утгыг бас ойлгох хэрэгтэй. Жишээ нь, авто машин, ослын даатгал төлдөг бол таньд учирсан хохирлыг даатгалын компани барагдуулдаг. Гэтэл төр эрсдлээс хамгаална гэж мөнгийг нь 20-30 жил авч, эргэлдүүлэн ашиглаж байж хариу үзүүлэхгүй байвал нийгмийн даатгал төлөхийн утга учир юу байна вэ. Иймэрхүү зүйлийг либертари үзэл маш соргог хардаг. Тиймээс л хүн бүр өөрийнхөө амьдралд эзэн болох ёстой гэдэг бол бидний гол үзэл санаа. 

-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг уламжлалт хэлцийг өнөөдөр төрд гарчихсан хүмүүс буруугаар хэрэгжүүлээд байх шиг. Биеэ засахыг брэндээр гоёх, гэрээ засахыг үнэтэй сууц, тансаг машин эдлэх, төрөө засахыгаа улсын мөнгөөр хөрөнгөжих гэж ойлгоод байна уу? Ийм л дүр зураг төрийн толгойд гарсан улсаас харагдах юм.

-Улс төр гэдэг их муухай, идэж уудаг газар болж. Ер нь улс төрд, одоогийн Монгол Улсад хэчнээн шударга явна, төдий чинээ амжилт олохгүй. Урвуу хамааралтай болчихсон. Хүн шударга байхаар албан ажил, олныхоо дунд адлагдана. Тийм хүн ажилдаа ч дэвшихээ байж. Бизнесийн хувьд ч ялгаагүй, шударга бусаар л ажиллахгүй бол хөгжихгүй болж. 

Улстөрчид бурхан, чөтгөр хоёр зөвлөгөө өгөхөд чөтгөрийг нь илүү сонсдог гэх хэлц байдаг. Тэд юу ч бодож, санахгүйгээр худал хэлдэг. Ямар ч ёс зүйгүй. Сүүлдээ төрөөс завшсан хүнийг ямар мундаг юм бэ, овоо эр вэ гэхчлэн бахархах гаж хандлага бий болж байна. 

Ер нь Монголоор дүүрэн дүр эсгэгчид, хуурамч зүйлсээр сэтгэлээ хуурагчид бий болсон мэт. Нэг л их олон ном уншсан юм шиг хэрнээ хэдхэн асуултад бүдэрдэг. Нэг л их баян мэт мөртлөө айлын хажуу өрөөнд суудаг байх жишээтэй. 

Энэ бол нийгэм маш муухай ялзарсны шинж л дээ. Юм үнэнээрээ байхгүй болохоор л нийгэм доошоо орчихдог. Тэр тусмаа ийм хэмжээнд хүрчихсэн байгаагаа шүүмжлэхгүй байх нь бүр ч хөнөөлтэй. Тэгсэн хэрнээ үндэстнийхээ болж бүтэхгүй байгааг гаргаад ярьсан хүн рүү нийтээрээ хялайна гэдэг бол аюул. 

-Либертари зарчмаар бол нийгмийн энэ “өвчин”-ийг хэрхэн анагаах вэ?

-Би гарц хэлдэггүй. Энэ бол 30-40 жилийн үйл явдал биш, хэдэн зуун жилийн туршид төлөвшсөн үндэсний ёс суртахуун. Тиймээс жор хэлэхэд хэцүү. 

Ер нь Монголыг ийм моралтай болгосон тэр түүхэн уламжлалаасаа л татгалзах хэрэгтэй. Худлаа ярьсан хүнийг үзэн яддаг болох, санасан, бодсоноо чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй. Нэгэндээ дээрэлхүү хандах хэрэггүй. Төрийн хүн гэхээр л өмнө нь сөхөрч унах шаардлагагүй. Албан тушаалтан, дарга л байвал зөв ч юм хийсэн зөв, буруу ч юм хийсэн зөв гэж зусарддагаа болих хэрэгтэй. Зөв үү, буруу юу гэдэг үндсэн шалгуураа л барих учиртай юм. 

Мөн өөрийнхөө эрхийг мэддэг байх хэрэгтэй. Загнаад байгаа цагдаатай, согтуу ирж дарамтлаад байгаа босс, буруу шаардлага тавиад байгаа даргаа зарчмын хувьд буруу байвал эсэргүүцэж сур л даа. Манайхан чинь ер нь зусардуу, шулуухан хэлж чаддаггүй улс. Хэн ч байсан, хэдэн тэрбумаар идсэн байхад л бараг ямар мундаг, зоригтой, сэргэлэн юм бэ гэчих гээд. Тэрийг нь шүүмжилсэн хүнийг “Өөрөө чадаагүй болохоор атаархаж байна” гэх маягтай. Ингэж бодож, хэлж байгаа хүн өөрөө тийм зүйл хийхэд бэлэн байна л гэсэн үг. Ийм л буруу үнэлгээ нийгэм даяар хэвшиж байна. 

-Хэзээ энэ завхрал засрах бол?

-Энэ бүхэн хэзээ засрах бол гэдэг дээр би пессимист байр суурьтай буюу гутранги ханддаг. Европчуудын хэмжээний моралд мөддөө л хүрэхгүй. Адаглаад болзсон цагаа барьж чаддаггүй. Автобусанд явж байхдаа ажиглаарай, би өөрөө үүнийг их анзаардаг юм. Утсаар ярьж байгаа хүмүүс явж байгаа газраа үнэнээр нь хэлэх хүнтэй их цөөхөн таарсан. Аравдугаар хороололд явж байж л “Баруун дөрвөн зам дээр явж байна” гэх жишээтэй. Гэм хортой биш л дээ, гэхдээ ингэж худлаа ярих ямар хэрэгтэй гэж. Автобусанд явж байгаа тэр олон хүн худлаа ярьж байгааг нь чагнаж байгаагаас ер ичдэггүй юм билээ. 

Нутгархаж, танил талд дулдуйдах нь шударга өрсөлдөөнийг үгүй хийдэг

Манай улс ойрын 50-60 жилдээ л лав жинхэнэ капитализмд орж чадахгүй болов уу гэж хардаг. Ингэж өөдрөг бусаар харж байгаа нь өөрийгөө хуурах дургүй зантай минь холбоотой гэж боддог. Манайхан чинь олон түмэнд муу хэлүүлэхээс санаа зовдог ч юм уу, өөрсдийгөө их хуурах юм. Ийм нийгэмд насаараа амьдрах гунигтай л юм.  

Тиймээс хувь хүн өөрөө өөрийнхөө эзэн байх ёстой гэдгийг дахиад хэлье. Бусдын аяыг харахгүй, хэн нэг дарга, эрх мэдэлтэн, төр байх эсэхээс үл хамааран иргэн бүр өөртөө эзэн байвал нийгэм хөгждөг. Харин эсрэгээрээ, нэг нэгнээсээ хараат байх тусам чөлөөт сэтгэлгээ хөгжихгүй, санаачилга гардаггүй, зориггүй, зорьсон бодсоноо хийж чаддаггүй, өрсөлдөөн үүсдэггүй. Өөрөөр хэлбэл, нутгархаж, танил талд дулдуйдах нь шударга өрсөлдөөнийг үгүй хийдэг. Монголчуудад байдаг ах дүү, нутаг усныхнаа гэсэн тусламтгай чанар нөгөө талаараа нийгэмд хор болдог. Ийм нийгмийг кроний нийгэм гэдэг. Улс орон хөгжих үндэс нь шударга өрсөлдөөн юм шүү дээ. 

-Таны ярьж байгаачлан хувь хүний эрхийг эрхэмлэж, төрөөс үл хамаарал бүхий, боловсролтой иргэдтэй, либертари үзэл хамгийн сонгодог утгаараа хэрэгжиж байгаа ямар улс байна вэ?

-Энэ тухай ярихын тулд либертари үзлийн үүслээс ярих шаардлагатай болно. 

Энэ үзэл олон зууны туршид бүрэлдэхдээ нэртэй сэтгэгчдийн санаануудаар баяжиж ирсэн. Тухайлбал, Есүс Христээс нэгэн дагалдагч нь “Ер нь төрд татвар өгөх хэрэгтэй юм уу” гэж асуухад тэрээр “Цезарьт өгсөн зүйл Цезарийнх болно. Бурханд өгсөн зүйл бурханых л болно” гэжээ. Цезарь гэдэг нь тэр үеийн дарангуйлагч төрийг илэрхийлж байгаа хэрэг. Эндээс хамгийн анх татварыг худал ярьдаг бүтцэд өгөх хэрэг байна уу гэсэн санааг либертари үзэл тусган авсан байна. 

Дараа нь хүмүүсийн оюун санааны амьдралд шашнаас өөр зүйл байгаагүй буюу шинжлэх ухаан нууцлагдмал байсан дундад зууны үед Европт шашны зарим ухаалаг зүтгэлтнүүд “Хоёрдмол үнэний сургаал хэрэгтэй юм байна” гэсэн санааг дэвшүүлсэн нь өнөөдөр либертари үзлийн суурь зарчим болсон. Өөрөөр хэлбэл, ганцхан зүйлийг үнэн гэж тогтоочихоод тэрнийхээ эсрэг хандсан бүх хүнийг хавчин гадуурхаж, тамлаж, хяддагаа больж, шашны үнэнээс гадна шинжлэх ухааны үнэн гэж байх ёстой гэсэн энэ санаанаас бид өөр үзэл бодлыг хүлцэн тэвчих буюу толерансын үзлийг олж авсан байгаа юм.

Төр эдийн засгийн амьдралаас "Савраа татах" хэрэгтэй

Түүний дараа бий болсон либертари үзлийн хоёр том төлөөллийн нэг Английн философич Жон Локк. Яагаад энэ хүнийг онцлох болсон гэхээр “Төр гэдгийг хүмүүс өөрсдийнхөө төлөө, өөрсдөө бий болгодог юм байна” гэдэг санааг үндэслэсэн. Эрх мэдэл бол мөнхийн зүйл биш бөгөөд өөрсдийнх нь төлөө үйлчлэхгүй юм бол төрийг халж сольж, өөрчилж болдог гэсэн тэрхүү чухал үзлээрээ дуурсагддаг. 

Хоёр дахь том төлөөлөгч нь Адам Смит. Хөндлөнгөөс үл оролцох буюу “Савраа тат” ч гэж буулгадаг тэрхүү зарчмыг үндэслэсэн сэтгэгч. Нэг ёсондоо төр эдийн засгийн амьдралд хөндлөнгөөс оролцох нь буруу бөгөөд аливаа бизнес, ажил хар аяндаа байгалийнхаа жам ёсоор шинэчлэгдэж, өрсөлдөх чадвартай болдог гэж тэр хүн үзсэн. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрнээс хойш либертари зарчим хөгжсөөр, Бастия гэдэг хүн “Төрөөс гаргадаг хуулиуд гэдэг бол худлаа болж байна. Хуулийг хууль боловсруулагчид нь өөрсдөдөө зориулж гаргаад, ард түмнийг дарлах хэрэгсэл болгох болж. Тийм учраас хууль гэдэг муухай зүйл болчихлоо” гэсэн санааг дэвшүүлсэн. Монголчилбол, нохойд ярьдаг мод болжээ гэж. Түүний бичсэн “Хууль” гэдэг номын хамгийн эхний мөр “Хууль мөн чанараа алдлаа. Өөрийнхөө эсрэг ажиллаж эхэллээ. Гаргасан улсууддаа үйлчлэх боллоо” гэж эхэлдэг. 

Ингээд XX зуунд таван том төлөөлөгч гарч ирсэн нь Мизес, Хаек, Ротбард, Фридман, Айн Рэнд юм. Хоёр нь Нобелийн шагналтай, нэг нь Нобельд нэр дэвшиж байсан мундаг сэтгэгчид. 

Либертари зарчим сонгодог утгаараа хэрэгжиж байгаа улс АНУ биш Нидерланд 

Либертари үзлийн олон автор Америкийнх хэдий ч амьдрал дээр хамгийн сайн хэрэгжсэн орон нь АНУ биш, Нидерланд. Тэр орны иргэд манайх шиг хэтэрхий хэвшмэл сэтгэлгээтэй ард түмэн биш л дээ.

Хаа байсан 1970-аад оны үед л ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн үед Герман, Франц Америк, италичууд пүү паа гээд л бөөн шуугидаг байсан бол өдгөө олон оронд энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн. Яагаад гэвэл тэд чинь хүн шүү дээ. Тэр хүмүүс нэгийгээ айлгаж, хүчээр, эсвэл хуурч суугаагүй, тэр хоёр хүний өөрсдийнх нь асуудал гэж нидерландчууд үзсэн. 

Жишээлбэл, марихуаны хэрэглээ их чөлөөтэй, Монголын архи шиг. Хэрэглэх, эсэх нь хувь хүний л шийдвэр. Ухаантай хүн бол хэрэглээгээ зохицуулаад, эсвэл зайлсхийгээд явчихна гэж үздэг. 

Тэд их сонин үндэстэн л дээ. Евтанази буюу үхэх эрхийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орон. Ингэхэд нь хөгжингүй орнууд “Анагаахын шинжлэх ухааны эцсийн зорилго бол хүн үхүүлэх биш” гэж бас л шүүмжилсэн. Өнгөн дээрээ зөв мэт боловч эмчлэгдэхгүй, үхэхийг нь мэдсээр байж, асар их шаналгаатай байгаа хүнийг хэдэн жил эм тариагаар амьсгаатай байлгана гэдэг тамлаж буйгаас ялгаагүй. Үүнийг “хүнлэг ёс” гэдгээр халхалж болохгүй.  

Иймэрхүү хачин жигтэй мэт үзэгдлүүд Нидерландад аль хэзээний хэвшмэл болчихсон. Тэр болгоныг Европын хөгжилтэй орнууд гайхдаг байсан бол одоо олон улс араас нь хэрэгжүүлээд явж байгаа.

Хувь хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангийн онгоцны ахмад юм гэдгийг маш бодитой хэрэгжүүлсэн улс орон бол Нидерланд л байна. Социалист, фашист хандлагатай, тоталитар дэглэмд дуртай байсан улс орнуудад ийм зүйл ярих хүнд л дээ, иргэд нь ч хүлээж авахдаа муу байдаг. 

Манайх шиг марксист үзэл суртал дор маш олон жил явчихсан, дээр нь Азийн эцгийн эрхт ёсны хатуу чанга, үг яриагаа хэтэрхий цэнэдэг, бодсон санаснаа илэрхийлэх дургүй, юу бодож байгаа нь мэдэгдэхгүй гаансаа нэрээд л суудаг Монгол Улсад ойлгоход удаан байна л даа.   

-Тэгвэл манай Монголын үзэл санааг та юу гэж тодорхойлох вэ. Бидэнд үндэсний нэгдсэн мөн чанар гэж байна уу?

-Үндэстэн бүрийн характер гэж юм байна л даа. Япончууд жишээ нь маш морал өндөртэй. Ёс суртахуун, хууль хоёрыг ярьсан үед хэм хэмжээ гэдэг зүйлийг заавал авч үзэх шаардлагатай болдог. Ямар зүйл хийсэн үед муу, ямар зүйл хийвэл сайн гэж үзэх вэ гэж.

Хэм хэмжээ өндөр байвал нэлээн сайн юм хийж байж “Сайн” гэсэн үнэлгээ авах жишээтэй. Муугийнх нь хэм хэмжээ ч нэлээн чанга байдаг. Японд жаахан л худлаа хэлэхэд их муу үйлдэл гэж хүлээж авдаг. Болзчихоод цагаа бариагүй бол тэр хүнийхээ нүүрийг ч харж чадахгүй. Барууны орныхон ч гэсэн өөрт нь хохиролтой байсан ч худлаа хэлдэггүй. 

Гэтэл манай нийгмийн ёс зүйн хэм хэмжээ бүр алдагдчихсан. Нэлээд том, дуулиан тарьсан зүйл хийж байж сая нэг “Муу юм хийлээ” гэж тооцох жишээтэй. Хоёр хүн муудалцаж байхад ер нь буруу, муу байгаа нь зөвийгөө дийлж гардаг хандлага тогтчихоод байна шүү дээ.

-Хүүхдийг ивээх сангийн саяхан гаргасан судалгааны үр дүнд хүүхдүүд шударга биш явснаар илүү амжилтад хүрдэг гэсэн ойлголттой болчихсон байсан нь харагдсан. Тэр судалгаа нийгмийн олон гажуудлыг илтгэсэн, та харсан болов уу? 

-Тийм байсан. Энэ бол аймшигтай эвдрэл шүү. Гэнэт л тэр хүүхдүүд тийм болчихоогүй нь лавтай. Амьдралыг, аав ээжийгээ харж байгаа. Адаглаад л дүүг нь цэцэрлэгт оруулах гэж мөнгө өгч байгааг, ангид багш нь гоё ганган хувцасласан, мөнгөтэй айлын хүүхдэд илүү хандаж байгааг ажиглаж буй.

Төр бол “necessary evil” буюу гарцаагүй байх ёстой ад зэтгэр

Тэр байтугай гэртээ үр хүүхэд, хань ижлээ алж хядчих гээд, хачин муухай дарангуйлагч байснаа гадаа гарахаараа нэг их боловсон царайлдаг эцгээ харсны үндсэн дээр хүүхдүүд тэгж дүгнэж байна шүү дээ. Энэ буруу логикууд маш хүчтэй явагддаг. Дээр нь улс төрийг харах юм бол бүр ч авах юм алга. 

Төр их муухай зүйл гэдгийг либертари зарчимд илэрхийлсэн олон хэлц байдаг. Тухайлбал, “necessary evil” буюу гарцаагүй байх ёстой ад зэтгэр гэж. 

Төрийн их муухай чанарууд байна. Дандаа худлаа хэлнэ. Хэрэв хэн нэгэн “Та нарыг эрүүл, аюулгүй орчинд сайн сайхан амьдруулна” гэж худлаа хэлээд мөнгө авчихсан бол түүнийг бид “луйварчин” гэж нэрлэж чаддаг.

Монголын төр яг л тийм, хулгайчийн аягтай байна. Эсвэл бидэнд хэлэхгүйгээр асар их юм авдаг. Чимээгүй татвар ч гэж ярьдаг. Иймэрхүү муу чанаруудыг нь олж харсан сэтгэгчид маш олон байдаг.

Биднийг анх либертари үзлийг ярьж байхад айхтар эх оронч улсууд “Энэ либертари үзэлтнүүд Монголын төрийг сүйд хийж, сульдаах гээд байна” гэдэг байв. Гэтэл энэ онолуудыг би биш, тэр олон зууны өмнө, манайхаас төгс өөрсдийнхөө төрийг харсан сэтгэгчид ингэж хэлсэн байгаа юм шүү дээ. Түүнийг ярихаар л гаднынхан Монголын төрийг сульдуулах гээд байна гэдэг. Тэр нь Монголыг огт мэдэхгүй л сэтгэгчид юм. Манайхан тийм л хартай. Хар, хардалт гэдэг чинь боловсролгүй хүний шинж юм. Юмны учрыг өөрөө олоод харчихаж чадахгүй болохоороо хамгийн түрүүнд толгойд нь “Намайг, манай үндэстнийг, бид нарыг хорлох гээд байна” гэсэн бодол орж ирдэг.  

-Ер нь либертари үзэлтнүүд төр байсан байгаагүй хамаагүй гэж үздэг юм байна. Тэгвэл огт төргүй байвал яасан юм бэ, ийм байх боломжтой юу. Төргүй бол ер нь яах вэ?

-Либертари үзлийг ярихаар яг ингэж асуудаг. Ингээд ярихаар хүүхдээс авахуулаад шоронд байгаа хамгийн үл бүтэх гэмт хэрэгтний толгойд хүртэл “Төргүй тэгээд яах юм бэ” гэсэн гэнэн бодол төрж, асууна. Либертари үзэл төрийн сул, муу талуудыг гаргаж тавихын зэрэгцээ Та бол төрийн хүчээр биш, авьяас чадвар, ажиллаж, хөдөлмөрлөснийхөө хүчинд амьдарч чадна гэдгийг л ойлгуулахыг хичээдэг. 

Жишээ нь, АНУ залуу үндэстэн. Кристофер Колумб Европ тивээс Энэтхэг рүү гараад анх Америк тивийг нээхэд төргүй амьдарч чадна гэсэн хүмүүс л эх орноо орхин тийш дайжсан. Тэнд нь юу ч байхгүй, нэг том газар л байгаа шүү дээ. Ирланд, Англи, Шотланд, Герман зэрэг орны “Газар байхад л амьдарчихна” гэсэн дүрвэгчид тийш зорьсон. 

Дараа нь ийм сайхан газар өгсөн бурхандаа талархъя гээд сүмээ байгуулаад авч. Эмч хэрэгтэй болж, аажимдаа эмнэлэг бий болов. Дандаа сайн хүмүүс гэж байхгүй шүү дээ. Магадлалын онолоор 100 хүн дотор хөдөлмөрийн бус орлогоор амьдрах гэсэн 3-4 хүн байдаг. Зарим нь юмаа алдаж, бүртгэгч буюу цагдаатай болъё гэж. Ингэсээр төрийн анхны элементүүд бий болсон байдаг. Гэхдээ сайн дурын үндсэн дээр шүү. Локкийн хэлсэнчлэн энэ хүмүүс төр хэрэгтэй юм байна, гэхдээ бидэнд үйлчлэх хэрэгтэй гэж үзсэн. 

Харин нэгэнт төрийг байгуулсан бол яваандаа тэр нь өсөн томрох хандлагатай гэж үздэг. Абрам Линкольн “Төр гэдэг бол ард түмэн өөрсдийнхөө төлөө өөрсдөө бий болгосон тэр байгууллагыг хэлнэ” гэсэн байдаг. Харин одоо либертари үзэлтнүүд “Төр гэдэг бол төр ба төрийн хүмүүсийг тэжээхийн төлөө ард түмний бий болгосон байгууллага болчихжээ” гэж дүгнэж байгаа юм. 

Төр иргэддээ л үйлчлэх ёстой, худал амалж, хулгай хийх биш л гэж байгаа юм, либертаричууд.  

-Хувь хүний эрхийг дээдэлдэг гэж та дээр хэлсэн. Төрд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн хувь хүн болж таарна, үгүй гэж үү?

-Либертаричууд хувь хүн болгон нэг тойрог гэж үздэг. Тэр хүн өөрийнхөө тойрог дотор энэ биеэ бусдад зарна уу, үнэлнэ үү, үнэлэхгүй байна уу, эсвэл энэ бие рүүгээ жимсний ундаа шингээнэ үү, архи цутгана уу, тэр хүний л асуудал. Гол нь яаж ч байсан бусдын хүрээ рүү орохгүй байх л зарчимтай. Энэ утгаараа хүний эрх гэж хэтэрхий дэлддэг гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Яагаад гэвэл бид эгоистууд гэж өөрсдийгөө боддог үзэлтнүүд. 

Хүн өөрийгөө бодож байж л хүнийг ойлгодог. Тэр хүний оронд өөрийгөө тавьж, өөрийнхөө дургүйцдэг зүйлийг хүнээс хүсэхгүй байна гэсэн үг. Эгоизм бол энэ талаараа их сайн. Гэтэл үүнийг социализмын үед гэх юм уу, хуучин их буруугаар тайлбарлаж ирсэн. Ер нь ч манайхан эгоист үзлийг муухайгаар баримталдаг. Бид бусдыг хохироохгүйн төлөө эгоист бодол санаатай байхад буруугаар тайлбарлагчид “Би л болж бүтэж, дээшилж байвал чам дээр гишгэж, ашиглаж, завшиж болно” гэх гээд байдаг. 

Эгоист нь оновчтой орчуулахад түвэгтэй үг л дээ. Латинаар “эго” гэдэг нь “би” гэсэн үг. Эгоист гэхээр “Би”- гээ, өөрийгөө бодох гэсэн санааг илэрхийлнэ. 

Жишээ нь, хөгжсөн орны хүмүүс нэгнийхээрээ ороод давс, цай байна уу, эсвэл энийг уншаад санал бодлоо хэлээдэх гэж тулгахгүй. Хэрэв цагаа гэртээ мартсан бол зүрх алдан байж “Уучлаарай, цаг хэд болж байгааг хэлээд өгөхгүй юу” гэж асууна шүү дээ. Манайд бол “Хөөе, хөөе” гэж дуудаж байгаад асуучихаад зарим нь уучлаарай, баярлалаа ч байхгүй. Эгоист хүмүүс бол бусдыг маш их боддог, өөрийнхөө өмнөөс.

Эгоист хүмүүс хүүхдээ 18 нас хүрмэгч бие даалгадаг. Харин өөрсдөө нас өндөр болсон хойноо хүүхдүүд рүүгээ гүйж, түвэг удаад байдаггүй. Энэ бол хүн өөрөө хөгжихөд, амьдралынхаа төлөө тэмцэж, амьдралынхаа эзэн байхад их тустай. Тиймээс бусдын тойрогт халдахгүйгээр л хүний эрхийг хэмжиж байгаа юм. Түүнээс биш төрийн хүний эрх хамаагүй гэсэн утга биш.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.187] 2019/11/10
Youtube-ees az jargaliig chinhuu husegchded geed bicheed haihaar neg boogiin lekts garna
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.187] 2019/11/10
Bi l ene hund tuslahgui bol ene hun nohoin zamaar orloo geed tuslahaar tusluulsan hun n namaig doromjilloo gedeg uunii esreg uzel bol libertar uzel yopon orond huneer tusluulahiig doromjilj bna gej uzdeg ooroor helbel ondor es surthuuntai uls avtobusand hurtel suudal tavij ogohoor doromjilj bna gedeg
0 | 0 Хариулах
zochin [66.181.191.35] 2019/11/8
Bayarlalaa. Iim goyo yariltslaga unshsandaa setgel undur bna. Mongold mini iim oyunlag bolovsroltoi humuus tsaashid ulam olon turuh boltugai.
0 | 0 Хариулах
монгол хүн [89.204.135.105] 2019/1/21
ЭНЭ ХАРВААС ХУЖАА ХҮН БАЙНА
0 | 1 Хариулах
Чи ч стрессдээд шөнө [124.158.124.183] 2019/1/21
Стрессдээд шөнө унтаж чадахаа больсон хагас галзуугийн коммент байна. Бараг шөнийн 04,00 болж байхад комментоо бичсэн байна шүү дээ. Ингэж баахан хүн рүү дайрч аваад сэтгэл нь сайхан болж унтдаг шүү юм байхаа даа. Монголдп амьдрал хүндрээд ийм солиорох дөхсөн хүмүүс ихэсчээ, яана даа.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.24.17] 2019/1/21
Ishh phylosopych n bj bgaag n
0 | 1 Хариулах
Латинаар бичих гэж байгаа [66.181.178.21] 2019/1/21
Латин үсэг хэрэглэх гэж байгаа бол философич гэдгийг "philosopher" гэж бичдэг юм. Чи ч дээ хөөрхий, нэр, нүүрээ ил гаргаж чаддаггүй, боловсролгүй, далдаас хашгирч байдаг амьтан шив дээ.
3 | 0 Хариулах
Харин тийм ээ [124.158.124.183] 2019/1/21
Харин тийм ээ, бас латинаар бичих санаатай. Наадуул чинь латин алфаветийг англи үсэг гэж ярьдаг малнууд шүү дээ. Наад далдаас хуцагч чинь энэ хэрийн амьтан байгаа даа. Мөн ч харанхуй шүү дээ. Бас тэгээд Батчулуун гуай руу дайрах санаатай. Хөлийнх нь чигчий хуруунд хүрэхгүй халтар царайтууд байж.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.98] 2019/1/20
MONGOGUI BOL HENCH BISH BOLDOG NIIGEM BII BOLJ
0 | 0 Хариулах
Зочин [93.43.200.70] 2019/1/20
Монголд тийм нэг хийсвэр юм ярисан, шүтсэн уламжлал хий үзэгдэл шиг байгаад л байх юм. Төрөө дээдлэх, хөгжлийн төлөө, шудрага ёс, эх орон, ард түмэн гэх мэт яаж ч тайлбарлаж болох үгнүүдийг ашигласан луйварчид их байна. Энэ ойлголтууд чин уг нь бүгд л хүний төлөө гэсэн зорилготой.
0 | 0 Хариулах
Түй, хэлээд байхад [66.181.178.21] 2019/1/20
Энэ хүн хэлээд байхад "төрөө дээдлэх" гэсэн юм эргүүлээд ярьсан тэнэг гэмээр комментчид их байрх юм аа. Тэгэхээр ийм луйварчин төртэй улс оронд амьдарч байгаа чинь хохь чинь. Чи л эднийг гааруулаад байна гэж энэ тэнэг комментчинд хэлмээр байна
0 | 0 Хариулах
Линкээр орж энэ судлаач [106.186.233.133] 2019/1/20
https://www.academia.edu/15156407/ Батчулуун гуайн бүтээл бий
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.132] 2019/1/20
ТӨРИЙГ ЦОМХОН БАЙЛГАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН ЭНЭ ХЭРҮҮЛ АВИЛГАЛ УТААНЫ АСУУДАЛ ЭМНЭЛЭГТ ЭХЧҮҮД ШАЛАНДЭЭР ХЭВТЭЖ БАЙГАА БАЙДАЛ ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ЭЭ. ӨӨРСДИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ ХОРЛОЁ Л ГЭВЭЛ ТӨРӨӨ ДАНХАЙЛГААД ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧДӨӨ НЭМЭЭД БАЙ. ТӨРИЙН КОМПАНИ ХЭР ОЛОН БАЙГУУЛНА ТӨДИЙ ЧИНЭЭ АМЬДРАЛ ЧИНЬ ДОРОЙТНО ИЙМ ТУРШЛАГА ДЭЛХИЙД БАЙНАА ГЭЭД БАЙНАШД НААД ХҮН ЧИНЬ. 10 ЖИЛИЙН ХҮҮХЭД Ч ОЙЛГОМООР ЮМ Л ДАА МОНГОЛЫН СЭХЭЭТНҮҮД ОЙЛГОЖ БАЙГАА Ч ИНГЭЖ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ТӨРД БАЙГАА ЮМАА ХУВЬЧИЛЬЯ ГЭХЭЭР ҮГҮЙЭЭ ГЭЭД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙДАГ АРД ТҮМЭН ҮЙЛ ЛАЙГ НЬ ХҮРТЭЭД 20 ООД ЖИЛ ЯВЖ БАЙНАДАА.
4 | 0 Хариулах
ТАРХИ УГААГЧ [139.5.218.119] 2019/1/20
БОЛЬ БОЛЬ
0 | 1 Хариулах
Зочин [182.160.36.199] 2019/1/20
ишш, чааваас гэж. философийн багш ч болдоо. наад захын диалектикийн хуулиа мэдэхгүй байж, юун яасан либертари. нидерланд монгол биш, монголчууд тэс өөр хүмүүс шүү. манайд ер нь явж явж соц систем л таарна
1 | 2 Хариулах
Good [124.158.124.183] 2019/1/18
Sounds fine
1 | 0 Хариулах
Хөөрхий дөө [66.181.178.21] 2019/1/17
Хөөрхий дөө, энэ комментчид. Мөн ч болоогүй байнаа даа.
3 | 0 Хариулах
хэлээд юүхэв [192.82.64.103] 2019/1/17
цаадуул чин молор-эрдэнэ мэтийнхэний огиудас хүрмээр түвшиний юмыг л хагас дутуудуу л ойлгох чадвартай. Юун философи, юун либертари үзэл...гоёдоно ш дээ
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.23] 2019/1/20
90 оны хувьсгал яг л дутуу ойлгосон оркуудын цуглаан болж, тэрийг нь хэдэн хүмүүс ашиглаж төрд гарч ирсний гай нь өнөөдрийн Монгол улс, нийслэл Улаанбаатарын байр байдлаас харж болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.45.82] 2019/1/17
dugai daldar
1 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/1/17
Төр ямар байх нь хамаагүй гэнэ ээ. Хятдын төр байсан ч хамаагүй юм байна л даа. Энэ хүн өөрөө болж байвал бусад нь огт хамаагүй гэж байна аа даа?
1 | 1 Хариулах
Damdin [66.181.187.157] 2019/1/17
Хэхэ, МУИС-ын Шу-ны коммунизмын онолын багшаар олон жил ажилласан хүн гэнэт ингэж төрөл арилжах гэж. Коммунист үзэл бодлоо цагийн аясаар амархан өөрчилжээ Батчулуун.
3 | 2 Хариулах
Андуураад бна [66.181.178.21] 2019/1/17
Энэ хүн философийн багш байсан. Чиний мэддэг ШУКО-гийн багш хэзээ ч байгаагүй
4 | 0 Хариулах
Зочин [192.82.64.103] 2019/1/17
Батчулуун багш МУИС-д философийн хичээл заадаг байсан.Тухайн үедээ хамгийн шилдэг хоёр, гуравхан багшийн нэг байж билээ. Элэнцэгний чин ШУКОнол олон жил заах. Монголд социализм нураад уначихсан 1990-ээд оноос хойш багшилж байсан хүн.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/1/17
Төрийн эсрэг зогсдог зарчим баримталдаг хүн юм байна. Төрд тэрсэлсэн хулгайч гэсэн үг. Салга цагаан толгойтын нийтлэлийг нь бичиж өгдөг олиггүй буриад л даа.
2 | 1 Хариулах
Нуугдсан комментчинд [66.181.178.21] 2019/1/17
Та нарын төрд шигсэн хулгайч нарын эсрэг зогсдог хүн наадах чинь. Чи ч дээ, өөрөө юу ч бичиж чадахгүй, нуугдаж байгаад шүлсээ үсчүүлдэг амьтдын нэг байна.
0 | 0 Хариулах
Иш зайлуул [49.0.212.245] 2019/1/16
Билл Гэйтс ядуу орнуудын төрд тусалж, Илон Маск хүн бүр сар бүр basic income буюу амжиргааны мөнгө нөхцөлгүй өгөх тухай санаа гаргаж, Нобелийн шагналтай эдийн засагчид либерализм хоцрогдож дараагийн үзэл санааг хэлэлцэж байхад хөмөрсөн тогоон доторх монгол л зайлуул хамгийн сүүлд энэ хэн ч тоохоо байсан либералыг ярьж байх ч гэж, ядаж байхад юун либерал дэлхийд ямар ч өрсөлдөх чадваргүй 2хон уурхайн мөнгөөр амьдардаг улс шүү дээ !!!!
2 | 1 Хариулах
Зочин [192.82.64.103] 2019/1/17
ish zailuul hunii yum unshaad oilgoh chadvargui baij yasan urt yum bichdeg yum be hahah
1 | 1 Хариулах
Энэ хүмүүс хөгжилтэй шүү [66.181.178.21] 2019/1/16
Өө за за. Либертари үзэл тэгээд Манжийн хаадаас Монголын төрийн эсрэг гаргасан сургаал болж таарсан уу? Элэг авчих юм аа, энэ хүмүүс. "Илжигний чихэнд ус хийсэн чсэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ" гэж энэ дээ. Иймэрхүү хүмүүс Монголын нийгмийг бүрдүүлж байгаа юм шүү дээ, хөгжилтэй хүмүүс шүү.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.101.226] 2019/1/16
Ийм нөхдүүд одоо тэгээд хулгайч луйварчдаа гоё мундаг эх оронч шударга мудрага гээд итгэцэн сонгож гаргачаад тэрийгээ ч ойлгож байгаа юмгүй мангартаад л сууцгааж байнадаа.
0 | 0 Хариулах
зочин [202.180.216.19] 2019/1/16
Манжийн хаадаас Монголын төрийг монголчуудаар нь үзэн ядуулах, Төрт ёсных нь эсрэг турхирч байсан үзэл өнөөгийн "Либертар үзэл" хоорондоо ялгаагүй ижил, агаар нэг үзэл юм !
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.146] 2019/1/16
90 оны өөрчлөлтийн уриа бол либертари байсан л даа. Одоо 29 жилийнх дараах төрхөө хар.
1 | 1 Хариулах
Зочин [77.111.247.206] 2019/1/16
Энэтхэгт англи хэл сурч хэдэн бизнесмэний захиалгаар ном орчуулснаа философич болчих юмаа хаха
5 | 2 Хариулах
Либератор [59.153.112.123] 2019/1/16
Залуу байхдаа туйлын, магадгүй монголын анхны либератор байлаа. Гэтэл хэт бэртэгчин, явцуу, өөрийгөө дээдлэх үзэлд нэрвэгдсэнээ мэдсэн. Либератор үзэл гэж бий, харин тийм амьдрал гэж үгүй. Нийгмээс өөрийгөө тусгаарласан өнчин амьдрал бол гаж донтонуудад л төрдөг санаа юм. Ийм эрмэлзэл бол зүгээр л хүний дотор байдаг олон санааны нэг бөгөөд үүнийг зарим олз гэж боддог
6 | 1 Хариулах
Зочин [202.21.106.149] 2019/1/16
Гүйцэт ойлгоогүй л явж дээ зайлуул?
1 | 1 Хариулах
Зочин [124.158.90.31] 2019/1/16
Хөөрхий энэ хоцрогдсон мөнгөний бөгс долоогчид дэлхий ертөнц хаашаа эргэж байгааг, хүмүүс өмнөх шигээ тэнэг биш болсныг мэддэг байгаа?
1 | 1 Хариулах
УБ иргэн [202.180.216.19] 2019/1/16
Монголын төр, төрт ёсны оршин тогтож ирсэн дахлаа бол монголчуудын Төрөө дээдлэх, хүндлэх уламжлал, зарчим байсан, одоо ч байна, цаашид ч байсаар байх болно. Манжийн хаадын Монголын тусгаар тогтнолын эсрэг хэрэглэж ирсэн үндсэн философи нь өөдрийн энэ " Либертари үзэл" буюу "Төрт ёсыг үзэн ядах, эсэргүүцэх" философи юм. Өөөрөө хэлбэл Монголын Төрт ёсыг монголчуудаар нь өөрсдөөр нь устгуулах ийм л үндсэн агуулга бүхий философийн үзэл юм. Энэ нөхөрийн дэлгэрүүлэх гэж зүтгээд байгаа "Либертари үзэл онол" бол монголын төрт ёсны эсрэг тууштай тэмцэлд уриалсан үзэл номлол юм. Ийм нохдыг байх ёстой газар нь байлгахгуй бол Монгол үндэстний Тусгаар тогтнолд маш аюултай. Ард иргэдийг Төрт ёсны эсрэг турхирах болгонд энэ нөхөр гарч ирдэг. Энэ ямар санаатай нөхөр вэ ???
3 | 2 Хариулах
Энэ Яг Чамайг Хэлсэн Бншд [202.21.106.149] 2019/1/16
иднийг анх либертари үзлийг ярьж байхад айхтар эх оронч улсууд “Энэ либертари үзэлтнүүд Монголын төрийг сүйд хийж, сульдаах гээд байна” гэдэг байв. Гэтэл энэ онолуудыг би биш, тэр олон зууны өмнө, манайхаас төгс өөрсдийнхөө төрийг харсан сэтгэгчид ингэж хэлсэн байгаа юм шүү дээ. Түүнийг ярихаар л гаднынхан Монголын төрийг сульдуулах гээд байна гэдэг. Тэр нь Монголыг огт мэдэхгүй л сэтгэгчид юм. Манайхан тийм л хартай. Хар, хардалт гэдэг чинь боловсролгүй хүний шинж юм. Юмны учрыг өөрөө олоод харчихаж чадахгүй болохоороо хамгийн түрүүнд толгойд нь “Намайг, манай үндэстнийг, бид нарыг хорлох гээд байна” гэсэн бодол орж ирдэг.
1 | 1 Хариулах
Либертари үзэлтнүүд л [66.181.178.21] 2019/1/16
Либертари үзэлтнүүд л жирийн иргэдэд хамгийн ашигтай зүйл ярьдаг. Харин бусад үзэл онол аль нэг нам, хүчинд үйлчилж, тэр нам, энэ намын зөв гэсэн зүйл ярина.
3 | 4 Хариулах
Энэ яг чамайг хэлсэн бншд [202.21.106.149] 2019/1/16
Биднийг анх либертари үзлийг ярьж байхад айхтар эх оронч улсууд “Энэ либертари үзэлтнүүд Монголын төрийг сүйд хийж, сульдаах гээд байна” гэдэг байв. Гэтэл энэ онолуудыг би биш, тэр олон зууны өмнө, манайхаас төгс өөрсдийнхөө төрийг харсан сэтгэгчид ингэж хэлсэн байгаа юм шүү дээ. Түүнийг ярихаар л гаднынхан Монголын төрийг сульдуулах гээд байна гэдэг. Тэр нь Монголыг огт мэдэхгүй л сэтгэгчид юм. Манайхан тийм л хартай. Хар, хардалт гэдэг чинь боловсролгүй хүний шинж юм. Юмны учрыг өөрөө олоод харчихаж чадахгүй болохоороо хамгийн түрүүнд толгойд нь “Намайг, манай үндэстнийг, бид нарыг хорлох гээд байна” гэсэн бодол орж ирдэг.
0 | 1 Хариулах
Вега [130.34.154.169] 2019/1/16
Монгол том зэрэг цолтой судлаачид нутгархдаг. Албан тушаал, эрдмийн зэрэг, цол нь нэмэгдэх тусам нутгархана. Би танай нутгийн хүргэн, энэ эмэгтэй манай нутгийн бэр. За нутгийн хүн нь бол дутагдалтай ч сайхан харагдана, нөгөө талд арай боловсролтой хүн байвал тэрийг ямар нэг аргаар муу хэлчих гээд л зүтгэнэ шүү дээ. Нутгийн хүргэнээ дэмжээд санал өгчихөөрэй гэх жишээтэй. Иймэрхүү зүйлд залуу судлаачид татагдан орж байгаа нь ухралт, дэвшил биш байлтай. Олон улсын стандартаар үнэлэгдсэн бүтээлтэй эсэх эсвэл тухайн салбартаа сайн үр дүн харуулж үндэсний хэмжээнд шинийг бүтээсэн эсэхийг үл тооцоно.
1 | 0 Хариулах
Залуу эрдэмтэн [106.186.233.133] 2019/1/17
Та ёстой үнэн хэлжээ
0 | 0 Хариулах