ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат цол олгов

President.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах
  • Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нарт

Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цолыг

  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүү,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат цол олгосны дараа үг хэлэв. Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ойг тохиолдуулан дипломат албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдэд дипломат дээд цол олгож байна.

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994 оноос эхлэн дипломат албанд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албыг төрийн албаны мерит зарчмаар хааж, өндөр үр бүтээл гаргасан байна. Танд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээж байна.

Манай гадаад харилцаа нь эдийн засгийн аюулгүй байдлыг дипломат арга замаар бэхжүүлэх, хөгжүүлэхэд илүүтэй чиглэгдэх ёстой цаг үед ирснийг энд онцлон дурдах байна.

Дипломат албаны өндөр дээд цол хүртсэн эрхмүүддээ баяр хүргэж, ажил амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гадаад харилцаа өргөжин, дэлгэрэх болтугай. Баярлалаа Та бүхэнд” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
цоглог [103.9.90.98] 2018/12/31
Насаараа ажилласан хүмүүстээ шагнахад яагаад болохгүй гэж.Д.Цогтбаатар мундаг дипломатч хүн шүү.Цэвдэг сэтгэлтнүүд атаархагчид цаашаа...
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.196] 2018/12/29
2 оффшорчин нэгнийхээ мөнгийг галдаадад амжилттай нууж чадлаа гээд дипломат цол өгж байгаа хэрэг үү? Хаха ичиж үхэхнээ нөгөө монгол ялна гээд фэйсбүүк дээрээ профайл зургаа солиод байсан [хориотой үг] нар одоо бүгд тэр устгацан байгаадаа ллруудийг бүгдийн нийлүүлж байгаад мал нядалгааны газарт өгөөд оронд тэр малын аваад тэжээсэн бол овоо аж ахуйд хэрэг болох байсан юмсан
0 | 0 Хариулах
Цэнгэл [103.57.93.100] 2018/12/29
МГИМО төгсөгчиддөө бахархам сайхан цол хүртсэнд нь Амгаа бид хоер баяр хүргэе
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.45] 2018/12/29
Н. Алтанхуягийн эгч, төмөр замын сенсацийн эсрэг гал тавьж өөрийгөө шатаасан Самбуугийн Эрдэнэий охин. Сонгуулиар лайв хийж би алтан нутгаа дэмжин гэсэн Мааз М.Баярмагнай.... Монголд төрийн шагналгүй хүн ховордсон цаг дор
0 | 0 Хариулах
Сүхболд юу вэ [45.119.153.7] 2018/12/28
Хогийн банди хулгайч сүхболд юу вэ дээр хулгай хийсэн хаалганы мөнгө идсэн гэдгийг сонсож байсан
0 | 0 Хариулах
Өлзий [66.181.184.151] 2018/12/28
Mанай худ насаараа ажиллаж байж ноднин энэ цолыг авсан тэгтэл энэ нөхөр ямар хурдан авч бнаа.
0 | 0 Хариулах
Зочин [50.118.197.44] 2018/12/28
Компанийг нь дээрэмдэн булаан авч шүдийг нь хуга цохисны төлбөрөө энэ цолоор хааж чадахгүй ээ. Женко!!! Хүмүүс мартаагүй мартахгүй
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.57] 2018/12/28
ordond gar zoruulj yavsan 2 bil uu
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.21] 2018/12/28
Мангар бацаанууд өөрсдийгөө нэг шагнаж өгч бнаа Ямар гавьяа хийсэн гэж шагнадаг бнаа болдогсон бол энэ женкод нэг алганы амт үзүүлэх юм сан
3 | 0 Хариулах
Зочин [107.77.202.166] 2018/12/28
Xarin Battulga erunxiilugch arai gaigui, elbegeorj bol yostoi neg baruun solgoigui ugsun yamar sain daa l taivan tsagt ulsiin baatar tsol olgox be dee, shagnal bol baga ursulduuntei baix Ni zuv duu
0 | 1 Хариулах
Зочин [124.160.218.184] 2018/12/28
Баттулгаас ичиж үхэх нь ээ шагнал гардуулж шоу хийх хор хутгахаас өөр юм мэдэх үү
6 | 0 Хариулах
Зочин [202.9.43.100] 2018/12/28
Лицензт офшортон элчин гэх л байсан юм
3 | 0 Хариулах
Зочин [120.16.77.202] 2018/12/28
Новшийн Цогтбаатар заваан юмнууд элчин сайдаар явуулахаа болиоч тэр Энхцэцэг энэ тэр гээд
6 | 1 Хариулах
Harvey Weinstein [202.179.25.42] 2018/12/28
tanai uher mongolchuud gadaad hariltsaa yarih boloogui ee! jijighen uls shuu dee, hen ch toohgui!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.33] 2018/12/28
Нүдээ олсон шагнал байна. Оросын телевизээр өгсөн ярилцлагыг нь үзсэн. Мундаг ярьдаг хүн байсан.
1 | 1 Хариулах
Хайр [202.179.0.46] 2018/12/28
Төрийн луйварчиндаа өгдөг болсон юм уу
4 | 1 Хариулах
Зочин [202.9.43.193] 2018/12/28
оффшорт дипломат
4 | 2 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/12/28
Саяхан л оффшортой гээд л өөрийнх нь захиалгат нэвртүүлгээр шуугиад байсансан.
9 | 2 Хариулах