Монголын ББСБ дундаас анх удаагаа Төрийн мэдээллийн ХУР системд холбогдож, харилцагчиддаа хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээг нэвтрүүлсэн “Инвескор”” компани Монголын Банк Бус Санхүүгийн салбарын “Шилдэг байгууллага 2018”-аар шалгарлаа.
2018 онд тус байгууллага нь Монголын санхүүгийн байгууллагууд дундаас анх удаагаа Япон улсад салбараа нээсэн ба ББСБ дундаа анхны Олон улсын эрхтэй кредит картыг амжилттай гаргасан. Тус компани нь техник технологийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг ба зээлийн судалгааны процессыг автоматжуулах ажлыг хийсний дүнд зээлийн судалгааны хурдыг хоёр дахин богиносгосон байна. 2018 онд улсад нэг тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм.
Инвескор компани нь 2018 онд 30 ажлын байрыг шинээр бий болгосон ба нийт актив болон зээлийн багцаа хоёр дахин өсгөн, актив хөрөнгийн хэмжээ 36 тэрбумд хүрч, с албарын тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.
Харин 2019 онд харилцагч нартаа технологийн дэвшилд суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барихаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!